Гадаад мэдээ

Нийт 7979 мэдээ байна
post thumbnail

Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ

Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсан тухай мэдээлэлд Италийн эрх баригчид дургүйцлээ илэрхийлжээ. Энэ тухай Ерөнхий сайд Жоржи Мелони пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна.  “Эрх чөлөөнийхөө төлөө жагсаалд нэгдсэн залууд оногдуулсан цаазаар авах ялыг гүйцэтгэсэнд Италийн Засгийн газар эгдүүцэж байна. Ираны эмэгтэ...

post thumbnail

АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 10 дугаар сарын 1-нээс эхэлсэн 2023 оны санхүүгийн жилийн батлан хамгаалах салбарын төсвийн төслийг 858 тэрбум ам.доллароор баталлаа. Доод танхимын хэвлэлийн албанаас мэдээлснээр, пүрэв гаргийн хуралдаанаар хэлэлцсэн уг баримт бичгийг 350 хууль тогтоогч дэмжиж, 80 нь эсэргүүцсэн байна. Төсвийн төслийг одо...

post thumbnail

БНСУ-д сансрын автомат жолоодлогот хөлөг хөгжүүлэх төв нээгджээ

БНСУ-д дахин ашиглах боломжтой сансрын автомат жолоодлогот хөлгийн хөтөлбөрийг хөгжүүлэх судалгааны төвийн ажлыг албан ёсоор эхлүүллээ. Сөүлийн үндэсний их сургуулийн дэргэд нээгдэж буй тус төвийн гол үүрэг бол дахин ашиглах боломжтой сансрын автомат жолоодлогот хөлгүүдийн технологийг судлах, хөгжүүлэх явдал юм.  Өмнөд Солонгосын Зэв...

post thumbnail

Саудын Арабад БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн бүс нутгийн төв бий болно

Эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор Саудын Арабын нутаг дэвсгэрт БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн бүс нутгийн төвийг байгуулна гэж тус улсын Эрчим хүчний сайд Абдель Азиз бен Сальман Аль Сауд мэдэгдлээ. "Эр-Рияд, Бээжин эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхий...

post thumbnail

“Time” сэтгүүл В.Зеленскийг “Оны хүн”-ээр тодруулжээ

Америкийн “Time” сэтгүүл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг “Украины хүсэл зориг”-ийг илэрхийлэгч хүмүүсийн хамтаар “Оны хүн”-ээр лхагва гарагт тодруулжээ. “Орос хоёрдугаар сарын 24-нд Украинд довтолсноос хойш Киевээс зугтан гаралгүй үлдэх В.Зеленскийн шийдвэр нь хувь заяаг тодорхойлох үйлдэл болсон&rd...

post thumbnail

Украины эрчим хүчний дэд бүтцүүд дахин Оросын пуужингийн дайралтад өртөв

Украины эрчим хүчний дэд бүтцийг онилсон оросын пуужингийн довтолгоо даваа гарагаас ахин сэргэсэн байна. Украины тал ийм цохилт болоход хэд хоногийн өмнөөс бэлтгэл хангажээ. Улмаар Оросын талаас Украины нутаг дээгүүр 70 гаруй пуужин харвасны 60 гаруйг Украины агаараас хамгаалах системүүд амдан устгасан байна. Харин Москва пуужингууд нь онилсон 17 б...

post thumbnail

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Саудын Арабад айлчилна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Саудын Арабад албан ёсны айлчлал хийнэ гэж тус улсын төрийн мэдлийн “SPA” агентлаг мэдээлжээ.  Хятадын дарга Саудын Арабын хаан Салман бен Абдель Азиз Аль Саудын урилгаар айлчилж байгааг тус агентлаг онцолсон байна. Айлчлалын үеэр Саудын Араб-Хятадын дээд хэмжээний уулзалт...

post thumbnail

БНЭУ ОХУ-аас үргэлжлүүлэн нефть худалдан авна

Энэтхэг улс өөрийн эрчим хүчний хэрэгцээг эн тэргүүнд чухалчлах болно. Энэ үүднээс Оросоос нефть худалдан авалтаа үргэлжлүүлнэ гэсэн байр сууриа нотолсон байна. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманьям Жайшанкар Нью-Делид 2 өдрийн айлчлалаар очсон германы ижил түвшний сайд Анналена Бербоктой хэлэлцээ хийснийхээ...

post thumbnail

БНАСАУ дахин их буугаар галлажээ

БНАСАУ мягмар гарагт БНСУ-ын цэргийн сургуулилалтын хариуд зүүн эргээсээ тэнгис рүү хоёр дахь өдрөө дараалан их буугаар олон удаа гал нээжээ. БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, БНАСАУ 22:00 цагийн орчимд зүүн эргийн орчмоосоо их буугаар 90 орчим удаа гал нээсэн нь 2018 онд хурцадмал байдлыг намжаахаар байгуулсан зааглах бүсийн хой...

post thumbnail

Оксфордын толь бичиг оны шилдэг үгийг нэрлэжээ

Оксфордын англи хэлний толь бичиг олон нийтийн санал хураалтаар анх удаа - "goblin mode" хэмээх хар ярианы хэллэг нь оны шилдэг үг болсон гэж Оксфордын Их сургуулийн хэвлэлийн вэб сайт мэдээллээ. "Англи хэлээр ярьдаг хүмүүсийн дунд оны шилдэг үгийг сонгох санал хураалт эхэлсний дараа түүхэнд анх удаа сүүлийн хоёр долоо хоногт 300.000...