Отгонтэнгэр уулын тусгай хамгаалалттай газар 200 кг хужир тавив

Aдмин / Нийгэм

Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар биотехникийн арга хэмжээ хэрэгжүүллээ. Идэр сумын Ямаат хэсэгт Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хяналт шалгалт, биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлж ажиллалаа.

Отгонтэнгэрийн УТХГ-т одоогийн байдлаар цасны зузаан тал газартаа 30 см, ойн модонд 60 см орчим болж ойн туруутан амьтдын өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.

  • Ойн туруутан амьтaдад зориулж биотехникийн арга хэмжээг Ямаатын Алаг хад, Үстийн дэнж зэрэг газруудад 200 кг хужир тавив. Уг хоёр цэгт ажиллах явцад 5 байршилд 44 бүл согоо, 8 байршилд 10 буга, 2 бор гөрөөс бүртгэгдлээ.
  • 2023 оны зун ойн туруутан амьтдыг судлах зорилгоор 2 байршилд хөдөлгөөн мэдрэгчтэй камер байршуулсан байсныг авч үр дүнг гарган ажиллалаа. Камерт халиун буга, бор гөрөөс, чоно, согоо зэрэг ан амьтны дүрс бичигдсэн байна.
  • Энэ хугацаанд Ямаат хэсгийн, Сонгинот, Сайхан дэнж, Үстийн нуур, Балчгар, Цуурай, Тангадын хавчиг, Хөшөөтийн ам, Чавганц, Ямаатын Алаг хад зэрэг газруудаар хяналт шалгалтын ажлыг хийж, 4 иргэнд ТХГН-ын талаар болон ойн амьтдыг бэлчээр нутгаар шахахгүй, амьтдын амьдрах орчныг тэтгэх талаар заавар зөвлөгөө өглөө.

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл

Зочин [202.21.108.90] 2024-01-22 11:01:26

тав гурван малаа онд оруулахыг бодоосой доо


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.