БНСУ-аас дөрөвдүгээр сарын 8-нд ирэх иргэдийн анхааралд
Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлд 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр нислэг үйлдэгдэнэ. Энэ удаагийн нислэгээр буцах иргэдийн бүртгэлийг ЭСЯ, МИАТ компанитай хамтран утсаар хийнэ. ЭСЯ-ны фейсбүүк хаяг, цахим шуудангаар бүртгэл хийгдэхгүй. Дараах шалтгаантай иргэдийг тэргүүн ээлжинд бүртгэлд хамруулна.
Хэн бүртгүүлэх вэ?
• Эмчийн хяналтанд байгаа хүнд өвчтөн
• Жирэмсэн эх, түр хугацаагаар хүүхэдтэйгээ ирсэн эцэг, эх
- Жирэмсний 37 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу.
- Хүүхдийн төрсний гэрчилгээ.
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
- нотлох баримт бичиг.
• Өндөр настан
- эмэгтэй 55 /1965 оноос өмнө төрсөн/ наснаас дээш
- эрэгтэй 60 /1960 оноос өмнө төрсөн/ наснаас дээш
Хэрхэн бүртгүүлэх вэ?
• Цахим бүртгэлийг 2020 оны дөрөвүгээр сарын 4-ний өдөр 11:00-18:00 цагийн хооронд доорх харгалзах дугаарт залгаж, бүртгүүлнэ. Үүнд:
- Эмчийн хяналтанд байгаа хүнд өвчтөн 010-8205-3464
- Жирэмсэн эх 010-2723-3464
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 010-2472-2199
- Өндөр настан 010-6851-2199
- Бага насны хүүхэд, асран хамгаалагч 010-5635-3366
АНХААРАХ ЗҮЙЛС:
- Бүртгэлд хамрагдаж суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу гадаадаас ирж байгаа иргэд коронавирусын шинжилгээг заавал өгсөн байна. Иргэд өөрийн оршин суугаа газрын эмнэлгүүд болон эрүүл мэндийн төвд хандаж коронавирусын шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй. Коронавирусын шинжилгээ өгөх боломжтой эмнэлгүүдийн мэдээллийг дараах холбоосоос авна уу.
http://www.mongolembassy.com/index.php…
- Монгол Улсад очсоны дараа 21 хоног өөрийн зардлаа төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая
С.Зоригийн хэргийг мөрдөгчид 26 жилийн өмнөх ноцтой явдлуудын мөрөөр орсон уу
Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг билэгжүү байгаа. Монголоос мөнгө явуулдаг холбоо, сүлбээтнүүд нь хэвээр байгаа
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх
Эверест (8848 м д.т.д) оргил руу авиралтаа эхлүүлсэн уулчин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нарыг хайх ажиллагаа үргэлжилж байна
Д.Амарбаясгалан: Нийслэлийнхэн энэ долоо хоногийн сүүлчээс хямд үнэтэй орос гурил хэрэглэх боломжтой, сонголттой болж байна
Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья
Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй
Харамсмаар үзүүлэлт: Монгол Улс авлигын индексээр 180 орноос 121-т орж ухралт хийсэн
Г.Дөлгөөнийг УИХ-д нэр дэвшүүлвэл Л.Оюун-Эрдэнийн тэмцэл үнэ цэнэгүй болно