ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ОЛОН НЯРАЙН БӨГШҮҮЛЭН, УЙЛАГНАХ ДУУ ТАСРАХГҮЙ БАЙНА

Aдмин / Нийгэм

Утаанаас үүдэлтэй уушгины өвчлөл, ханиад нь хатгалгаа болж хүндэрсэн хүүхдүүд дүүрэг болгоны эмнэлэг дээр дүүрэн байна. СХД-ийн нэгдсэн эмнэлгийн гадаа л гэхэд шөнө дунд машинууд гэрлээ гялалзуулан, дуут дохио хангинаж, эмнэлэг дотор хүүхдээ тэвэрч аврал эрэн бүлтгэнэх ээж аавуудын баргар царай нүд халтирам ба ор хүрэлцэхгүйн улмаас коридорт гудас дэвсээр хэвтэж байгаа эх нярай цөөнгүй харагдана.

Эцэг эхчүүдийн ярьж буйгаар хүүхдийн ханиалга хүндэрч халуурч, зовуурилан уйлагнаж шөнө унтаж чадахгүй байна. Эмнэлэг бараадахаар дараалал маш их учраас 4-5 цаг хүлээх тохиолдол бишгүй. Эмч нар ээлжилж ажиллан эмчилгээ үйлчилгээ хийж байгаа ч ачаалал буурахгүй байгаа нь илт байна.

Харин эмч, сувилагч нар: “...үзүүлж оношлуулах, эмчилгээ үйлчилгээ авахаар яаралтай тусламжийн төвөөр ирж байгаа иргэн бүрд аль болох хүрч ажиллахаар ээлжлэн ажиллаж байгаа боловч утаанаас үүдэлтэй уушгины үрэвсэл, ханиад, томуу, хатгалгаа улам ихсэж байна. Зарим үед ор хүрэлцэхгүй байгаа учраас яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай дархлаа сул, нярай хүүхдүүдийг ээжтэй нь хамт түр эмнэлгийн коридорт хэвтүүлж байгаад өрөө сулрахаар дотогш оруулж байгаа” гэсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь дүүргийн 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай Олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гэдгээрээ онцлог юм. Тус эмнэлэгт нь СХД-ийн 19-р хороонд байрлалтай бөгөөд нийт 17667 мкв талбайтай, барилгын өндөр 22,3 метр, хоёр орц гарцтай, 183 машины зогсоолтой.

2020 оны 11 сард нээлтээ хийсэн тус эмнэлгийн нээлтэд ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Галсанцэдэн болон бусад албаны хүмүүс оролцож байсан билээ. Гэвч улсын төсвийн хөрөнгөөр баригдсан тус эмнэлгийн хүчин чадал, орны хүрэлцээ дүүрэгт амьдардаг эх нярай коридорт хэвтэж эмчлүүлэх дээрээ тулчхаад байна. Энэ нь ханиад томууны дэгдэлтийн оргил үе болон утаа, агаарын бохирдлын аюултай нөхцөл байдал хэвийн хэмжээнээс давсантай холбоотой билээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.160] 2023-12-05 14:45:44

утааг бууруална геж хичнеен их мөнгө гарздав Утаа багасан уу улам ихэссэн үү гэхээс огт багасаагүй шүү Дандаа буруу бодлого барих юмаа Орон сууц нь жирийн хүн авах аргагүй их үнэтэй юм Яахаараа ийм байна вэ Цалин хэд билээ 1 кв м нь 3" 4 сая гэх юм Орлого багатай бид яаж авах болж бнаТүүнд орвол Өртөг багатай хямд төсөр 1" "2 өрөө байр олноор барисан бол ард иргед авна шүү дэ 40 өөс 60 кв байрнууд байхад олон айл өрх орно до Урьдчилгаа гэдгий Г ч багасгах хэрэгтэй Урьдчилгаагүй болгосонч болно Айлййд ороод бага багаар мөнгөө төлөөд явдаг байвап амархан шийдэгдеж энэ хорт утаанаас хурдан сална да Яасан хөлдүү төр тогтолцоо ве Ардчилал гэдег тогтолцоо чинь ийм аймшигтай тэнэг тогтолцоо юм ууБолж бүтэх юм яагаад байдаггүй юмбэ

Mmhn [202.126.89.235] 2023-12-04 20:17:12

Haniadaa uursduu emchilchdeg bolchmoor bn shu. Nyrai bol hetsuu ym uushgi hamar sharlagiin apparat nemeh heregtei

Намуун уянга [103.212.118.176] 2023-12-04 17:55:42

Муу

Уншигч [66.181.161.160] 2023-12-04 17:27:59

Хятад ханиад ороод ирсэн бхоо

zochin [202.9.40.173] 2023-12-04 13:02:10

Hulgaichuud nuursee hulgailj ger bulee gadaadad gargachihaad.ard tumen hordoj.ih bagagui haniad.tomuund darluulj bn.B.Enhbayr gj t1 said n neg saittai zodoldoj bhaar SU giin duu Gaaliin Asraltaa barij avchraad yliig n egeech.Terbum ih naydaar hulgai hiichheed gadaad ruu chimeegui yvsan.Zugeer jujugchin Enhbayr SU.ASRALT zail.Hudlaa 2 hen ch yl avahgui.Golomtiin Baysgalan gj ariun shan hun munuu.

Зочин [203.98.76.249] 2023-12-04 10:11:18

утаагаар утаж байгаа саад дарга нар эмчилгээний мөнгө чөлөөний хохиролыг нөхөн өгч байх хээргтэй.

Зочин [202.126.89.91] 2023-12-04 09:49:14

hun amiin too iheschiheed baihad emnelegiin toogoo nemeechee. gazraar hun hevtuulchihsen baildaj baigaa oron bish dee

Зочин [202.131.225.197] 2023-12-05 10:55:01

tur zasagtaa uneheer gomdoj bna


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.