Шинэ оноос өмнө 100 автобус авахаар төлөвлөжээ

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Эдгээрээс шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd шалгарсан юм. Энэ хүрээнд НЗДТГ болон Yutong Bus Co.,Ltd хооронд өчигдөр албан ёсоор гэрээ байгууллаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өгөв.

Гэрээний дагуу ирэх оны нэгдүгээр сарын 31-н гэхэд 600 автобус нийлүүлсэн байх бөгөөд 50 автобус үйлдвэрлэх тутамд хилээр орж ирэхээс нь өмнө урьдчилсан хяналт, шалгалт хийх юм. Энэ хүртэлх эрсдэл, зардлыг үйлдвэрлэгч хариуцах аж. Автобуснуудын баталгаат хугацаа 24 сар байх бөгөөд ашиглалтын арван жилийн хугацаанд үйлдвэрлэгчийн зүгээс найдвартай сэлбэг хэрэгслээр хангах үүрэг хүлээж буй.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Автобусны хүртээмж, зохион байгуулалт хангалтгүйн улмаас иргэд автобус удаан хүлээх, багтахгүй байх асуудлууд бий. Үүнийг богино хугацаанд шийдвэрлэхээр ажиллах болно. Иргэдийн зүгээс автобус тухтай, хүрэлцээтэй бол хувийн машинаар зорчих шаардлагагүй гэдгийг хэлж байгаа. Тиймээс тендер зарлахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд багачууд зорчих боломжтой байхаас эхлээд бусад стандартыг хангасан байх шаардлагыг тусгасан. Түүнчлэн нийтийн тээврийн маршрутыг зөв төлөвлөж, төлбөрийн системийг шинэчлэхээр ажиллаж байна” гэлээ.

Тэрбээр шинэ он гарахаас өмнө 100 автобус авахаар төлөвлөж буйг онцоллоо.


Сэтгэгдэл

Юундаа яардаг юмб. Бодит байгаач. [66.181.160.30] 2023-12-19 10:35:26

Нэг мөсөн Цагаан сарынхаа өмнө 100 автуусаа авсан нь дээрдээ. Үлдэх 200-ий нь Мартын 8, наадмын өмнө хуваагаад л ирүүлчихнэ биз. Энэ чинь бодит ш дээ.

Хүүк [66.181.179.158] 2023-12-17 14:33:05

Хүүшээ оноос өмнө 300гээд бсан 100 болчоод юуу хэд хоногийн дараа 10хан болох юм бналдаа энэ 2 жулдрай бацаанууд юууч хийж дөнгөхгүй ээ х сонгуулийн санхүүжилт хийнэ

Hun [178.165.190.165] 2023-12-16 21:35:18

Malnuud yumaa! Yahaaraa iim teneg malnuud baidag bn aa! Ed nar tegeed haanaas garch ireed bnaa! Mongol hezee ch butehgui yum bndoooo!

zochin [202.9.40.64] 2023-12-16 13:54:08

Zamiin tsas musee tseverleech.yvgan yvah argagui bolloo

Irgen [202.9.40.64] 2023-12-16 13:53:22

MAN.shahaagaa bodoh uom.Ene hotiin zam yvah ymarch bolomjgui bollo.Tsasaa tseverlej.davsaa tsats.Hujir chin bur musen kotok bolloo.Huviin surguuli tugssen tullgen komunist.hudeenii mangar yaj hotiig udirdah.tehnik.tehnologi ch medehgui


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.