М.БАЯРАА: ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙРШУУЛСАН ТҮЦ-ҮҮДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй, ногоон байгууламж дээр зөвшөөрөлгүй байршуулсан Түргэн Үйлчилгээний Цэг (ТҮЦ)-үүдийг нүүлгэх, үйлчилгээ эрхлэх боломжтой байршлыг тогтоох чиглэлийг дүүргүүдэд өгчээ.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1,800 орчим ТҮЦ байдаг аж. НИТХ-ын өнгөрсөн оны 34 дүгээр тогтоолоор ТҮЦ-тэй холбоотой заалтуудыг тусгажээ. Тухайлбал дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл нь тухайн нутаг дэвсгэр дэх ТҮЦ-үүдийн байршлыг тогтоон, дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулах эрх, үүрэгтэй юм.

Уг тогтоолын дагуу цаашид авах арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцуулжээ.

Тэрбээр “Хувиараа жижиг, дунд бизнес эрхэлж буй хүмүүсийг дэмжих нь зүйтэй. Гэхдээ тухайн ТҮЦ ямар байршилд байна вэ, хотын өнгө үзэмжид хэрхэн нөлөөлж байгаа вэ, зарж буй хүнсний бүтээгдэхүүнүүд нь стандартын шаардлага хангаж байгаа эсэх зэрэг асуудлууд байна.

Зарим ТҮЦ машин эргэх эргэлт, явган хүний гарцыг хааж байршуулсан нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулж буй. Тэгэхээр ямар нэг судалгаагүй, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага зайлшгүй бий болж байна.

Харин дүүрэгтэйгээ байршлаа зөвшилцсөн, хог, цахилгааны болон бусад гэрээгээ хийн, албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг дэмжинэ. Иймд дүүргүүдийн зүгээс аюулгүй байдал хангахгүй, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ эрхлэгчдэд бизнес эрхлэх боломжтой өөр байршил зааж, худалдаа үйлчилгээ эрхлэх нөхцөлийг нь бий болгох хэрэгтэй” гэв


Сэтгэгдэл

Л БАЯР [66.181.190.222] 2023-03-28 10:01:20

ӨӨР ЮМ ТАРХИНД НЬ ОРДОГГҮЙ ЮМ УУВ ГАДААД ДОТООДОД ТӨГССӨН Л ГЭХ ЮМ. УУЛААСАА ЦАРАА МУУТАЙ ХҮН ХЭДЭН Ч СУРГУУЛЬ ТӨГСӨӨД ТЭР ХЭВЭЭРЭЭ Л БАЙДАГИЙН Ш ДЭЭ

Иргэн [192.82.90.124] 2023-03-27 23:24:05

ТҮЦ-нүүд орлого олдоггүй, тэдний гол зорилго нь орон сууцны хүмүүсийн араас хөөцөлдөх юм.

зочин [66.181.178.150] 2023-03-27 21:37:43

ТҮЦ гэдэг эрүүл мэндийн наад захын шаардлага хангадаггүй, эргэн тойрондоо нил шээс баас болсон маш бохир заваан зүйлсийг нэн даруй үгүй болгооч ээ. ТҮЦ-нээс олон төрлийн өвчин, нян вирус тархах аюултай биш үү? ТҮЦ огт хэрэггүй.

zovhin [202.126.90.78] 2023-03-27 16:01:32

Цахилгаан тог ноос гадна Түц ээ тойроод элдэв болно шүү дээ. Яг хөдөө эзгүй хээр байгаа юм шиг . Бааж шээнэ тойроод тамхи татна архи ууна бөөлжинө. Нус цэр... Манай байгууллагын цонхоор ил . Байгууллагын гадаа ирж шээнэ баана архидана тамхи татна хог хаяна. ОО байх аль эсвэл ОО той айлтай гэрээ хийлгэхгүй л бол ...Энэ хамгийн чухал.

Гаа [202.126.89.220] 2023-03-27 13:49:04

Нарантуул захын урд явган хүний зам дээр нэг амбаар жил боллоо зайлуулаачээ ажилаа хийгээчээ худалаа ярихаа бол !!!

иргэн [66.181.188.188] 2023-03-27 13:26:15

Хот хөдөөгүй байшин тойрсон хшаануудийг бүгд ийг буугаж цэвэрлэх хэрэгтэй ????!!!!!!Бөөн тойрсон зам хайлт хаасан түгжсэн газар байх юм Соёл гүй бүдүүлэг нийгэм !!!!!!!!!

иргэн [66.181.188.188] 2023-03-27 13:23:12

Түцнүүдийг бүр хэрэггүй !!!!!!!!! Хот хөдөөгүй замбараагүй бүгд түц --- Эргэн тойрон яг адилхан ширхэгийн амьдрал болох юм !!!!!!!!!!!

irgen [202.9.40.151] 2023-03-27 11:56:45

32 jil hudlaa yrilaa.Gants bodit ajil hiisengui ee.Buudal deerhi Tutsnuud horoolol dotor tavigdaad bga.bugdiig zailuul.Bayngoliin 5 r horoon dotorhi Tutsnuudiig zailuul.Hajuud Nomin.mahnii delguur.Orhon .Efis gd olon tom 2 delguur bhd Tutseer yadgiim.Mash tom mahni Tutsiig huulge.BG 5 r horoo 9 r bairni hajuud bga.

Зочин [192.82.82.54] 2023-03-27 09:44:10

Tuts gedeg baliar ambaarny tsag ye ni duussan sh te...odoo bolildooo....tsag ye medrel dee

зочин [202.9.40.232] 2023-03-27 09:16:45

бүх түц нэртэй заваан газруудыг бүгдийг нь татан буулга гар аа угаах бие засах газаргүй шөнө оройн цагаар гадаа булан тохойндоо шээнэ шалаа угааж байгаад хүн орж ирэхээр шууд худалдаа хийнэ үнэхээр заваан сэтгэлгүй ,,албан газруудыг тойрсон хашаа нэртэй хайс бүгдийг нь буулгах хэрэгтэй манайх шиг хашаа хайс энэ тэнд татаж хотыхоо өнгө үзэмжийг гутаадаг орон хаана ч байдаггүй байхааа,,,,


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.