Хууль

Нийт 16814 мэдээ байна
post thumbnail

Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!

Нүүрсний хэрэг хууль хяналтын бүх шатанд яваад, зогсоод байгаа нь мэдэгдэхээ больсон. Шүүх дээр очсон 11 хүний хэргийг тойроод хэрэлдэж байна. Гэтэл нүүрсний хэмээх том хэрэг гацаад байгаа нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал эзгүй байгаатай холбоотой бололтой. Тийм мэдээлэл энд тэнд дуулдах болов. Учир нь Н.Уда...

post thumbnail

Прокурор: Ял эдэлж байсан дөрвөн иргэний эрхийг сэргээв

Прокурор 2023 оны наймдугаар сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 500 удаа танилцаж, 28 шалгалт, 6 судалгаа хийжээ. Хяналтын ажлын явцад холбогдох хууль, журмыг зөрчсөн...

post thumbnail

Нийт шүүгчдийн II чуулган энэ сарын 28-нд болно

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит хоёрдугаар чуулганыг есдүгээр сарын 28-29-ний өдөр хуралдуулахаар болжээ. Нийт шүүгчийн чуулган нь тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар Ерөнхий зөвлөл, Сахилгы...

post thumbnail

Иргэд улсын тусгай хамгаалалтын бүсийг мэдэхгүйгээс ан амьтан агнаж, эрүүгийн хариуцлага хүлээж байна

Манай улсад Улсын тусгай хамгаалалттай 99 , орон нутгийн тусгай хамгаалалттай 1200 орчим газар байдаг. Үүний нэг нь Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар билээ.  Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумууд, Архангай аймгийн Хашаат, Хотонт  сумын нутгийг хамран оршдог. Нийт 364.358 га нутгийг хамрах томоохон түүхийн өв...

post thumbnail

Олимпын сайд “ам мэх”-нд орж, Монгол Улс 2024 оны Олимпод “цагаан туг”-тай орж болзошгүй болсон уу?!

“...Допинг бол дэлхийн дүрэм” гэдгийг бид хэзээ, яаж ойлгох хүмүүс юм, бүү мэд. Гэтэл Үндэсний бөхөө ийм шинжилгээнд оруулчихаад, түүнийгээ тойрч хэрэлдээд сүйд л болж байна. Гадныхан “...Танай фестивальд допингийн шинжилгээ хэрэг байгаа юм уу” гээд л жуумалзацгааж байгаа дуулдана. Аргагүй л дээ, энэ байдал маань гаднаасаа я...

post thumbnail

Залилах гэмт хэргийн тоо өнгөрөгч онтой харьцуулахад 5,7 хувиар өсчээ

Өнгөрөгч 2022 онд Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 24,2 хувь буюу 8563 тохиолдол нь цахим орчинд үйлдэгдсэн байснаас 90 орчим хувь нь залилах гэмт хэрэг байжээ. Тэгвэл 2023 оны эхний найман сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 25,7 хувь буюу 6516 нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүний 5671 бу...

post thumbnail

Хуульч Г.Цолмонгэрэл: Улсын хэмжээнд Захиргааны давж заалдах шатны ганц шүүхтэй байгаа нь шүүх эрх мэдлийн төвлөрлийг үүсгэсэн

Хууль зүйн үйлчилгээний төвийн хуульч, өмгөөлөгч Г.Цолмонгэрэлтэй Шүүх байгуулах тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. -Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсныг ХЗДХЯ-наас өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Шүүхийг тойргийн зарчмаар байгуулахдаа Иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг бодитой болгохыг тусгасан гэж хуу...

post thumbnail

Шүүгч нар чуулж шүүхээ “аврах” талаар ярих уу?!

Шүүгч нар нийтээрээ чуулдаг хуультай. Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн агуулга, шүүхийн шинэтгэлийг боловсронгуй болгох үзэл баримтлалын хүрээнд шинэчлэн батлагдсан Шүүхийн тухай хуульд “Нийт шүүгчийн чуулган” гэдэг зохицуулалт орсон. Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн х...

post thumbnail

“Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1 хувийн шимтгэлийг үндэслэлгүй” гэх шийдвэрийг хэвээр үлдээлээ

“Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй” гэх Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх Дээд шүүхийн шийдвэр гарлаа. Тодруулбал нэр бүхий есөн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хяналтын журма...

post thumbnail

ЦЕГ: Дархан-Уул аймагт цэцэрлэгийн багш нэг настай хүүхдийг зодсон гэх гомдол мэдээллийг шалгаж байна

Дархан-Уул аймагт цэцэрлэгийн багш хүүхэд зодсон хэрэг гарчээ. Тодруулбал Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын “Бамбаруушхан” цэцэрлэгийн багш М нь нэг настай гарантай А-г зодож эрх чөлөөнд нь халдсан байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Энэ дагуу Дархан-Уул аймгийн цагдаагийн...