Гадаад мэдээ

Нийт 6949 мэдээ байна
post thumbnail

ИХ БРИТАНИЙ САЙД ОГЦОРЛОО

Их Британийн Консерватив намаас сонгогдсон парламентын гишүүн, Дотоод хэргийн сайд Свелла Браверман зургаахан долоо хоног ажиллаад огцорлоо. Браверман өөрийн “твиттер” хуудсаар ерөнхий сайд Лиз Трасс руу илгээсэн захидалдаа улс төрийн санал зөрөлдөөнөөс биш, харин гэрээсээ албан ёсны цахим шуудан илгээж хууль, журам зөрчсөн учир өөрийн...

post thumbnail

Израил Украинд зэвсэг нийлүүлэхгүй гэж мэдэгдэв

Израил улс НАТО-гийн орнуудтай хамт Украин улсыг дэмжиж байгаа боловч Киевт зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгүй хэвээр байна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Бени Ганц Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нартай лхагва гарагт уулзах үеэрээ мэдэгджээ. "Израил улс Украин, НАТО болон Барууны орнуудтай хамт зогсож, тэдэнтэй хамт байна. Үүни...

post thumbnail

ДЭЛХИЙН УЛС ТӨР: ХКН-ын XX их хурал дэлхий дахины анхаарлын төвд

Хятадын Коммунист намын /ХКН/ XX их хурал бүтэн долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд “эрин үеийн шинжтэй түүхэн үйл явдлын” өрнөлийн талаарх таамаг дүгнэлтүүдээ олон орны шинжээч, эдийн засагчид дэвшүүлсээр байна. Их хурлаар дэлхийн хоёрдахь том эдийн засаг болох БНХАУ-ын цаашдын хөгжлийн төлөв ойрын 5-10 жилийн хугацаанд...

post thumbnail

“Netflix”-ийн хэрэглэгчдийн тоо өсжээ

ВАШИНГТОН. /CNBC/. Америкийн “Netflix” компанийн гуравдугаар улирлын тайлан урьдчилан төсөөлж байснаас сайн үзүүлэлттэй гарсны дараа тус компанийн хувьцаа 14 гаруй хувиар огцом өсжээ. Видео стримингийн үйлчилгээ үзүүлэгч компанийн мэдээлснээр, дэлхий даяарх хэрэглэгчдийн тоо өнгөрсөн улиралд 2.41 саяар нэмэгдсэн нь урьдчила...

post thumbnail

АНУ ОХУ-ын эсрэг хоригийн жагсаалтаа өргөжүүлжээ

ВАШИНГТОН. /TASS/. Лхагва гарагт АНУ-ын эрх баригчид ОХУ-ын нэг иргэн, ХБНГУ, АНЭУ-д байрладаг хоёр компанийг нэмж, Оросын эсрэг хориг арга хэмжээнийхээ жагсаалтыг өргөжүүлжээ. Энэ талаар Америкийн Сангийн яам мэдээлсэн байна.  "Өнөөдөр Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо, Сангийн яамны Гадаадын хөрөнгийн хяналтын албатай хамтр...

post thumbnail

АНУ, Их Британи, Франц улсууд Ираны нисгэгчгүй онгоцны асуудлаар хэлэлцэнэ

АНУ, Их Британи, Франц улсууд лхагва гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн /АЗ/ хаалттай хуралдаан дээр Иран улс ОХУ-д нисгэгчгүй онгоц нийлүүлсэн байж болзошгүй асуудлаар хэлэлцэхээр төлөвлөж байна хэмээн “Reuters” агентлаг дипломат эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Украины тал Иранаас гаралтай нисгэгчгүй онгоцоор тус улсын объектуудад...

post thumbnail

Америкчуудын гуравны нэг нь эдийн засгийн асуудалд хамгийн их санаа зовж байна

АНУ-ын иргэд үнийн өсөлтөд хамгийн ихээр санаа зовниж байгааг мягмар гарагт “Reuters” агентлагаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ. АНУ-ын завсрын сонгууль болоход ердөө 21 хоног үлдээд байгаа бөгөөд энэ цаг үед тус улсын Ерөнхийлөгч Ж.Байдены үнэлгээ хамгийн доод түвшинд хэвээр байгаа юм. Тодруулбал, хоёр өдрийн хугацаанд яву...

post thumbnail

Япон Улс эдийн засгаа дэмжихийн тулд 30 их наяд иен зарцуулна

Япон улс 30 их наяд иен буюу 201 тэрбум америк долларыг энэ сарын сүүлээр бүрдүүлэхээр зэхэж байгаа эдийн засгийн шинэ багцад хуваарилах ёстой болж байна. Эрх баригч намын өндөр тушаалын депутат өчигдөр энэ талаар мэдээлсэн байна. Инфляц түргэссэнээс болж учирч байгаа хохирлыг хөнгөлөх, мөн эдийн засгаа дэмжих Засгийн газрын хүчин чармайлтын хүрээн...

post thumbnail

БНАСАУ дахин их буугаар бууджээ

БНАСАУ-ын арми өнөөдөр дахин их буугаар галлаж, сумнууд Шар тэнгисийн завсрын бүсэд уналаа гэж БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо мэдээлжээ. Тус хорооноос мэдээлснээр, орон нутгийн цагаар 12 цаг 30 минутад 100 орчим сумаар галласан байна. Сумнууд хурцадмал байдлыг намжаах арга хэмжээний тухай 2018 оны есдүгээр сарын 19-ний өдрийн Солонгос хоо...

post thumbnail

НАТО Украинд нисэгчгүй онгоц эсэргүүцэх хэрэгсэл нийлүүлэхээ мэдэгджээ

НАТО нисэгчгүй онгоц эсэргүүцэх тоног төхөөрөмжүүдийг ойрын үед Украинд нийлүүлнэ гэж Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ. "Ойрын өдрүүдэд НАТО нисэгчгүй онгоц эсэргүүцэх системийг хүлээлгэн өгч, дронуудын аюулыг, тэр дундаа Иранаас учирч буй аюулыг эсэргүүцэх болно" гэж Столтенберг Берлиний...