Гадаад мэдээ

Нийт 7471 мэдээ байна
post thumbnail

Азийн наадмын нээлтийг дэлхийн хэвлэлүүд шагшив

Энэ өдрүүдэд Ханжөүд болж буй Азийн наадам дэлхийн хэвлэлүүдийн анхаарлын төвд орж эрдэмтэд, судлаачид сэтгэгдлээ хуваалцаж, анхаарлаа хандуулж байна. Тэд, Азийн наадмын нээлтийн ёслолын гайхалтай дүр зураг, халуун дулаан уур амьсгал, нээлтэд ашигласан технологи, инновацын шинэчлэл, үйлчилгээний чанарыг ихэд бахдан үнэлжээ. 09-р сарын 23-ны үдэш...

post thumbnail

Хунтайж Уильям “Earthshot” шагналд өрсөлдөгчдийг танилцуулжээ

Уэльсийн хунтайж Уильям байгаль орчныг хамгаалах үйлсийг урамшуулах зорилготой 1 сая фунт стерлингийн /1.2 сая ам.доллар/ шагналын сан бүхий таван шагналыг хүртэхийн төлөөх өрсөлдөөнд тунан үлдээд буй 15 шинийг санаачлагчийн жагсаалтыг танилцуулжээ. Хунтайж Уильям Нью-Йорк хотод даваа гарагт хүрэлцэн ирсэн бөгөөд Уур амьсга...

post thumbnail

Японы хүн амын 10 хувийг 80-аас дээш насныхан эзэлж байна

Японы түүхэнд анх удаа 10 хүн тутмын нэг нь буюу хүн амын 10 хувийг 80 ба түүнээс дээш насныхан эзлэх болжээ. Түүнчлэн 125 сая хүн амын 29.1 хувь нь 65 ба түүнээс дээш насныхан байна.  Япон бол төрөлтийн түвшин хамгийн доогуурт тооцогддог орнуудын нэг бөгөөд хүн амын хөгшрөлтийн  асуудалтай байнга тулгарсаар ирсэн юм. Тус улс 65 ба түү...

post thumbnail

Марин Ле Пен 2027 оны сонгуульд өрсөлдөнө

Францын “Үндэсний нэгдэл” намын парламент дахь бүлгийн дарга Марин Ле Пен 2027 онд болох Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байна. Энэ тухай тэрбээр даваа гарагт телевизийн “TF1” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. 2022 оны сонгуулийн өмнөхөн намын дарга Ле Пенийн а...

post thumbnail

БНАСАУ: Удирдагч Кимийн айлчлал Оростой харилцах харилцаанд шинэ хуудас нээсэн

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Оросын Алс Дорнодод хийсэн айлчлал долоо хоног үргэлжлээд өндөрлөсөн.  Энэхүү айлчлал Оростой харилцах харилцааны хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээсэн ач холбогдолтой айлчлал боллоо гэж Умард Солонгосын төрийн хэвлэлд мэдээлжээ. Умард Солонгосын удирдагч Алс Дорнодын...

post thumbnail

ОХУ-д хийсэн Ким Жөн Уны албан ёсны айлчлал өндөрлөжээ

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жөн Уны ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал дууслаа. БНАСАУ-ын удирдагчийн галт тэрэг Приморийн хязгаарын нутгаас ням гаргийн орой хөдөлсөн тухай тус хязгаарын засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.    Мэдээлэлд дурдсанаар, Ким Жөн Ун...

post thumbnail

Ливид үер усны гамшигт өртсөн бүсэд аврах, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

Хойд Африкийн Ливи улсын зүүн бүс нутагт өнгөрсөн даваа гарагт далайн шуурга, түүнийг дагасан аадар борооны улмаас үер усны гамшиг нүүрлээд байна. Гамшгийн хор хохирлыг бүхэлд нь хараахан тооцоолж гаргаагүй байгаа ч Ливийн улаан загалмайн нийгэмлэг урьдчилсан байдлаар 13 мянга гаруй хүн амь насаа алдаж, 10 гаруй мянган хүн сураггүй болсон гэж мэдээ...

post thumbnail

Махса Аминигийн дурсгалыг хүндэтгэх жагсаал Иран даяар өрнөжээ

Махса Амини амь эрсэдсэнээс хойш нэг жил өнгөрч байгаатай тохиолдуулан бямба гарагт Иран даяар эсэргүүцлийн жагсаал болжээ. Эргэн сануулахад, жилийн өмнө толгойн алчуураа зохих ёсоор зүүгээгүй хэргээр Ираны ёс суртахууны цагдаагийн албаныханд баривчлагдаад байсан 22 настай Махса Амини учир битүүлгээр нас барсан билээ....

post thumbnail

Хятад улс маргаантай арлуудын ойролцоо судалгааны хөвүүр суурилуулжээ

Зүүн Хятадын тэнгис дэх Сенкаку (Дяоюйдао) арлуудын ойролцоо Хятад улс судалгааны хөвүүр суурилуулсан тухай “Yomiuri” сонин мэдээлжээ. Эдгээр арлууд нь Япон, Хятадын хооронд газар нутгийн маргаан үүсгээд байгаа билээ. Тус сонинд мэдээлснээр, судалгааны хөвүүрийг Японы эдийн засгийн онцгой бүсийн дотор суурилуулсан байна. Үүнтэй холбо...

post thumbnail

Өлсгөлөн зарласан Өмнөд Солонгосын сөрөг хүчний удирдагч эмнэлэгт хүргэгджээ

Сөрөг хүчний Ардчилсан намын дарга Ли Жэ Мён өлсгөлөн зарласнаас хойших 19 дэх өдөр бие нь муудаж өнөөдөр буюу даваа гаргийн өглөө эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр засгийн газрыг өөрчлөн чадавхижуулахыг шаардан наймдугаар сарын 31-нээс эхлэн өлсгөлөн зарласан юм. Мөн Ерөнхийлөгч Юн Сог Ёл-д ханд...