Гадаад мэдээ

Нийт 7279 мэдээ байна
post thumbnail

Ливид дэгдсэн зэвсэгт мөргөлдөөнд 27 хүн амиа алджээ

Триполи хотын өмнөд захад зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд болсон мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүний тоо 27 болж нэмэгдсэн тухай "Аl Jazeera" телевиз мэдээллээ. Мөн 160 хүн шархдаж, мөргөлдөөн болж буй дүүргээс 234 өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна. Өмнө нь есөн хүн нас барж, олон арван хүн шархадсан тухай&nbsp...

post thumbnail

Америкийн цэргийн талаар KCNA мэдээлжээ

БНАСАУ-ын төрийн мэдээллийн төв агентлаг (KCNA) өнгөрсөн долоодугаар сард тус улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн АНУ-ын цэргийн албан хаагчийн талаар өнөөдөр мэдээлэл нийтэлжээ. Панмунжомын хамгаалалтын бүсэд 2023 оны долоодугаар сарын 18-ны өдөр Өмнөд Солонгос дахь Америкийн армид алба хааж байсан байлдагч Трэвис Кин...

post thumbnail

NASA: Энэ оны долоодугаар сар 1880 оноос хойших хамгийн халуун сар боллоо

Энэ оны долоодугаар сар дэлхийн цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун сар болсон талаар АНУ-ын  Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ эрдэмтэд мэдээлэл хийлээ.  Даваа гарагт танилцуулсан “NASA”-гийн тайланд дурдсанаар, энэ оны долоодугаар сар өмнөх бүх он жилүүдийн долоодугаар сара...

post thumbnail

Хүйтэн дайнаас хойших хамгийн нүсэр цэргийн парад Варшавт боллоо

Хөрш Украинд дайн болж буй энэ үед батлан хамгаалах чадавхиа бэхжүүлэхийг зорьж буй Польш улс цэрэг армийн сүр хүчээ харуулах зорилгоор нийслэл Варшав хотод мягмар гарагт томоохон цэргийн парад хийжээ. Зэвсэгт хүчний парадыг 1920 оны Варшавын тулалдааны ойг тохиолдуулан хийсэн байна. Тухайн үед Польшийн цэргүүд Европ руу давшиж байсан большевик...

post thumbnail

Рублийн ханш сүүлийн 17 сарын хугацаан дахь хамгийн бага хэмжээнд очлоо

ОХУ-ын рублийн ханш 2022 оны 2-р сараас хойших хамгийн бага түвшинд очиж суларчээ. Экспортын хэмжээнээс хэд дахин нэмэгдсэн импортын хэмжээ, дайнд зориулж байгаа улсын төсөв, барууны орнуудын ОХУ-д тавьсан эрчим хүчний экспортын хориг зэрэг нь рублийн ханш сулрахад хүргэсэн байж болзошгүй гэж эдийн засгийн шинжээчид дүгнэж байна. Орос-Украины дайн...

post thumbnail

“Этна” галт уул дэлбэрсний улмаас “Катаниа” нисэх буудал түр хаагджээ

“Этна” галт уулын дэлбэрэлтийн улмаас Сицилийн арлын өмнөд хэсгийн Катаниа хотод ирэх, явах нислэгүүдийг даваа гарагт түр зогсоосон талаар орон нутгийн удирдлагууд мэдээлжээ. Ингэснээр хямралд өртсөн Италийн нисэх буудлаар дамжин зорчиход улам бэрхшээлтэй боллоо. Газрын Дундад тэнгист орших 3330 м өндөр галт уул шөнө дундаас идэвхжиж...

post thumbnail

Д.Трампын хэрэгт Жоржиа муж улсын шүүх яллах дүгнэлт гаргажээ

2020 оны сонгуульд ялагдсанаа хүчингүй болгуулах гэж оролдсон Д.Трампын хэрэгт Жоржиа муж улсын тангарагтны шүүх даваа гарагт яллах дүгнэлт үйлдсэн боловч уг хэрэгт ерөнхийлөгч асан холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Фултон тойргийн шүүхийн албаны хүмүүс яллах дүгнэлтийг шүүгч Роберт МакБернид танилцуулсан боловч...

post thumbnail

Бунханд үйлдсэн халдлагад холбогдуулан гадаадын иргэдийг баривчилжээ

Ираны шиит шашны бунханд халдлага үйлдэж, хоёр хүний аминд хүрсэн зэвсэглэсэн этгээдийг баривчилсан аюулаас хамгаалах хүчнийхэн гадаадын найман иргэнийг мөн сэжигтнээр саатуулсан тухай тус улсын эрх баригчид даваа гарагт мэдээлэв. Ираны өмнөд нутгийн Фарс мужийн Шираз хотын Шах Чирахын бунханд жил орчмын өмнө болсон халдлагын улмаас...

post thumbnail

АНУ-ЫН Хавай мужийн эрх баригчид гал түймрийн аюулыг дутуу үнэлсэн тухай CNN мэдээллээ

АНУ-ын Хавай мужийн Мауй /мави/ аралд өнгөрсөн мягмар гарагт гарсан гал түймэрт амиа алдсан хүний тоо өнөөдрийн /2023.08.14/ байдлаар 93-д хүрчээ. Энэ түймэр АНУ-ын сүүлийн 100 жилийн түүхэн дэх хамгийн их хор хохирол учруулсан байгалийн гамшигт тооцогдож байна. Одоо мужийн эрх баригчид сураггүй болсон хүмүүсийг аврах, эрэн хайх, гамшигт хохирсон и...

post thumbnail

БНЭУ бүлэглэн танхайрах, бүлэглэн хүчирхийлэх гэмт хэрэгт бүх насаар нь хорих, цаазын ял оноож магадгүй

Энэтхэгийн засгийн газар Британийн колоничлолын үеэс нийгэмд үлдсэн зарим өв, заншлыг халах бодлогынхоо хүрээнд анх удаа эрүүгийн эрх зүйн хамгийн том шинэчлэлт хийхээр төлөвлөж байна. Эрүүгийн гэмт хэргийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд эмэгтэй хүний эсрэг бүлэглэн танхайрсан, бүлэглэн хүчирхийлсэн гэмт хэрэгт оноох ялын зүйл заалтыг бүх насаар н...