Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, "Алтан бүс"-ийн эзэн болов

Д.Тулга / Спорт

purevdagvaЭнэ жилийн наадамд үзүүрлэж Монгол Улсын арслан цол, Даншиг наадмаар түрүүлж, аварга цол хүртсэн Рэнцэнбямбын Пүрэвдагва өнгөрсөн амралтын өдрүүдэд ӨМӨЗО-д болсон “Алтан бүс” барилдаанд түрүүлжээ. Энэхүү барилдаанд манай улсаас арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Баасанхүү нарын тэргүүтэй бөхчүүд барилдаж, залуу арслан Р.Пүрэвдагва өвөрлөгч нутгийн аварга н.Батжаргалтай үзүүр, түрүүнд үлдэж, өвдөг шороодуулан, бас нэгэн түрүүгээ авлаа.

Р.Пүрэвдагва арслангийн хувьд өнгөрсөн долоо хоногт болсон Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Дашийг уран гоё өмсөх мэхээр долоо давж, түрүүлсэн байдаг.

Б.ГЭРЭЛpurevdagvaPUREVDGVA

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

deposit 1000