Гадаад мэдээ

Нийт 7984 мэдээ байна
post thumbnail

Ж.Байден, Б.Нетаньяху нар утсаар ярьжээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар ням гарагт утсаар ярьсан тухай Цагаан ордон мэдээлжээ.  Мэдээлэлд дурдсанаар, Ж.Байден, Б.Нетаньяху нар Палестины ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг суллах ажлыг үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Хоёр улсын удирдагчид мөн ойрын өдрүүдэд нягт холбоо харилцаата...

post thumbnail

Өмнөд Солонгос, АНУ, Япон тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ

Өмнөд Солонгос, АНУ, Япон улсууд Умард Солонгосоос учирч буй цөмийн болон пуужингийн аюул заналаас хамгаалах үйл ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд ням гарагт Солонгосын хойгийн өмнөд хэсэгт тэнгисийн цэргийн сургуулилалт хийжээ. Энэ тухай Өмнөдийн Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдэв. Гурван улсын хамтарсан сургуулилалт Чэжү арлын зүүн өмнөд хэ...

post thumbnail

Канад-АНУ-ын хил дээр болсон дэлбэрэлтийн талаар Ж.Трюдо тайлбар хийв

Канадын эрх баригчид АНУ-ын хил дээр болсон дэлбэрэлтийн талаарх мэдээллийг цуглуулж, Америкийн түншүүдтэйгээ холбоо тогтоож байна. Энэ тухай Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдсэнийг РИА Новости мэдээлэв. "Бид мэдээлэл цуглуулж, АНУ-тай ярилцахыг хичээж байна" гэж улстөрч энэ сарын 24-нд тэмдэглэсэн байна. Ж.Трюдогийн хэлснээр,&n...

post thumbnail

Binance крипто биржийн дарга дуулиан шуугианы улмаас огцров

Дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао АНУ-д мөнгө угаасан хэргээ хүлээсэн бөгөөд зөрчилдөөнийг шийдвэрлэхийн тулд огцрохоо мэдэгдэж, 50 сая долларын торгууль төлөхөөр болжээ. Нэхэмжлэлийн хүрээнд тус компани мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 4.3 тэрбум ам.долларын торгууль төлөхөөр болсон байна. Амери...

post thumbnail

Армени, Саудын Араб улсууд дипломат харилцаа тогтоов

Бүгд Найрамдах Армени Улс болон Саудын Арабын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ. Энэ тухай Арменийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлэв. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай протоколд Арменийн Элчин сайд Карен Григорян, Саудын Арабын Элчин сайд Султан бин Абдулла Аль-Ангар нар Абу-Даби хотноо гарын үсэг зуржээ.&...

post thumbnail

Эрмитажаас Монголын олдворуудыг буцаан авах талаар хэлэлцлээ

Монгол Улсын Соёлын сайд Чинбатын Номин Санкт-Петербург хотноо ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимоватай уулзах үеэрээ Эрмитажид хадгалагдаж буй, Зөвлөлтийн археологичдын олж илрүүлсэн Монголын түүхийн олдворуудыг буцаан шилжүүлэх боломжийг хэлэлцжээ. Энэ тухай Оросын Соёлын яамны хэвлэлийн алба мэдээллээ.  Тодруулбал, 1924-1925 онд Ноён уулын б...

post thumbnail

ХАМАС бүлэглэл Израилын 13 иргэнийг суллажээ

Барьцаанд байгаа Израилын иргэдийг Палестины хоригдлуудаар солилцох эхний үе шат амжилттай дууслаа.   ХАМАС бүлэглэл Израилын 13  эмэгтэйчүүд, хүүхдүүдийг суллаж, Израилын шоронгуудаас 39 палестин эмэгтэй, өсвөр насны хүүхдийг Газын зурвас руу шилжүүлсэн тухай Израилын төрийн телевизийн KAN суваг мэдээлжээ. Барьцаанаас суллагдсан Изр...

post thumbnail

Европын хилийн хяналтын “Фронтекс” агентлаг Финландын ОХУ-тай залгаа хилд нэмэлт хүч илгээнэ

Финланд, Оросын хил дээр сүүлийн үед үүссэн нөхцөл байдалд холбогдуулж Европын холбооны хилийн хяналтын “Фронтекс” агентлаг Финландын хил рүү нэмэлт хүч илгээхээ мэдэгдсэн байна. Ирэх 7 хоног гэхэд хилийн хяналтын 50-иад офицер, эргүүлийн машинууд, бусад тоног төхөөрөмжийг илгээх болжээ. Оросын талаас хил дээр нь цагаач дүрвэгчдийн х...

post thumbnail

БНТУ-ын Төв банк бодлогын хүүг 40 хувьд хүргэж өсгөв

Туркийн төв банк пүрэв гарагт бодлогын хүүгээ дахин өсгөж 40 хувьд хүргэснээ зарлалаа.  Хоол хүнс бусад үндсэн хэрэглээгээ хангах айл өрхийн чадамжид ихээхэн хүнд дарамт болж байгаа хоёр орон тоон инфляцыг тогтоон барих хүрээнд энэ алхмыг хийсэн гэж тайлбарлаж байна. Өнгөрөгч 10 сард Туркийн инфляцын түвшин жилийн дүнгээрээ 61,36 хувь гэдэг...

post thumbnail

Газын зурваст гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэллээ

Израил-ХАМАС-ын дайныг дөрвөн өдөр зогсоох тохиролцоо баасан гаргийн өглөөнөөс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Израилын шоронд хоригдож буй палестинчуудыг Газын зурваст зэвсэгт дайчдын барьцаанд байгаа олон арван хүнээр солилцох эхлэл тавигдаж байна. Гал зогсоох тохиролцоо орон нутгийн цага...