НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ЭЗЭНГҮЙ НОХОЙ, МУУРЫН ТООЛЛОГО ХИЙНЭ

Aдмин / Нийгэм

УБЗАА-наас өнгөрсөн хугацаанд хийсэн болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудыг танилцуулъя. Хаврын их цэвэрлэгээний аяны хүрээнд өнгөрсөн долоо хоногт 5579 автобусанд угаалга, цэвэрлэгээ хийж, энэ ажлыг тогтворжуулахаар ажиллаж байна. Мөн гэрэлтүүлгийн 3000 орчим шонг угааж, сурталчилгааны наалтыг арилгажээ.

Монголын сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй 1300 орчим СӨХ-ны 280 орчим нь тоглоомын талбайд угаалга цэвэрлэгээ, засвар, үйлчилгээ хийсэн байна. Гуравдугаар сарын 21-нд цас орсонтой холбоотойгоор нийт 209 тонн давс, 55 тонн бодис цацжээ. Нийслэл 1929 тонн давс, 813 тонн бодисын нөөцтэй байна.

Түүнчлэн энэ сарын 25-30-нд ЗӨСҮТ нийслэлийн хэмжээнд эзэнгүй нохой, муурын тооллогыг хийнэ. Ингэснээр эзэнгүй, нохой, муурын тоо гарч, үүн дээр үндэслэж арга хэмжээ авах юм. Хамгийн сүүлд 2018 онд тооллого хийж, 300-350 мянган эзэнгүй нохой, муур байсан судалгаа гарч байжээ.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.232] 2023-03-27 13:12:20

бүгдийг нь устга

Гончиг [103.229.122.28] 2023-03-27 10:21:25

ЁЁЁЁ нэртэйгээр нь цаад нөхдүүддээ нэр өгөөд, паспорт бичээд өгчихөөч, тэгээд дараа нь хоол өгдөг газар бариач. Золбин амьтдыг шууд л устгах ёстой ш дээ.

Зочин [192.82.92.153] 2023-03-27 07:58:17

dron ashiglaachee Sumyia

Zochin [202.21.127.169] 2023-03-26 15:55:01

Ezenteigii ni toolj chadahgui baij ezenguig ni chadah uu

Зочин [73.109.56.21] 2023-03-26 13:11:00

Өөр хийх юм алга уу?

zochin [73.111.180.213] 2023-03-24 23:04:35

yasan zavtai yum toolood zugeer l ustgaacj

Алах гээд л. [139.5.218.33] 2023-03-24 20:46:57

Та нар алах гэж байгаа биздээ?


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.