“Буянт-Ухаа” цогцолбороос Сүхбаатарын талбай чиглэлд түр хугацаанд хэсэгчилж зам хаана

Aдмин / Нийгэм

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг зургадугаар сарын 11-нд буюу бямба гарагт зохион байгуулна. Өмнө нь Тэрэлж, Цонжин болдогт зохион байгуулдаг байсан эл наадам энэ жил Сүхбаатарын талбайд өрнөх юм.

Зургадугаар сарын 11-ний өдөр мото спортынхон Хан-Уул дүүргийн “Буянт ухаа” цогцолбор-Хүннү молл-Уулын зам–Наадам центр-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлд парад жагсан орж ирэх юм. Үүнтэй холбоотойгоор дээрх чиглэлд 12:00-14:00 цагийн хооронд хэсэгчилж зам хаана. Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн хяналтын газраас 30 цагдаагийн албан хаагч ажиллаж, замын зохицуулалт хийхээр болжээ.

Харин 14:30 цагаас Сүхбаатарын талбайд “Талын салхи” наадам нээлтээ хийнэ. Энэ үеэр ховор нандин мотоциклын үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, мотоцикл болон дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт болно. Мөн мото клуб, алдартай тамирчдыг танилцуулах юм. Энэ удаагийн фестивалийг “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулна. Хөдөө, орон нутаг 21 аймгийн болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаруй мотоцикл сонирхогчид оролцох юм.

ТАЛЫН САЛХИ” ОЛОН УЛСЫН МОТО ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР

2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот

Хугацаа

Арга хэмжээ

09:00-12:00

“Буянт-Ухаа” нисэх буудлын талбай

12:00-13:00

Мото сонирхогчдын парад

11:00-21:00

Мото дагалдах хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, халуун хоол ундааны үйлчилгээ, өргөн зугаалга, фото болон бусад үйлчилгээ /Д.Сүхбаатарын талбай/

13:00-14:30

Жанжин Д.Сүхбаатарын талбайд оролцогч клубүүд байрлана

14:30-14:45

Нээлт /хөтлөгч нээнэ/- Улаанбаатар театр /сэрсэн тал/

14:45-15:30

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлнэ. Шагнал гардуулна.

15:30-16:00

Урлагийн тоглолт- Улаанбаатар театр

Циркийн үзүүлбэр

16:00-17:00

Оролцогч клубүүдийн танилцуулга, мэндчилгээ

Ховор нандин мотоциклын танилцуулга

17:00-18:00

Тэмцээн уралдаан /мото уран жолоодлого, олс таталт, гар барилдаан, мото үзүүлбэр/

18:00-19:00

Хүндэд зочид, мото спортын ахмад тамирчдаа тайзнаа алдаршуулах арга хэмжээ, наадамд оролцсон клубүүдэд батламж гардуулах

19:00-21:00

Еntertainment хөтөлбөр

Язгуур урлаг: Хөсөгтөн, Онгод, Улаанбаатар театр

Амьд хөгжим: Никитон, Нисванис, Наран, Отгоо, Булсара, lemons, Аравт, Growls of Clown, Rec On, U.F.O, The Tourists, Vagabond, Morning star

Hip Hop: Wolfizm, Don dior, limit king, Rookie

Циркийн үзүүлбэр

Галын үзүүлбэр

21:00-22:00

DJ/диско/

22:00

Хаалтын үйл ажиллагаа /Салют/


Сэтгэгдэл

zochi [66.181.161.41] 2022-06-10 03:04:38

showchin gedgni unen yumdaa,yanaa yanaa,talbai odo durtaini davhij bdg gazru

Зочин [202.21.124.132] 2022-06-09 10:06:49

Ter orosuudad daruuhan bj, irsen ulsaa hundetge gej anhaaruulaarai daa...dain main surtalchilaad ehelne shuu...ayataihan bj bgaad butsval uur hereg

Зочин [119.40.98.177] 2022-06-09 09:55:45

Эргүү сдакууд 1 хүний зугаацалд

ЗОЧИН [66.181.178.249] 2022-06-09 09:14:16

МОТОСПОРТ, МОТОЦИКЛ СУРТАЛЧЛАХ Л АРГА ХЭМЖЭЭ ЮМ БНА Ш ДЭЭ, ГАНЦ ӨДӨР ИЙМ АРГА ХЭМЖЭЭ ЗОХОХОД ЮУ НЬ БОЛОХГҮЙ ГЭЖ, АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ, ХҮСЭЛТЭЙ ИРГЭД НЬ ОРОЛЦОНО Л БИЗ, ЗАСГААС МӨНГӨ ГАРАХГҮЙ, ХЭНД Ч СААД БОЛОХГҮЙ Л АРГА ХЭМЖЭЭ ЮМ БНА Ш ДЭЭ, НИСЭХЭЭС ТАЛБАЙ ХҮРТЭЛ ЗАМЫГ ТҮР ХЭСЭГЧЛЭН ХААНА Л БИЗ, ТЭРТЭЙ ТЭРГҮЙ НИЙСЛЭЛЧҮҮДИЙН УНААНЫ МАШИН БАРАГ Л ӨДРИЙН ТАЛД НЬ БӨГЛӨРӨЛТӨНД ЗОГСДОГ БИЗ ДЭЭ,

Зочин [192.82.78.129] 2022-06-09 08:47:26

ингэж тэнэгтэхээ болимоор л байнашд

Зочин [64.119.19.24] 2022-06-09 08:36:18

Энэ одоо юу солиороод, хуцаад байгаа юм бэ? Наад зугаа цэнгэлээс чинь болж ажлаа алдах уу? Төрийн муусайн чацганууд амардаг л юм байгаа биз, хувийн хэвшилд ажилладаг бид 7 хоногт ажлын 6-7 өдөр махийж байж амьдарч байна.

Зочин [66.181.181.105] 2022-06-09 07:47:40

Амьдрах гэж ядаж байгаа нийт олныхоо эрх ашгийг байнга зам хааж, битгий саад бол. Өдрийнхөө хоолны мөнгийг олох гэсэн олон түмний эрх ашиг чухал уу, аль эсвэл цөөхөн аялалын компанийн эрх ашиг нь чухал уу?


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.