Гадаад мэдээ

Нийт 7685 мэдээ байна
post thumbnail

БНХАУ, АНУ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч нар уулзжээ

БНХАУ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ше Жэньхуа АНУ-ын тусгай төлөөлөгч Жон Керритэй уулзжээ. Хятадын төв телевизээр мэдээлснээр, уулзалт Бээжин хотын төвд байрлах таван одтой “Beijing” зочид буудалд болов. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены уур амьсгалын өөр...

post thumbnail

БНСУ-ын Ерөнхийлөгч Украинд гэнэтийн айлчлалаар очжээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёль Латвийн нийслэл Вильнюст болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас буцах замдаа Украинд айлчилж байна. Тэрбээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хэлэлцээ хийхээр урьдчилж зарлалгүй энэ айлчлалыг хийж буй юм байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль Украин дахь Оросын цэрэг дайны ажиллагаа эхэлснээс х...

post thumbnail

Дэлхийн олон бүс нутаг хэт халалт, үер усны гамшигт өртөж байна

Дэлхийн олон бүс нутагт цаг агаарын нөхцөл харилцан адилгүй эрс тэс байдалтай байна. Европын өмнөд хэсэг, Германы хэд хэдэн бүс нутгаар аагим халуу шатаж байгаа бол Сахараас гаралтай өөр нэг агаарын урсгалын нөлөөгөөр энэ амралтын өдрүүдэд Италийн зарим хэсгээр урьд үзэгдээгүй хэт халуун болж байна. Харин Азийн зарим бүс нутгаар борооны улирал а...

post thumbnail

БНХАУ Пакистаны хамгийн том АЦС-ыг барьж байгуулна

Пакистанд иргэний зориулалттай хамгийн том АЦС-ын барилгын шав тавих ёслол боллоо. Нийт 3.5 тэрбум гаруй ам.долларын өртөгтэй, хоногтоо 1200 мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай энэ АЦС-ыг Хятад улсын санхүүжилтээр барьж байгуулах юм байна. Пакистан, Хятадын цөмийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны өлгий гэгддэг Пакистаны төвийн...

post thumbnail

Европын өмнөд хэсэгт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна

Европын өмнөд хэсэгт хэт халж, ойрын өдрүүдэд агаарын температур түүхэн дээд үзүүлэлтэд хүрч болзошгүй байна. Испани, Франц, Грек, Хорват, Туркийн зарим нутагт агаарын температур Цельсийн 40 хэм давах төлөвтэй байна. Италид агаарын температур 48.8С хэмд хүрч болзошгүй байгаа тул Ром, Болонья, Флоренс зэрэг 10 хотод аюулын у...

post thumbnail

Японы сансрын агентлагийн “Epsilon” пуужингийн хөдөлгүүр туршилтын явцад дэлбэрчээ

Японы сансрын агентлагийн /JAXA/ “Epsilon S” бага оврын пуужингийн хөдөлгүүр туршилтын үеэр дэлбэрчээ. Өнөөдөр буюу баасан гарагт тус улсын зүүн хойд нутгийн Акита мужийн Ноширо туршилтын төвд туршилт эхэлснээс хойш нэг минутын дараа дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн үеэр хүн бэртэж гэмтээгүй байна. Гурван  угсраа,...

post thumbnail

БНХАУ аюулгүй байдлын үүднээс Японы хүнсний импортыг хязгаарлана

Хятад улс аюулгүй байдлынхаа үүднээс Японы 10 мужаас хүнс импортлохыг зогсоохоо мэдэгдлээ. Цацраг идэвхжлээс цэвэршүүлсэн гэх усыг далай руу цутгах Японы төлөвлөгөөнөөс үүдэлтэйгээр Хятадын Гаалийн Ерөнхий газраас өчигдөр энэ шийдвэрээ зарласан байна. Өмнөд Солонгос харин Японы төлөвлөгөөг олон улсын стандартад нийцсэн гэдэг үүднээс үл татгалзах ба...

post thumbnail

БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо бүх нийтийн ажил хаялт зарлажээ

БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо (“KCTU”) Ерөнхийлөгч Юн Сог Ёлын засгийн газрын хэрэгжүүлж буй хөдөлмөрийн бодлогыг эсэргүүцэн хоёр долоо хоногийн бүх нийтийн ажил хаялт зарлажээ. “KCTU”-ын дарга Ян Кён Сү Ерөнхийлөгчийн албан байрны өмнө өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр ажил ха...

post thumbnail

Францад ням гаргийн үймээний үеэр 50 орчим хүнийг баривчилжээ

Францын Дотоод хэргийн яам ням гарагт 49 хүнийг баривчилсан гэж мэдэгджээ. Зарим хотод иргэд, хууль сахиулагчдын хооронд жижиг мөргөлдөөн гарсан талаар “L’Est Republican” сонин мэдээлсэн байна. Улс орон даяар эмх замбараагүй байдал дэгдэж, дээрэм тонуул болж байсан сүүлийн өдрүүдийг бодвол ням гарагт илт тайван...

post thumbnail

Японд аадар борооны улмаас хагас сая орчим хүн нүүх зөвлөмж авчээ

Японы баруун өмнөд хэсэгт үргэлжлэн орж буй аадар борооны улмаас гол үерлэж, хөрсний гулгалт үүсэх аюул нүүрлээд байгаагийн улмаас даваа гарагт хагас сая орчим хүнд нүүх зөвлөмж хүргүүлжээ. Тус улсын баруун өмнөд хэсэгт орших Фүкүока мужийн Күрүмэ хотод дор хаяж 115 мянган хүн нүүх зөвлөмж авсан бол үер болж, хөрсний гулгалт үүсэж болзошгүй байгаат...