Гадаад мэдээ

Нийт 7949 мэдээ байна
post thumbnail

УМАРД СОЛОНГОС ЦӨМИЙН ЗЭВСГИЙН НӨӨЦӨӨ НЭМЭГДҮҮЛНЭ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгос болон АНУ-аас ирж буй заналхийллийн хариуд улсынхаа цөмийн зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэхийг уриалсан тухай тус улсын хэвлэл мэдээлэл онцлов. Ким Жон Ун “Өмнөд Солонгос “эргэлзээгүй манай дайсан” болсон бөгөөд түүний гол холбоотон болох АНУ өнгөрсөн жилийн хугацаанд Солонгосын хойгт өөрий...

post thumbnail

ПУТИН ГАНЦААРАА МӨРГӨЛ ҮЙЛДЖЭЭ

Үнэн алдартны шашны Зул сарын баярын мөргөлийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цор ганцаараа үйлдсэнийг нийтэд тарсан зураг, дүрс бичлэгүүд харуулав. Тэрээр Кремлийн дэргэдэх Благовещенскийн дуганд ирж, Христийн мэндэлсэн өдрийн ёслолыг үйлджээ. Өмнөх жилүүдэд тэр сүсэгтнүүдтэй хамт уг ёслолыг үйлддэг байв. Путин сүүлийн үед амь насанд нь халдана...

post thumbnail

Хятад улс гурван жилийн дараа хилээ нээлээ

Хятадын эрх баригчид 2020 оны гуравдугаар сараас хойш хэрэгжүүлж байсан хязгаарлалтаа цуцалж, гадаадын жуулчдад хилээ нээлээ. Хятадад зорчиж буй гадаадын иргэд тусгаарлалтад орохгүй хэдий ч урьдын адил 48 цагийн өмнө хийлгэсэн “PCR” шинжилгээний сөрөг хариуг үзүүлэх ёстой. Эрх баригчид мөн ням гаргаас эхлэн гадаадын иргэдэд энгийн...

post thumbnail

Хүйтэн дайны үеийн хамгийн алдартай тагнуулч эмэгтэй суллагджээ

Хүйтэн дайны үеийн хамгийн алдартай тагнуулчдын нэг гэгддэг Ана Монтес АНУ-ын шоронд 20 гаруй жил хоригдсоны эцэст суллагдсан талаар “The Washington Post” сонин мэдээлжээ. Өдгөө 65 настай Монтесийг биеэ зөв авч явсан тул хугацаанаас өмнө сулласан аж. Тэрбээр Техас муж улсын Форт-Ворт дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний нисэхийн баазын...

post thumbnail

ОРОСЫН БХЯ УКРАИНЫ 600 ГАРУЙ ЦЭРГИЙГ УСТГАСАН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ

Оросын арми Украины талаас Донецк мужийн Макеевкад шинэ оны босгон дээр хийсэн цохилтын хариуд их хэмжээний пуужингийн довтолгоог өчигдөр буюу нэгдүгээр сарын 8-нд хийлээ. Тодруулбал, ОХУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн бүлэг Краматорск хотын 28 дугаар дотуур байранд 700 гаруй, 47 дугаар дотуур байранд 600 гаруй Украины цэргийн албан хаагчид байрлаж байс...

post thumbnail

Норвег Улс Германы хийн хамгийн том нийлүүлэгч болжээ

Норвег 2022 онд Германы хийн хамгийн том нийлүүлэгч ОХУ-ыг гүйцэж түрүүлж, хийн импортынх нь 33 хувийг эзэлсэн талаар Холбооны сүлжээний агентлаг /Bundesnetzagentur/ мэдээлжээ. “Норвег өдгөө манай улсын эрчим хүчний хамгийн чухал нийлүүлэгч боллоо” гэж Германы Эдийн засаг, уур амьсгалын асуудал эрхэлсэн сайд Роберт Хабек онцло...

post thumbnail

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэдэд өгөх зөвлөмж: 1. Онцын шаардлагагүй бол халдварын тархалт өндөртэй улс оронд зорчихгүй байх; 2. Дотоод орчин, нийтийн тээврийн хэрэгсэл, олон хүн цугларсан газарт амны хаалт заавал зүүж, 2 цаг тутамд солих; 3. Гараа бохирдсон тухай бүр савандаж угаах, эсвэл гар халдваргүйжүүлэгч ашиглах; 4. Хүн хооро...

post thumbnail

ПУТИНЫ МЭДЭГДЭЛ ХУДАЛ БАЙСАН НЬ БАТЛАГДАВ

Зул сарын баярыг тохиолдуулан энэ сарын 6-ны үдээс хойш байлдааны"гал зогсоох дэглэм" нэвтрүүлсэн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн ч Оросын талаас буудах явдал зогсоогүй учир олон украинчууд Христийн мэндэлсний баярын өмнөх оройг тэсрэх бөмбөгний хоргодох байранд өнгөрөөхөөс өөр аргагүйд хүрсэн байна. Луганск мужийн дарга Сергей...

post thumbnail

Дэлхийн мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд хайлж үгүй болох төлөвтэй байна

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн мөсөн голуудын тэн хагас нь, тэр дундаа жижиг голууд энэ зууны эцэс гэхэд хайлж үгүй болох төлөвтэй байгаа ч дэлхийн дулаарлыг тогтоон барьснаар заримыг нь хадгалж авч үлдэх боломжтой болохыг нэгэн шинэ судалгаагаар тогтоожээ. Дэлхийн 215 мянган мөсөн голын хэтийн төлөв байдлын талаарх хамгийн дэлгэрэнг...

post thumbnail

Токиод хүүхэд бүрд мөнгөн тэтгэмж олгоно

Японы нийслэл Токио хотын эрх баригчид тус хотын 18-аас доош насны бүх хүүхдэд сар бүр 5000 иен олгохоор төлөвлөж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.  Өрхийн орлогоос үл хамааран хүүхэд бүрд олгох энэхүү мөнгөн тэтгэмжийг 2023 оны санхүүгийн жилээс олгож эхлэх бөгөөд одоогийн байдлаар 1.93 сая хүүхэд энэ мөнгөн тэтгэмжид хамрагдах аж....