Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дуусжээ

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхээ боомттой холбох 6.9 км төмөр замын бүтээн байгуулалт дууссан тухай Зам, Тээврийн Хөгжлийн Яам(ЗХТЯ)-наас мэдээллээ.

Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйг тус яамнаас онцолж байгаа юм.

Уг боомтын 6.9 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн экспортод гаргах шинэ хилийн гарц нээгдэж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10 сая тонноор нэмэгдэх тооцоололтой байна.

Мөн тээврийн өртөг буурч, хүрээлэн буй орчин ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжрах, экспортыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдэж байгаа аж.

Монгол Улсын төмөр замын тээврийн салбарыг хөгжүүлэх, дотоодын төмөр замын сүлжээг нэмэгдүүлэх, хилийн боомтын шинэ гарц бий болгох, уул, уурхай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын барилгын ажлыг нэг жилийн хугацаанд өөрийн хөрөнгө оруулалтаар “Нарийн сухайтын төмөр зам” ХХК гүйцэтгэн дуусгажээ.

Шивээхүрэн төмөр замын төсөл нь дэлгэмэл уртаар 19.2 км, өртөөний зам, дохиолол төвлөрүүлэлтийн байгууламж, эрчим хүч, ус хангамж, барилга, шилжүүлэн ачих байгууламж гэсэн цогц суурь бүтэц бөгөөд өнөөдрийн байдлаар төмөр зам, барилга байгууламжууд баригдсан, төсөл III улиралд бүрэн хэмжээнд дуусахаар байна.

Шивээхүрэн нь нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм. Тус боомтоор жилд дунджаар 10-18 сая тонн эрдэс баялаг, уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж байна. Энэхүү хүчин чадлыг өсгөх боломж нь төмөр замын тээвэр бөгөөд хүчин чадал өсөж, 30-35 сая тонн болгон боомтын хүчин чадлыг өсгөх нэмэгдүүлэх боломжтой.

Энэхүү төмөр зам нь 1,435 мм-ийн царигтай, галт тэрэг хүлээн авах, явуулах таван салбар зам бүхий дэлгэмэл урт нь 19.3 км төмөр замтай, ачилт буулгалтын дөрвөн салаа зам бүхий чингэлэгтэй ачааг авто машинаас буулгах, вагонд шилжүүлэн ачих, хоосон чингэлгийг буцаан авто машинд ачих чингэлэг өргөгч ажиллах зориулалтын даацын талбай бүхий терминалтай.

”Нарийн сухайт төмөр зам” ХХК нь бүтээн байгуулалтыг дуусган “Шивээхүрэн төмөр зам” ХХК-д хүлээлгэн өгснөөр, “Шивээхүрэн төмөр зам” ХХК нь бүтээн байгуулалтын дараагийн үе шат болох тээврийн үйл ажиллагааг эрхлэн явуулна.

Эх сурвалж: Зам, Тээврийн Хөгжлийн Яам


Сэтгэгдэл

ЗОЧИН [139.5.219.106] 2024-05-29 18:27:30

1. 2019-2020 ОНД "НАРИЙНСУХАЙТ" УУРХАЙГААС ХИЛ ХҮРТЭЛ НАРИЙН ЦАРИГААР 46.2км ЗАМ ТАВИГДАЖ, УУРХАЙ ДЭЭР ХЯТАДЫН ВАГОНД ЗАДГАЙГААР Ч, ЧИНГЭЛЭГЭЭР Ч АЧИГДАН ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТООР ХИЛ ГАРЧ ЦААШАА ХЯТАДЫН ТӨРИЙН МЭДЛИЙН "ЛИНХЭ"-гийн ТӨМӨР ЗАМААР ШУУД "БУГАТ"-ын ГАНГИЙН ҮЙЛДВЭР, ТЭР ХАВИЙГ ХАНГАХ ЁСТОЙ БАЙСАН. ЕР-Ч Х.БАТТУЛГА НАРИЙН ЦАРИГТАЙ ЭНЭ ЗАМЫГ БАРИХЫГ БОЛИУЛЖ ХОРЛОСОН. ХЭРЭВ ЭНЭ ЗАМ ТАВИГДЧИХСАН БОЛ ХИЛ ДЭЭР БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ ЗАРДАЛ, ЦАГ ХУГАЦАА ГАРАХГҮЙ БАЙХ БАЙСАН 2.БАРУУН БОСОО ЗАМ БАРИХ БОЛ "АРЦСУУРЬ-ШИВЭЭХҮРЭН" БИШ, "АРЦСУУРЬ-БУРГАСТАЙ",ЭСВЭЛ "АРЦСУУРЬ-БУЛГАН" БАЙХ ЁСТОЙ ЮМ. ОРОСУУД Ч ИНГЭЖ ТӨЛӨВЛӨСӨН БАЙСНЫГ, 2019 ОНД ТЭЗҮ МӨН ТЭГЭЖ ХИЙГДЭЖ БАЙСНЫГ МӨН Л Х.БАТТУЛГА ОРОСЫН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛЖ "АРЦСУУРЬ-ШИВЭЭХҮРЭН" БОЛГУУЛЖ БАС Л ХОРЛОСОН.ХЭРЭВ ИНГЭВЭЛ "НАРИЙНСУХАЙТ"-ын ЭКСПОРТ ТАГ ЗОГСОНО.УЧИР НЬ ХЭТДЭЭ ҮҮГЭЭР ТУВАГИЙН "ЭЛЕГЕСТ-УЛУГХЕМСК"-ийн 3.5тэрбум тн НӨӨЦТЭЙ ОРДООС МАНАЙ НУТГААР ХЯТАДРУУ НҮҮРС ЯВНА.ТИЙМЭЭС "АРЦСУУРЬ"-иас ХЭРХЭВЧ "ШИВЭЭХҮРЭН" БАЙЖ БОЛОХГҮЙ.

зочин [195.88.142.26] 2024-05-30 20:45:48

тийм шүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.