Гадаад мэдээ

Нийт 7990 мэдээ байна
post thumbnail

Украин, Орос эмэгтэй хоригдлуудаа солилцжээ

Украин, Оросын талууд даваа гарагт нийт 218 хоригдол солилцжээ. Украины эрх баригчдын мэдээлснээр, Киев анхны “дан эмэгтэйчүүдээс бүрдсэн” солилцоогоор 108 хоригдлыг солилцсон байна. “Тэдгээр эмэгтэйн 37 нь Оросын цэргүүд тавдугаар сард Мариуполь хотын “Азовсталь” гангийн үйлдвэрийг хяналтдаа авсны дараа олзлогдсон бай...

post thumbnail

Ши Жиньпин: Нэг сэтгэл зүрхээр Хятадын төлөө зүтгэе

Хятадын эрх баригч Коммунист намын их хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Хурлын хоёр дахь өдөр буюу даваа гарагт БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин оюун санаа, нэг сэтгэл зүрх, эв нэгдлийн хүчээр хамтдаа Хятадын төлөө зүтгэхийг уриалжээ. Тодруулбал, тэрбээр хуралд оролцож байгаа Гуанси Жуаны өөртөө засах орны төлөөлөгчидтэй тусгайлсан уулзалт хий...

post thumbnail

ДОНАЛЬД ТРАМП БАЙЦААЛТ ӨГНӨ

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Дональд Трампыг дэмжигчид Капитол руу нэвтэрсэн үйл явдлыг шалгаж буй АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хороо Трампыг албан ёсоор дуудаж мэдүүлэг авах шийдвэр гаргав. "Тэр хариуцлага хүлээх ёстой. Тэр хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой" гэж тус хорооны дарга Бенни Томпсон мэдэгджээ. АН...

post thumbnail

УКРАИНЫ ТЭНГЭРИЙГ ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХАМГААЛНА

Украины холбоотнуудын “Раммштейн уулзалт”-ын дараа АНУ-ынБатлан хамгаалахын сайд Ллойд Остин, Зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга Марк Милли нар Брюссельд хэвлэлийн бага хурал хийж Украиныг агаарын довтолгооноос хамгаалах шинэ системтэй болгоно гэж мэдэгдэв. Барууны орнуудын хүчин чармайлтаар Украинд бий болох агаарын довтолгооноос хамг...

post thumbnail

Энэтхэг шумбагч онгоцноос баллистик пуужин харвах туршилтыг амжилттай явуулснаа мэдэгджээ

Энэтхэг улс өөрийн зохион бүтээсэн анхны цөмийн хөдөлгүүртэй “INS Arihant” шумбагч хөлөг онгоцоос баллистик пуужин харвах туршилтыг амжилттай явуулж, батлан хамгаалахын хүчин чадлаа нэмэгдүүлсэн гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв. Энэхүү баллистик пуужин харвах туршилтаар хөлгийн багийн ур чадвар болон тус улсын ц...

post thumbnail

НҮБ: Украины дайн дөрвөн сая хүүхдийг ядуурал руу түлхэж байна

Украины дайн, түүнээс үүдэлтэй эдийн засгийн уналт нь Европын зүүн хэсэг, Төв Азид дөрвөн сая хүүхдийг ядуурал руу түлхэж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан өнөөдөр мэдээлжээ. “Хүүхдүүд Украины дайнаас үүдэлтэй эдийн засгийн хямралын хамгийн хүнд ачааг үүрч байна. Зөрчил, инфляцын өсөлт нь Европын зүүн хэсэг, Төв Азид дөрвөн сая хүүхдийг ядуурал р...

post thumbnail

ДЭЛХИЙН УЛС ТӨР: ХКН-ын XX их хурал дэлхий дахины анхаарлын төвд

Өнөөдөр эхэлж буй Хятадын Коммунист намын /ХКН/ XX их хурал бүтэн долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд “эрин үеийн шинжтэй түүхэн үйл явдлын” өрнөлийн талаарх таамаг дүгнэлтүүдээ олон орны шинжээч, эдийн засагчид дэвшүүлсээр байна. Дэлхийн хоёрдахь том эдийн засаг болох БНХАУ-ын цаашдын хөгжлийн төлөв ойрын 5-10 жили...

post thumbnail

Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурал эхэллээ

Хятадын Коммунист Намын (ХКН) 20 дугаар их хурал Бээжин хотын Ардын их хурлын танхимд ням гаргийн өглөө буюу өнөө өглөө эхэллээ. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын 19 дүгээр их хурлын Төв хорооны нэрийн өмнөөс энэ удаагийн их хурлыг нээж, илтгэл тавьсан байна. 20 дугаар их хурлын сэдэв Хятадын онцлогтой соц...

post thumbnail

НАТО-гийн орнууд цөмийн зэвсгээс сэргийлэх сургуулилт хийнэ

НАТО-гийн төлөвлөж буй "Steadfast Noon" сургуулилт 10-р сарын 17-30-ны хооронд Европт болно. Энэ тухай Хойд Атлантын холбооны мэдэгдэлд дурджээ. “НАТО-гийн Агаарын цэргийн хүчин 2022 оны 10-р сарын 17-ны даваа гарагаас эхлэн баруун хойд Европт олон арван нисэх онгоцыг цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх сургуулилт хийнэ”- НАТО...

post thumbnail

Ши Жиньпин: Хятад улс хэзээ ч жанжлахгүй, хэзээ ч тэлэх бодлого явуулахгүй

ХКН-ын XX их хурлын нээлтийн ёслол Бээжингийн Ардын их хурлын ордонд эхэллээ. Ши Жиньпин XIX сонгуулийн Төв хорооны гол итгэлийг их хуралд тавив. Гурван томоохон түүхэн үйл явдлыг туулан өнгөрүүлэв XVIII их хурал хуралдсанаас хойш арван жил болж байна. Өнгөрсөн арван жилд бид нам, ард түмний үйл хэрэгт асар их практик, алс хэтийн түүхэн...