ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ЗАЛУУС, ЭМЧ БАГШ НАРАА ГАДАГШ ХЯМД АЖИЛЛАХ ХҮЧЭЭР АЛДСААР БАЙХ УУ???

Aдмин / Нийгэм

Монгол Улсын хөдөлмөрийн нөхцөл байдал тааруу буюу цалин хангамж хүрэлцээгүй зах зээлийн орчин муугаас үүдэн хөлс хүчээ шударгаар үнэлүүлж, ар гэрээ тэжээхээр харийн улс гүрэнд цагаачлан хар ажил хийхээр мянга мянгаараа мордоцгоож тэндээ хамгийн үнэт баялаг болох хүн капиталыг бий болгон шингэсээр байгаа эрүүл чийрэг залуус, эмч багш мэтийн хүн амынхаа голлох үнэт хэсгийг алдаж ард нь Монгол тог цахилгаан ч үгүй өр зээлийн барьцаанд орж өмхий харанхуй нийслэл хотдоо бүгж, өргөн уудам газар нутгаа хамаг баялагтай нь өөр үндэстний бэлэн хоол болгосоор.

Авлигатай тэмцэж алдагдсан боломж, эдийн засгийн сэргэлтийг авч ирлээ гэх хуурмаг өнгөцхөн сурталчилгааг өдөр бүр өргөн нэвтрүүлгийн дэлгэцээр төлбөртэй цацаж, өнөөдрөөрөө аргацаах өлөн сэтгэхүйг төлөвшүүлэх өнөөгийн төр засаг яг хэний талд ажиллаад байна вэ?

Үндэсний аюулгүй байдал аль хэдийн алдагдаж, үйлдвэрлэл бүтээмжийн сэтгэлгээ үлгэр домог шиг сураг алдран замхарч байна.Төгрөгийн ханшийн үнэгүйдэл доллар юаны хөөргөдлийг гүйцэхээс өнгөрөн сульдаж, өргөн хэрэглээний бараа утгаа алдан инфляцын түвшин ахиж байна. Ийм нөхцөлд эдийн засгийг сэргээх, эцэж туйлдсан түмний амьжиргааг дээртгэх амь тариа шиг шуурхай бодлогын чанартай алхам нэн дутагдаж байна.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [202.126.91.86] 2024-01-23 15:58:33

Ажил хийгээд ч олигтоы цалингүй, онцгүй юмаа, Үнийн хөөрөгдлийн дороос босч чадахгүй юм байнаа

Ядахдаа гоё газар үзье л дээ. [66.181.160.44] 2024-01-23 14:52:55

Үзэх зугаацах юмгүй Монголд ЯДУУ байснаас үзэх зугаацах юмтай гадаадад ЯДУУ сууж байсан нь ДЭЭР. Наад зах нь амьдрал СОНИРХОЛТОЙ өнгөрнө.

Ard [66.181.190.64] 2024-01-22 20:09:56

Yavahaas yaah ve.Ene ulsad hun amidrah yalanguya zaluus amidrah nohtsol haa bn.Bolomj garval garah l heregtei.Oor yaah bilee.

Зочин [202.9.46.198] 2024-01-22 19:53:18

Гадагшаа явнаа

Zochin [66.181.161.155] 2024-01-22 13:51:09

Zuw ta narin zarts barlag bish gadagshaa gazar uzengee ner tsewer ajilsan n dr

Зочин [103.212.118.221] 2024-01-22 11:48:42

АН байхад хийгдсэн шинэчлэлийн бодлогын үр өгөөжөөр 8 жил шоудаж бодитой юм хийлгүй цаг барсаар одоо нөөц нь шавхагдаад бүх юм ул руу шилжлээ. Энэ сонгуулиар авилгач хулгайчдыг шинэ залуу ХҮН намаар солихгүй бол бүх зүйл дампуурлаа

huz [202.21.107.61] 2024-01-22 10:20:35

hyamd ajilluulj bgaa ni mgl bizdee???


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.