МЭДЭЭ

Нийт 106487 мэдээ байна
post thumbnail

Богд уулын замд зам тээврийн ноцтой осол гарч долоон хүн гэмтжээ

Өчигдөр Богдхан уулын замд ноцтой зам тээврийн осол гарч 7 хүн хүнд гэмтэж, хоёр хүн амиа алджээ. Тодруулбал, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын “Хүрхрээгийн-Ам”-ны автозамд 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр өдрийн 10:00 цагт Онцгой байдлын газарт иржээ....

post thumbnail

Энэ сарын 23-нд автомашингүй өдөр болно

2023 оны есдүгээр сарын 23-ны Бямба гарагт автомашингүй өдөр тохиох гэж байна. Энэ өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 07:00-18:00 цаг хүртэл хязгаарлах юм байна. Ингэхдээ төв замын хөдөлгөөнийг хаах зураглал гарчээ. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас төв талбайд “Эрсдэлгүй, эрүүл орчныг хамтдаа” өдөрлөг зохион байгуулах юм байн...

post thumbnail

Тусгай зориулалтын 70 машиныг энэ ондоо багтааж авахаар төлөвлөжээ

Нийслэлийн харьяа мэргэжлийн байгууллагуудын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Захирагчийн ажлын албатай гэрээт 15 байгууллага цэвэрлэгээ, давс цацах зориулалтын машин техникийн шинэчлэлийг хийсэн. Үер, усны гамшгийн үед ажиллах, халтиргаа гулгаа арилгах, цэвэрлэгээний тусгай зориулалтын 150 машин техник шаардлагатай...

post thumbnail

Нисэх, Яармагийн нийтийн тээврийн автобус 06:00 цагаас явж эхэлнэ

Нисэх, Яармагийн иргэдийн үйлчлүүлдэг нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарьт өнөөдрөөс өөрчлөлт оруулжээ. Тодруулбал Наадамчдын зам, Нисэх, Яармагийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ өмнө нь 06:20 цагаас эхэлдэг байсан бол 06:00 цагаас иргэдэд үйлчилж эхэллээ. Тухайн чиглэлүүд нь: Ч:7 “Нисэх-МУБИС-Ард кино театр&rdquo...

post thumbnail

УИХ-ын гишүүн асан бусдыг хүчиндэхийг завдсан гэх хэргийг шалгаж байна

УИХ-ын гишүүн асан хүчингийн гэмт хэрэгт холбогдсон талаар мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах …. зочид буудалд иргэн Г гэгч нь бусдыг хүчиндэхийг завдсан гэх дуудлага, мэдээлэл өнөөдөр буюу энэ сарын 19-ны өдөр бүртгэгдсэн....

post thumbnail

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн спортын төрөлжсөн сургууль, дулааны станцын барилгын ажлын явцтай танилцав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төв аймагт ажиллаж байна. Тэрбээр Зуунмод хотод баригдаж буй 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа. Уг сургуулийн барилга 2019 онд улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн ч санхүүжилт дутсанаас зогсжээ. Сургуулийн бари...

post thumbnail

Монголын волейболын шигшээ баг өнөөдөр Пакистаны багтай эхний тоглолтоо хийнэ

Азийн наадамд оролцож буй Монголын волейболын шигшээ баг тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр Пакистаны багтай хийх гэж байна. Тус тоглолт өнөөдөр 14:30 цагаас эхлэх аж. Өмнө нь 2018 оны Азийн наадамд мөн нэг хэсэгт багтан өрсөлдөхөд Пакистаны баг 3:0 (25–16, 25–19, 25–14) харьцаатай хожиж байсан. Манай багаас тухайн үеийн баги...

post thumbnail

БНСУ гэрээт ажилчдын ажиллах салбарын төрлийг нэмэгдүүллээ

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу шинээр ирэх мэргэжлийн бус ангилалтай Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчдын ажиллах салбарын төрлийг нэмэгдүүлэхээр БНСУ-ын Гадаад ажилчдын бодлого зохицуулалтын хорооноос 2023 оны есдүгээр сарын 7-ны өдөр “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль тогтоомж”-ийн 5 дугаар зүйлд заа...

post thumbnail

Сэлэнгэ аймгийн төвд 50 МВт-ын дулааны цахилгаан станц барина

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод 50 МВт-ын Дулааны цахилгаан станц барих бүтээн байгуулалтын шавыг тавьсан. Дулааны цахилгаан станцын байгууламжийг барих нийт өртөг нь 108.4 сая ам.доллар бөгөөд “Ride Mongolia” ХХК өөрсдийн хөрөнгөөр хоёр жилийн дотор барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.  Мөн Монгол Улсын Засгийн газр...

post thumbnail

Үерт нэрвэгдсэн ажилтнуудад буцалтгүй мөнгөн тусламж олголоо

Өнгөрөгч долоодугаар сарын эхээр нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас хэд хэдэн газар үерт автсан. МҮЭ-ийн холбооноос Нийслэлийн Онцгой байдлын газарт эд материалын дэмжлэг үзүүлэн ажиллахын зэрэгцээ үерт нэрвэгдсэн үйлдвэрчний эвлэлийн ажилтнуудад нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж үзүүлэхээр шийдвэрлээд байсан юм. Энэ хүрээнд МҮЭ...