МЭДЭЭ

Нийт 100189 мэдээ байна
post thumbnail

Украинтай "шудрага тохиролцоонд" хүрэх хүртэл Оросын эсрэг хоригийг цуцлахгүй гэж мэдэгджээ

МОСКВА. /interfax/. Украины байдалтай холбогдуулан ОХУ-д авсан хориг арга хэмжээ нь Москва Киевтэй “шударга тохиролцоонд” хүрэх хүртэл хүчинтэй байх болно гэж Германы Канцлер Олаф Шольц “ZDF” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Ингэж мэдэгдэхдээ тэрбээр гэрээний аль нөхцөл нь шударга байхыг зөвхөн Украин өөрөө тодорх...

post thumbnail

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд ХААН Банк хамтран ажиллана

ХААН Банк оргилд тэмүүлэгч, манлайлагч залууст зориулсан “Сигначер” үйлчилгээнд нэгдсэн харилцагчдынхаа дэмжлэг оролцоотой нийгмийн тусын тулд сайн үйлсийн аян жил бүр өрнүүлдэг уламжлалтай. Энэ жил “Хамтдаа бүтээх сайн үйлс”-ийн аяны хүрээнд ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, э...

post thumbnail

С.Амарсайхан: Өнгөрсөн жил барилдсан бөхчүүдээс хэн нь ч “ЦОЛ АВАХГҮЙ“

Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн жил барилсан бөхчүүдээс нэг нь ч цол авах боломжгүй. Яагаад гэвэл 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэнэ гээд Засгийн газрын тогтоолоор хойшлуулсан. Монгол үндэсний бөхийн холбооноос цол, чимэг олгоно гэдэг асуудал огт яригдаагүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндэсн...

post thumbnail

ХЗБХ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.06.17/ хуралдаан 09 цаг 28 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт...

post thumbnail

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 17-нд Улаанбаатар хотод суурин 37 цэг, түр 2 цэгт 39 багийн 135 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна....

post thumbnail

УИХ-ын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид Брюссель хотноо ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид Европын Парламент, Бельгийн Хаант Улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн УИХ дахь Монгол, Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Арды...

post thumbnail

ЦЕГ: Өчигдөр нийт 139 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 129 ЖОЛООЧИЙГ илрүүлжээ

Энэ сарын 17-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2058 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1781, хулгайтай холбоотой 35, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 91, гэмт хэргийн шинжтэй 84 мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 129, олон ний...

post thumbnail

Гурван байршлын авто замд хучилт хийх тул хөдөлгөөн хязгаарлана

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ. Энэ хүрээнд Их сургуулийн гудамж /МУИС-ийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүр хүртэл/ Н.Содномын гудамж /МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд талын замаас Авто плазагийн уулзвар хүртэл/ Ж.Батмөнхийн гудамж /Дашчойлин хийдийн урд талын зам...

post thumbnail

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Зөвлөмж хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 6 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийт 477 албан тушаалтанд сургалт зохион байгуулсан бөгөөд Гаалийн бүрдүүлэлтийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, Нийслэлийн цагдаагий удирдах газар, Үндэсний аврах бригад, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Цөмийн э...

post thumbnail

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал байгуулагдсаны 30 жилийн ойд: ИТГЭМЖИТ ТҮШЭЭ МИНУ

Эрхэм хүмүүн Монгол Улсын анхны Их Хурлын 30 жилийн түүхийн алтан агшин, мөнгөн мөчлөгийг тохиолдуулан уншигч, сонсогчдодоо нэгэн эрхэм түшээгийн үүх түүхээс хүргэе. “...1990 оноос хойш Монгол Улс хуучнаа нураачихаад шинэ төрөө төвхнүүлэх гэж орон гэрээ арай тараачихсангүй. Одоо ч ундуй сундуй нь олон. Улсын Бага Хуралд шинэ Үндсэн хуул...