БОАЖЯ-наас “Эко Алтан Заамар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах санал гаргаж байжээ
Өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны 16:20 цагийн орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг Эко-Алтан Заамрын ил уурхайд ноцтой осол гарсан билээ. Улмаар зургаан хүн осолдсоноос хоёр ажилтан амиа алдаж, хоёр ажилтан одоо хүртэл сураггүй байгаа. Ослын мөрөөр очсон Мэргэжлийн хяналтынхан...