Гадаад мэдээ

Нийт 7685 мэдээ байна
post thumbnail

ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг буурууллаа

ОУВС энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өнгөрсөн 1-р сард зарлаж байснаас 0,1 нэгж хувиар бууруулан, 2,8 хувь болгосон байна. Дэлхий даяар үнийн өсөлт ерөнхийдөө буурах төлөвтэй байгаа хэдий ч инфляцын хөөрөгдөл өндөр түвшинд хэвээр байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Мөн саяхны санхүүгийн салбарын үймээн тэр ду...

post thumbnail

Бразил улс БНХАУ-тай худалдаа, технологи, аялал жуулчлалын салбарын харилцаагаа өргөжүүлнэ

Бразилын ерөнхийлөгч Лула да Силва БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Түүний айлчлалыг Бразилын засгийн газрын гишүүд, бизнесийн тэргүүлэх компаниудын захирал, орон нутгийн захирагч, сенатын гишүүд гээд өргөн бүрэлдэхүүн дагалдана. Айлчлалын хүрээнд хоёр орны худалдаа, аялал жуулчлал, технологи, ХАА зэрэг салбарт хамтран ажиллах 20 гаруй гэрээ...

post thumbnail

АНУ-ын визийн хураамж ирэх сарын 30-наас 190 ам.доллароос 205 ам.доллар болж нэмэгдэнэ

Ирэх сарын 30-ны өдрөөс эхлэн АНУ-д зочлох цагаачлалын бус визийн хураамж 160 ам.доллароос 185 ам.доллар болж нэмэгдэж байгааг АНУ-ын Элчин сайдын яамнаас өнөөдөр мэдээллээ. Харин өргөдөл дээр тулгуурласан (H, L, O, P, Q, болон R) визийн хураамж 190 ам.доллароос 205 ам.доллар болж нэмэгдсэн байна. Түүнчлэн Е визийн мэдүүлгийн хураамж 205 ам.долларо...

post thumbnail

Японы хүн ам 12 дахь жилдээ дараалан буурчээ

Японы хүн амын тоо 12 дахь жилдээ буурсан үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ Токио хотын оршин суугчдын тоо сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаагаа өссөн байна. Дотоод хэргийн яамны мэдээллээр, гадаадын оршин суугчдыг оруулан тооцдог нийт хүн амын тоо 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 124 947 000-д хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 556...

post thumbnail

Олон улсын түншүүдээс Украинд дахин 115 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж олгоно

Украин улс олон улсын түншүүдээсээ дор хаяж 115 тэрбум ам.долларын урт хугацааны санхүүгийн тусламж авахаар төлөвлөж байгааг тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдэгджээ. "Олон улсын түншүүд Украинд 115 тэрбум ам.долларын урт хугацааны дэмжлэг үзүүлнэ. Энэ нь манай санхүүгийн тогтвортой байдлыг хангаад зогсохгүй Украины холбоотнууд бидэ...

post thumbnail

Буча хотод болсон үйл явдлын талаарх Украины мэдээллийн өдөөн хатгалгын тухай

Жилийн өмнө Украины эрх баригчид Барууны хэвлэл мэдээллийн тусламжтайгаар Буча хотод энгийн иргэд амиа алдсанд Орос Улсыг аливаа нотлох баримтгүйгээр буруутгаж байсан. Үйл явдлын цаг хугацааны дараалал болон бусад бодит баримтууд нь уг буруутгал ямар ч үндэслэлгүй болохыг нотолж байгаа ч энэхүү хуурамч мэдээ өдгөө ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр...

post thumbnail

H3N8 ШУВУУНЫ ТОМУУГААР ХҮН НАС БАРСАН АНХНЫ ТОХИОЛДОЛ БНХАУ-Д БҮРТГЭГДЖЭЭ

Шувууны томууны H3N8 вирусээр хүн нас барсан анхны тохиолдол БНХАУ-д бүртгэгдсэн болохыг ДЭМБ-аас мэдээллээ. Тодруулбал Хятадын Гуандун мужийн оршин суугч 56 настай эмэгтэй H3N8 вирусний халдвараар амиа алдсан байна. Энэ оны 2-р сард түүний бие өвдөж, 3-р сарын 3-нд уушгины хатгалгаагаар эмнэлэгт хүргэгдэн, 16-ны өдөр нас барсан юм байна. Шувуун...

post thumbnail

ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулав

Олон улсын валютын сангийн /ОУВС/ шинжээчид дэлхийн эдийн засаг энэ онд 2.8 хувиар өснө гэж урьдчилан таамаглажээ. Энэ нь нэгдүгээр сарын төсөөллөөс 0.1 хувиар буурсан үзүүлэлт юм.  ОУВС-гаас мягмар гарагт танилцуулсан "Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын хамгийн сүүлийн үеийн тайлан"-д 2024 онд эдийн засгийн өсөлт 3 хув...

post thumbnail

Хятадын “Alibaba” компани хиймэл оюун ухаант чатботын өрсөлдөөнд нэгдлээ

Хятадын цахим худалдааны хамгийн том компани болох “Alibaba Group Holding”-ын эзэмшдэг “Alibaba Cloud” компани өөрийн бүтээсэн “Tongyi Qianwen” чатботоо мягмар гарагт танилцууллаа. “CNBC” уг технологийг энэ оны эхээр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байсан &l...

post thumbnail

Камчаткийн хойгт галт уул дэлбэрчээ

Орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 11-нд шилжих шөнө Камчаткийн хойгийн Шивелуч галт уул дэлбэрч, 15 км-ын өндөрт үнс нурам цацжээ. Галт уулын халуун хайлмагийн урсгалд зам хаагдах эрсдэл үүсээд байгааг ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын салбарын Галт уул, газар хөдлөлийг судлах хүрээлэнгээс мэдээлжээ.   "Дөрөвдүгээр са...