Гадаад мэдээ

Нийт 7972 мэдээ байна
post thumbnail

Олимпын хотхон тамирчдаа хүлээн авч эхэллээ

Залуучуудын IV өвлийн олимпын наадам нь БНСУ-ын Канвон хотноо 4 хоногийн дараа эхлэхэд бэлэн болсны зэрэгцээ Тамирчдын хотхон албан ёсоор нээгдэж, баг тамирчдыг хүлээн авч эхэллээ. Ази тивд анх удаа зохиогдож буй энэ удаагийн залуучуудын олимпын наадам нь “Пёнчан 2018” олимпын наадам болсон тэмцээн уралдааны заал танхим, материаллаг...

post thumbnail

Исландад галт уул дэлбэрч, лаав нь хот руу урссаны улмаас байшингууд шатжээ

Исланд улсын баруун өмнөд хэсэгт ням гаргийн өглөө галт уул дэлбэрч, лаавын урсгал ойролцоох загасчдын хотод хүрсэн байна. Үүний улмаас хэд хэдэн байшин шатжээ. Мэргэжилтний хэлснээр энэ удаагийн дэлбэрэлт хамгийн ноцтойд тооцогдож байгаа бөгөөд Гриндавик хотын бүх оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн аж. Өнгөрсөн сард мөн галт уул дэлбэрсэн...

post thumbnail

ОХУ-ын Тула мужийн нэг хотын цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас 400 барилга хөлдөх аюултай болов

Ням гарагт ОХУ-ын Тула мужийн Новомосковск хотын дулааны цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас тус хотын орон сууц, нийтийн үйлчилгээний 400 орчим барилгын халаалт зогссон байна. Гэмтлийн шалтгааныг хотын захиргаа трансформаторын эвдрэлтэй холбон тайлбарлажээ. Одоогоор Новомосковск хотод өдрийн агаарын температур Цельсийн -13 хэм байна. Нийт...

post thumbnail

Давосын уулзалтад оролцох Хятадын төлөөлөгчдийг Ли Чян тэргүүлнэ

Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулга уулзалт Швейцарын Давос хотноо энэ сарын 15-19-ний өдрүүдэд "Итгэлцлийг сэргээх нь" уриан дор болох гэж байна. Энэ удаагийн чуулга уулзалтаар хэлэлцэх гол сэдвүүд нь хуваагдсан дэлхий дахины аюулгүй байдал, хамтын ажиллагааг хангах, түүнчлэн хиймэл оюун ухааны эрсдэл, боломжуудын тухай байх...

post thumbnail

Tesla компани Герман дахь үйлдвэрлэлээ түр зогсооно

Германы нийслэл Берлин хотын ойролцоох автомашины үйлдвэрийнхээ үйл ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаанд түр зогсооно гэж Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани пүрэв гарагт мэдэгдлээ. “Эд анги дутагдах болсон тул бид Берлин-Бранденбургийн гига үйлдвэрийн тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийг нэгдүгээр сарын 29-нөөс хоёрду...

post thumbnail

Америкийн нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг Иран улс саатуулжээ

Өнгөрсөн онд АНУ, Ираны хооронд маргаан үүсэх гол шалтгаан болоод байсан нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг Оманы эргийн ойролцоо зэвсэгт этгээдүүд пүрэв гарагт барьцаалж, чиглэлийг нь өөрчилжээ. Үүний дараахан Ираны эрх баригчид шүүхийн шийдвэрээр тус хөлөг онгоцыг саатуулсан гэж мэдэгдсэн байна. "Исламын Бүгд Найрамдах Иран улсын тэнгисийн цэ...

post thumbnail

Францын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцууллаа

Францын Ерөнхий сайдаар Габриэль Атталь мягмар гарагт томилогдсоны дараа шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг ерөнхийлөгчийн ажлын албанаас пүрэв гарагт танилцууллаа. Европын парламентын гишүүн Стефан Сежурне Гадаад хэргийн сайдаар томилогдсон бөгөөд тэрбээр 2022 оноос хойш энэ албыг хашиж байсан Кэтрин Колоннагийн халааг авч байгаа тухай Францын...

post thumbnail

АНУ, Их Британи улсууд Йемений хутичуудад цохилт өгч эхэлжээ

АНУ, Их Британийн нисэх онгоцууд болон байлдааны хөлөг онгоцууд Улаан тэнгист худалдааны хөлөг онгоцууд руу халдсаар байгаа Йемений босогчид болох хутичуудын байрлалд баасан гарагт шилжих шөнөөс цохилт өгч эхэлжээ. Ойрхи Дорнодын хэвлэлүүдэд мэдээлснээр, Ходейда боомт хот болон Йемений нийслэл Сана хот дахь хутичуудын сургалтын бааз, зэвсгийн аг...

post thumbnail

Хятад 30 сая машин үйлдвэрлэж, 30 сая машин борлуулжээ

Хятад Улс өнгөрсөн онд 30 сая 161 мянган машин үйлдвэрлэжээ. Энэ тоо өмнөх оноос 11.6 хувиар өссөн дүн гэнэ. Мөн өнгөрсөн жилд 30 сая 94 мянган машин борлуулсан байна. Энэ нь өмнөх оноос 12 хувиар өссөн дүн аж. Түүнчлэн өнгөрсөн онд 4.91 сая автомашин экспортолсон нь өмнөх оноос 58 хувиар өссөн байна. Хятад 2022 онд дэлхийн хоёр дахь том...

post thumbnail

Энэтхэгт шатахууны хомсдолын улмаас хүргэлтийн үйлчилгээнд морь ашиглаж байна

Энэтхэгийн Хайдарабад хотод шатахууны хомсдолоос болж түгээх станцуудад урт дараалал үүсэж, авто зам түгжирсэн тул хоол хүргэлтийн Zomato компани морийг үйлчилгээндээ ашиглаж эхэлжээ.   Өөрөөр хэлбэл, шатахуун авахын тулд урт дараалалд үнэт цагаа алдахын оронд хоол хүргэлтийн жолооч нар морийг ашиглаж буй нь энэ аж. Өнгөрсөн мягмар гар...