ШУУРХАЙ МЭДЭЭ

Нийт 112971 мэдээ байна
post thumbnail

Шадар сайд асан Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэлээ

Өчигдөр буюу энэ сарын 20-ны өдөр шадар сайд асан Ц.Оюунбаатар болон түүний хүү О.Тэмүүжин, Биеийн тамир спортын хорооны дарга Д.Жаргалсайхан нарт холбогдох авлигал хээл хахуулийн хэргийн шүүх хурал эхэлсэн. Улмаар өчигдөр оройн 21 цагт завсарлаж, өнөөдөр өглөө 11:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлэн хуралдс...

post thumbnail

БНХАУ-ын шүүхээс 21 жил зургаан cap хорих ял авсан О.Нямдуламыг суллажээ

Гуравдугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Шэн Жэн хотын дунд шатны Ардын шүүхээс оногдуулсан хорих ялыг Монгол улсад шилжүүлэн эдлүүлэх прокурорын саналтай ялтанг О.Нямдуламд холбогдох материалыг хянан хэлэлцсэн байна. О.Нямдуламд Бү...

post thumbnail

Нууруудыг элсний нүүдлээс хамгаалж, говийн бүсийг ойжуулахад дэмжлэг хүслээ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат дэлхийн ойн өдрийг угтан Ази номхон далайн орнуудын ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ байгууллагын удирдах зөвлөлийн дарга Жао Шучоныг хүлээн авч уулзжээ. Тус байгууллага нь 2009 оноос эхлэн Монгол Улстай холбоо тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол орны ойн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, хо...

post thumbnail

Өнөөдөр 16:00 цагт гамшгийн дуут дохио гурван удаа дуугарна

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг өнөөдөр буюу 20...

post thumbnail

УИХ-ын чуулган бямба гарагт хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 18-29-ний өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар тогтсон. Энэ дагуу ээлжит бус чуулган эхэлж, Татварын хуулиудын шинэчилсэн найруулгыг хэлэлцэн, Ардчилсан намаас уг хуулийн зарим заалт Үндсэн  хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн үзэж завсарлага авсан....

post thumbnail

Улаанбаатарт 0 градус байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрч, өдөртөө нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. 2019 оны 03 дугаар сарын 20-ны 20 цагаас 03 дугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйт...

post thumbnail

Өнөөдөр могой өдөр

Аргын тооллын 3 сарын 21, Бархасвадь гараг. Билгийн тооллын 15, Тугчин одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг тү...

post thumbnail

Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх танхимтай боллоо

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр улс даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”...

post thumbnail

Энэ сарын 22-ны өдөр Казак түмний Наурызын баяр болно

Казак түмний үндэсний баяр болох Наурызын баяр гуравдугаар сарын 22-ны өдөр тохиодог. Тус баярыг угтан Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын холбоо Монголын залуучуудын холбоотой хамтран өнөөдөр /2019.03.20/ “Казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт зориулж Казах үндэсний гэрийг тусгайлан барьсн...

post thumbnail

Баруун аймгуудыг чиглэсэн зам халтиргаа гулгаа ихтэй байна гэв

Говийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр өчигдрөөс /2019.03.19/ эхлэн цасан шуурга шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн хоножээ. Өнөөдрийн байдлаар баруун аймгууд руу явах зам халтиргаа гулгаа ихтэй, хоёр өдөр цас орсон тул замын нөхцөл байдал сайнгүй байгаа аж. Цаашид нутгийн өмнөд болон баруун хэсгээр хоёр өдрийн турш цас орох т...