УЛААНБААТАР ХОТ ЗАСАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ГАЗАР БИШ ШҮҮ ДАРГАА

Aдмин / Нийгэм

Нийслэл хотын нийтийн тээврийн чиглэл, маршрут, эргэлтийг өөрчлөн шинэчилж өнгөрсөн амралтын өдрүүдэд хэрэгжүүллээ. Гэвч энэ зохицуулалт амьдрал дээр тун оновчгүй,чирэгдэл учруулсан, түгжрэл нэмсэн байгаа нь харагдлаа. Богино эргэлтийн зохицуулалт төв замууд дээр чиглэлийн тээврийн урт автобусууд эргэх гэж хамаг цаг барж, замын бөглөрөл, ачаалал улам ихэсч тэсгим хүйтэнд ард түмэн автобусны буудал дээр осгох шахаж байна. Олон дамжиж суух хооронд өвлийн богино өдөр урсаж өнгөрөх ба энэ хооронд зам дээр түгжирсэн богино эргэлтийн автобусаа хүлээсээр улам л дордох бололтой. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр гар өргөөд зогсох такси ч байхгүй торгуульд өртөхөөс айцгаана.

Хотыг ийм харгис бүдүүлэг байдлаар удирдах нь засан хүмүүжүүлэх газрыг санагдуулам. Гулгаатай зам, мөсөн гудамж, өмхий үнэр, аюулын харанга дэлдэх агаарын бохирдол, тал хувь нь халаалтгүй мөсөн хөлдүүс автобус зам дээрээ гацах ийм нийслэлийг байгаагаас нь улам дордуулж иргэд хохирч байгаад хэн хариуцлага хүлээх вэ?

Улаанбаатар хотыг будилуу улс төрчид биш мэргэшсэн инженер, менежерүүд удирдаж, харин өнгөрсөн хугацааны асар их газрын наймаа, төсвийн хулгай, хохиролд хуулийн хариуцлага хүлээлгэх ажилд ЗГ-аас мэргэжлийн баг томилон ажлын хэсэг байгуулж шуурхай ажиллах шаардлага тулгарчээ. Хэрэв ийм арга хэмжээ авч чадахгүй бол хойтон өвөл гэхэд цахилгаан станцууд ачааллаа дийлэхгүй унтарч, агаарын бохирдлын улмаас хэдэн зуугаараа хиарч, хүнээ гэх өчүүхэн ч сэтгэлгүй бүдүүлэг хэрцгий улс төрч нарын гайгаар төсвийн мөнгө үрэн таран хийгдэн Монгол Улсын хүн амын дийлэнх хэсэг нь эмзэг байдалд орж аюултай нөхцөл байдал даамжирна.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.93] 2024-01-22 23:35:56

манын мууг ярихаар барьцаад аныг нь цуг муулаад эхлэхийн. Ман унавал аныг чирч унана гэсэн бодлого хэрэгжүүлдэг юм бхда. гол өрсөлдөгч хүч нь юм болохоор хүчирхэгжихээс нь үхтлээ айж бга нь илт. Олон жил хажууд нь зууралдаж ажлыг нь дампууруулаад сурцан. Одоо дотор нь хутгаад бга юм шиг бсан

Зочин [103.57.92.215] 2024-01-22 19:21:05

Хаа сайгүй цагдаа нар дарга болж байхад шоронжих нь аргаггүйшд

Балдан [202.9.40.76] 2024-01-22 14:11:47

2 нам 2 уулаа хэрэггүй салах цаг болсоон

Зочин [202.55.188.126] 2024-01-22 13:17:49

МАН АН 2 адилхан Ардчилал нэрээр гарч ирсэн хулгайчууд. МАН нь 90 оны өмнөх намын нэрээр явахгүй бол МАХН-даа үнэнч олон 1000 иргэдээ татаж чадахгүй учраас хулгай хийх зорилго нь биелэхгүй байх байсан. АН нь Америкаас санхүүжилт авч хуваан иддэг түүнийхээ хариуд социализм болохгүй нийгэм байсан мэтээр суртал ухуулга хийдэг. Ийм илжирсэн ёс зүйгүй нөхдүүд тэдний гар хөлийг төрөөс зайлуулахаас нааш МУ сэргэхгүй.

Зочин [76.67.9.170] 2024-01-22 12:14:50

цагдаагийн хурандаа автобус баазын дарга яаж хийхэв дээ өмнөх дарга цагдаагийн хурандаа өөрийгөө хутгалсан хулгай нь илрээд Яагаад заавал цагдаагийн хурандаа нар автобус баазын дарга гэж

Зочин [103.57.95.118] 2024-01-22 11:32:02

БҮХ МОНГОЛЧУУД МИНЬ ЭЭ ТА НАР ИРЭХ СОНГУУЛЬД АРДЧЛАЛАА Л ЭРХЭМЛЭН САНАЛАА ӨГЦГӨӨ ТЭГЭЭД Л УЛС ОРНЫГ ЯАЖ ӨӨД НЬ ТАТАЖ ХӨГЖҮҮЛДГИЙГ ХАРАХ БОЛНО

Zochin [202.9.40.103] 2024-01-22 13:27:46

MASH ZOB. MAH TARAX HEREGTEI

Иргэн [66.181.186.136] 2024-01-22 10:40:51

МАНгарууд төрөөс зайлаач ээ. Идэж, ууж , авилгадахаас өөр хийж чадах юм та нарт байдаг юм уу? Иймхэн асуудал шийдчих ухаан бүхэл бүтэн НАМ хэмээх хулгайчуудын сүрэгт байхгүй нь харагдлаа.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.