ЗУРХАЙ: ХОЛ ГАЗАР ОДОГСОД БАРУУН УРАГШ МӨРӨӨ ГАРГАВАЛ ЗОХИХСТОЙ
2024-08-22, Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18
Аргын тооллын: 2024-08-22, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 05:57-19.53
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малын гарлагатай.
Барилдлага: Үл зохилдохын барилдлагатай өдөр
Билгийн тооллын 18, Бархасбадь гараг, намрын тэргүүн хар бич сарын 1 цагаан мэнгэтэй, төмөр суудалтай, үл зохилдохын барилдлагатай, хүрэлцэхүй шүтэн барилдлагатай, могойг хүлэгч одтой, шар морь өдөр. Дашнямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:57-19.53
-Өдрийн сайн цаг нь хулгана (23.40-01.40), үхэр (01.40-03.40), туулай (05.40-07.40), морь (11.40-13.40), бич (15.40-17.40), тахиа (17.40-19.40) болой.
-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малын гарлагатай.
-Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
-Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
-Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу
Сэтгэгдэл