МЭДЭЭ

Нийт 100213 мэдээ байна
post thumbnail

14 аймгийн 60 гаруй суманд хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна

Малчид өвлийг зутруухан давлаа. Нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай. 21 аймгийн талаас илүү нь өвөлжилт хүндэрч, зарим нутагт мал бэлчээрлэх боломжгүй болсон хүндхэн нөхцөл байдалтай хаврын тэргүүн  сартай золголоо. Өвлийн дунд үед гэхэд Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Төв, говийн гурван ай...

post thumbnail

Газар хөдлөлтийн дараах Турк улс

Турк Сирийн нутаг дэвсгэрийг хамарсан 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 50 мянгыг давж, хоёр сая гаруй иргэд орох оронгүй болж хаана хоноглох нь тодорхойгүй өдөр хоногийг өнгөрөөсөөр байна. Хоёрдугаар сарын 6-ны өдөр эхэлсэн энэхүү газар хөдлөлтийг ДЭМБ-аас сүүлийн 100 жилд бүс нутагт тохиогоогүй томоохон гамшиг хэм...

post thumbnail

Японд зам нь халдаг, Монголд зөрж багтдаггүй

Урин цаг хаяанд ирж хүмүүс нийтийн тээвэр болон автомашинаар зорчих нь багасаж алхах нь ихэсдэг. Алхах нь эрүүл мэнд, санхүүгийн хувьд ч хэмнэлттэй зөв хэв маяг. Гэвч нэг асуудал тулгардаг. Энэ нь явган хүний замын асуудал. Тухайлбал, Ихэнх явган замууд 1-2 хүн алхах боломжтой нарийн байдаг. Эсвэл бүр явган хүний замгүй байх нь элбэг. Зам байлаа ч...

post thumbnail

Израил, Палестины төлөөлөгчид Йорданд уулзалдлаа

Палестины нутаг дэвсгэрт шинэ хурцадмал байдал үүссэнтэй зэрэгцээд Израил, Палестины төлөөлөгчид Йорданд уулзалдлаа. Талууд өмнө нь байгуулсан бүх тохиролцоогоо дагаж мөрдөх, үүссэн асуудлуудыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэхээр тохиролцож, хүчирхийллийг зогсоох, хурцадмал байдлыг намжаах нь зөв гэдэгт санал нэгджээ. Мөн Израилийн тал Йордан го...

post thumbnail

Газар хөдлөлтөөс хойш 3 долоо хоног өнгөрсөн ч сэтгэл зүйн тусламжийн хэрэгцээ их байна

Сирийн хилийн ойролцоох Туркийн өмнөд бүсийг нэрвэсэн томоохон газар хөдлөлтөөс хойш өнөөдөр 3 дахь долоо хоногтойгоо золгож байна. Амь үрэгдсэн хүмүүсийн тоо 50000-с давсны зэрэгцээ орон гэрээ алдсан олон хүмүүст сэтгэл зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх шаардлага чухлаар тавигдаж байна. 2-р сарын 6-нд 7,8 магнитудын газар хөдлөлтөөс хойш хэд хэдэн...

post thumbnail

Саудын Арабын гадаад хэргийн сайд Украинд анх удаа айлчилжээ

Саудын Арабын Гадаад хэргийн сайд Киевт хүрэлцэн очжээ. Түүний энэ айлчлал Саудын Араб, Украин хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 30 жилд болж байгаа анхных нь юм байна. Украины ерөнхийлөгч Зеленский, хунтайж Фейсал бин Фархан Аль-Сауд нарын ням гарагт хийсэн энэ уулзалтын дүрс бичлэгийг Украины ерөнхийлөгчийн албанаас нийтлүүлжээ. Зе...

post thumbnail

Аян: Сар шинийн баярын үлдэгдэл бүтээгдэхүүнээ хэрэгтэй хүнд нь бэлэглэе

Сар шинийн баярын дараа ул боов, гурилан бүтээгдэхүүнээ хэрэглэхгүй хаядаг айл цөөнгүй. Тэгвэл Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас тавгийн идээ, гурилан бүтээгдэхүүнээ хэрэглэхгүй бол хэрэгтэй нэгэнд нь өгөх арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Энэ талаар БЗД-ийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Улсболд "Иргэд цагаан сарын идээгээ...

post thumbnail

МОНГОЛЧУУДЫН ХОРТ ХАВДАР ДАРГА, ЭМЧ НАРЫГ ТЭЖЭЭДЭГ БОЛОХООР ШИНЭ ЭМНЭЛЭГ ОЙРЫН ҮЕД БАРИГДАХГҮЙ

Хавдрын шинэ эмнэлэгтэй болох нь монголчуудын амин чухал асуудал юм. Яагаад гэвэл энэ аюулт өвчин жилээс жилд нэмэгдэх боллоо. Монгол Улс хавдрын өвчний нас баралтаар дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Статистикаас харахад жилд хорт хавдраар өвдөгсөд 6000-д хүрчээ. Ялангуяа элэгний хорт хавдар зонхилж, дийлэнхнь эрэгтэйчүүд байдаг юм билээ. Манай улс...

post thumbnail

ГЭР БҮЛИЙН ДАЛД ХҮЧИРХИЙЛЭЛ, НИЙГМИЙН АЙДАС

Нийгмийг бүрдүүлэгч анхны нэгж гэр бүл гэдгийг мэдэхгүй хүн ховор. Гэвч Монголд олон шалтгаантай гэр бүлийн тогтворгүй байдал, ил, далд хүчирхийлэл нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Гэр бүлийн хүчирхийлэлд ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд өртдөг бол эрчүүдийн хувьд сэтгэл зүй, ахуйн эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, архидалтаас үүдэх хохиролын үүтгэгч...

post thumbnail

Дундаж цалин сарын хэрэгцээнд хүрэхгүй байна

2022 оны сүүлийн улиралын судалгаагаар сарын дундаж цалин 1,1 сая орчим төгрөг. Харин өрхийн сарын дундаж зарлага 2022 оны мөн үетэй харьцуулан авч үзэхэд нийт өрхийн 90 хувьд 1 саяас 3 сая орчим төгрөг болж байна. Дундаж цалин өрхийн зарлагын бодит хэмжээнд хүрч чадахгүй энэ нөхцөл байдал сүүлийн 7 жил огт өөрчлөгдөөгүй байна. Үүнээс ажиглавал...