БАЛЧИР ГУРВАН ЕС ЭХЭЛЛЭЭ

Д.Тулга / Нийгэм

Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог уламжлалтай. Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваадаг. Ес, ес хоногоор тоолж, 81 хоногийн ард гарч монголчууд хаврын улиралтай золгодог билээ.

  • 1 ес, нэг есөд нэрмэл архи хөлдөнө /үргэлжлэх хугацаа 12 сарын 22 - 12 сарын 30 хүртэл/
  • 2 ес, хоёр есөд хорз архи хөлдөнө /үргэлжлэх хугацаа 12 сарын 31- 01 сарын 08 хүртэл/
  • 3 ес, гурван есөд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө /үргэлжлэх хугацаа 01 сарын 09 - 01 сарын 17 хүртэл/
  • 4 ес, дөрвөн есөд дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө /үргэлжлэх хугацаа 01 сарын 18 - 01 сарын 26 хүртэл/
  • 5 ес, таван есөд тавьсан будаа хөлдөхгүй /үргэлжлэх хугацаа 01 сарын 27 - 02 сарын 04 хүртэл/
  • 6 ес, зургаан есөд зурайсан зам гарна /үргэлжлэх хугацаа 02 сарын 05 - 02 сарын 13 хүртэл/
  • 7 ес, долоон есөд довын толгой борлоно /үргэлжлэх хугацаа 02 сарын 14 - 02 сарын 22 хүртэл/
  • 8 ес, найман есөд нал шал болно /үргэлжлэх хугацаа 02 сарын 23 - 03 сарын 03 хүртэл/
  • 9 ес, есөн есөд ердийн дулаан болно /үргэлжлэх хугацаа 03 сарын 04 - 03 сарын 12 хүртэл/


Сэтгэгдэл

Зочин [202.21.107.107] 2022-12-27 01:04:19

монголчуд бид аргын тооллыг хэрэглэдэг болоод 100 гаран жил л болж байгаа юм биш үү. Тэрнээс өмнө билгийн тооллоор буюу 60 жилээр тоолдог байсан гэдэг биш билүү. Тэгэхээр билгийн тооллоор цагаан сар хийхэд оддогийн тооллоор жил болгон л өөр байдаг биз дээ. Тэгэхээр есийн тооллоор тоолдог хүйтний хугацааг яахлаараа яг таг 12 сарын 22 ноос гэж тоолдог байна аа. Хэдэн зуун жилийн өмнөөё 12 сарын 22-нд ес эхэлдэг байсан гэдэг утаггүй л байгаам даа. Энэ жилийн есийн хүйтэн ааль эрт эхэлчихсэн юм биш үү. Хэрэвээ одоо ес эхэлж байгаа бол бүр их хүйтэн, цаашдаа төвийн нутгаар өдөр нь -30 хэм, шөнө нь -40 хэм хүйтрэх юм шиг ойлголт төрөөд байгаам даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.