Энэ жил Улаанбаатар хотын бүх хороо, 2025 онд аймаг сумдыг бүрэн камержуулна

Aдмин / Нийгэм

Цагдаагийн байгууллагаас "Ногоон бүс" төсөл буюу камержуулалтын талаар мэдээлэл өглөө.

Уг төслийн хүрээнд тухайн бүс нутгийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг газрууд болон хүн амын төвлөрөл ихтэй зах худалдааны төв, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн орчим дахь цэгүүдийг камержуулж цагдаагийн байгууллагын дэд төвтэй холбодог байна.

Төслийн үр дүнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр бүрэн камержиж ногоон бүс болсон ба тухайн дүүрэгт үйлдэгдэж байсан гэмт хэрэг 48.6 хувиар буурчээ.

Энэ онд нийслэлийн таван дүүргийн 12 хороонд төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр нийтдээ 1,522 хяналтын камерыг шинээр байршуулаад байгаа аж.

Өмнө нь камерыг байнга хүн хараад суудаг байсан бол энэ удаагийн камержуулалт нь ухаалаг программ хангамжаар хийгдэж байгаа гэдгээрээ онцлог юм байна.

Энэ жил Улаанбаатар хотын бүх хороо, 2025 оны хоёрдугаар улиралд аймаг сумдыг бүрэн камержуулахаар төлөвлөөд байгаа аж.


Сэтгэгдэл

Лхагва [124.158.107.121] 2024-06-01 10:57:12

Төсөвийн хөрөнгөөр тавигдсан камеруудыг ашиглах зардалгүй гэдэг шалтгаанаар арчлаж тордохгүй орхихгүй байх хэрэгтэй. Сүүлийн 10 жилд хэдэн чтөсөл хэрэгжүүлж камержуулав. Түүнээс одоо хэд нь ажиллаж байна. БГД ийн Тээврийн Цагдаагийн газрын жижүүрийн өрөөнд байгаа нэгдсэн төв дээрхи хяналтын камерууд ажилладаггүй л юм билээ.Камержуулах нэг өөр. Түүний ашиглалт түүнээс ч чухал.

zochin [203.91.119.147] 2024-05-29 14:41:56

хувийн хэвшлийг камер тавь, цагдаагийн нэгдсэн системд холбо гэж шаардлага ирээд байгаа ш д.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.