Одон орон судлаачид хамгийн алсаас ирсэн радио долгионыг бүртгэн авчээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Өнөөдрийг хүртэл бүртгэгдээд буй радио долгионуудаас хамгийн алс холоос ирсэн радио долгионыг Европын одон орончид илрүүлжээ. Уг долгионыг FRB 20220610A гэж нэрлэсэн бөгөөд алс холын сансрын уудамд нэг хүрэхгүй миллисекунд үргэлжилсэн огцом радио тэсрэлтээс (FRB) үүсжээ. Энэхүү нээлтийг өнгөрсөн зургадугаар сард Австралийн ASKAP радио дуран авайгаар хийсэн бөгөөд FRB-ийн өмнөх зайнаас 50 хувиар илүү хол байв. Харин Европын өмнөд бүсийн ажиглалтын төвийн (ESO) VLT дуран авайн тусламжтайгаар хийсэн ажиглалтын дүнд, хурдан радио тэсрэлт нь манай гаргаас 8 тэрбум гэрлийн жилийн алсад орших галактикт болсон гэдгийг тогтоожээ. Энэ галактик бол өнөөг хүртэл илрүүлээд буй хамгийн эртний бөгөөд хамгийн алс орших FRB-ийн эх үүсвэр юм.

Энэхүү FRB нь мөн урьд өмнө бүртгэгдсэн тэсрэлтүүдээс хамгийн хүчтэй нь бөгөөд секундийг олон хуваасны өчүүхэн төдийд 30 жилийн хугацаанд манай нарнаас ялгарах цацрагтай тэнцэх хэмжээний энерги ялгаруулжээ.

Бүр эртний, илүү хол зайд болсон тэсрэлтүүдийг илрүүлэх, тэдгээрийн эх үүсвэрийг тогтоохын тулд шинэ үеийн радио дуран авайг ашиглах боломжтой. Тухайлбал, Австрали, Өмнөд Африкт суурилуулж буй Square Kilometre Array (SKA) дуран авайг нэрлэж болно. Уг дуран авай ашиглалтад орсноор одоо ашиглаж буй дурангуудаар илрүүлэх боломжгүй олон мянган FRB-ийг илрүүлэх боломжтой болно.

Түүнчлэн Чилийн Атакама цөлд ESO-ийн асар том телескопыг (ELT) угсарч байна. Уг дуран авай нь 39 метрийн голч бүхий антеннтай байх бөгөөд FRB 20220610A -гаас ч илүү хол зайд орших галактикуудад болсон тэсрэлтийг судлах боломжийг олгоно.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:28:00

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:28:00

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [103.57.92.252] 2023-10-22 21:13:54

Хөдөөний оркууд л энэ идэж уудаг хулгай хийдэг нутаг нугынхаа хулгайчуудыг сонгоод бга н ш дээ

Зочин [66.181.190.17] 2023-10-21 21:52:30

onoodriin hooloo margaashiin amidralaa yaay gej bhad.

Зочин [66.181.160.81] 2023-10-22 07:12:32

Идэж уухын хар шуналд ниргүүлсэн төр, засагтай монголууд л өнөө маргаашаас холыг сэтгэх чадваргүй оюун санааны улныхан юм даа чааваас ...


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.