Ж.Хунан: Өдөрт нэг хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байна. Бид хүүхдүүдээ хамгаалж ЧАДДАГГҮЙ

Aдмин / Нийгэм

Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-оос хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тун удахгүй Хүүхдийн баяр буюу хүүхдүүдийг эрхийг хамгаалах өдөр тохионо. Тэгвэл манай улсад "Хүүхэд нэгдүгээрт" буюу хүүхдийн дээд эрх ашиг гэх зарчим хэрэгжихгүй байгааг ХЭҮК шүүмжлэв. Энэ бол аль нэг байгууллагын хариуцах ажил биш бөгөөд хүн бүрийн анхаарах ёстой асуудал гэдгийг тус тодотгож байна.

Монгол Улсад хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж буй нэг жишээ нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болж буй хүүхдийн тоо маш өндөр байгаа юм.

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан "Цагдаагийн байгууллага, Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос гаргасан мэдээллээр 2023 онд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 541 хүүхэд хохирсон байна. 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар энэ тоо 222 байгаа.

Өмнөх онд

  • хүчиндэх гэмт хэргийн улмаас 395
  • бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн улмаас 16
  • бэлгийн мөлжлөг гэмт хэргийн улмаас нэг
  • 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн улмаас 128
  • биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийн улмаас нэг хүүхэд хохирсон байна.

Өдөрт нэг хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байна гэсэн үг. Энэ бол 3.5 сая хүн амтай Монгол Улсын хувьд маш өндөр тоо. Бидний үзэж байгаагаар гамшгийн хэмжээнд хүрсэн тул тусгайлан арга хэмжээ авах шаардлагатай.

Бид хүүхэд багачуудаа хамгаалж, хүндэлж чадахгүй байна" гэлээ.

Түүнчлэн тэрбээр "Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газраас авсан мэдээллээр хүчингийн гэмт хэргийн улмаас үзлэг шинжилгээ хийлгэсэн хүүхдийн тоо сүүлийн таван жилд 4,477 байна. Орон нутагт энэ тоо 1,903 байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт.

Үзлэг шинжилгээ хийлгэсэн хүүхдийн тоог шүүхээр шийдэгдсэн хэргийн тоотой харьцуулбал маш том зөрүүтэй. Ямар шалтгааны улмаас зөрүү байгааг судлах болно. Хүүхэд хохирсон гэмт хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь онцгой горимоор явах ёстой.

Хамгаалалтыг сайжруулж, сэтгэл зүйд нь анхаарах учиртай ч эдгээр нь хангалттай хийгдэхгүй байгаа эсвэл гэмт хэргийг илчлээд шийдэгдэх хүртэл нь явах сэтгэл зүйн бэлтгэл хүүхэд, гэр бүлийнхэнд нь байхгүйгээс гомдлоосоо татгалзах тохиолдол байна" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [172.59.184.178] 2024-05-31 00:44:18

Ажилаа хийж чадахгүй өгчихөөч ..

Зочин [202.55.188.105] 2024-05-30 21:54:10

Чи хэүк тойлгойлж бхдаа иймэрхуу ажидаа хийж бхгуй ясан юм бэ . Одоо шоронд хоригдолуудыг яаргалдаг тусгай алба бий болоод ба шоронгийн хоригдолуудыг маш ихээр дотоод журам зөрчсөн гэх асуудлаар нэрсийг нь цуглуулж бгаад ьусгай улсууд яаргалдаг болсон ба . Энийг бас асуудал болгооч тэрнээс хэдэн тоо баримт дурдаад ажил хсэн дур эсгээд яахав дээ чи

Zochin [122.201.31.122] 2024-05-30 15:15:03

Enetheg bish de ymar alaachee

Ядуу шашингүй хүмүүсээс хүчин гараад л байна. [66.181.185.146] 2024-05-30 13:52:54

Бэлгийн дур хүсэл байнга байж байна. Ханах боломж хязгаарлагдмал байдаг. Зарим хүчиндэгч чамирхан янаглаж хүүхэд хүчиндэж байхад ихэнх нь насанд хүрсэн хүүхэн олж хурьцаж чадахгүй ЯДУУ учраас хүүхэд хүчинддэг. Хүүхэд өрөвдөх сэтгэл байхгүй, учир нь шашингүй, өрөвдөх сэтгэлгүй. Иймд хүүхдийн хүчин Монгол ТАСРАХГҮЙ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.