НИЙТ НУТГИЙН 50 ОРЧИМ ХУВЬД ЗУДЫН ЭРСДЭЛ ИХ БАЙНА

Д.Тулга / Нийгэм

Цаг уурын байгууллагаас гаргасан энэ сарын 20-ны мэдээллээр нийт нутгийн 50 орчим хувьд зудын эрсдэл их (3 хувь нь нэн их, 33 хувь нь их), 50 хувьд нь дунд зэрэг, 19 хувьд нь бага, 5 орчим хувьд хамгийн бага гэжээ.

Зуд болох нэн их эрсдэлтэй сумын тоонд Баян-Өлгийн Сагсай, Алтай, Увсын Бөхмөрөн, Хяргас, Сагил, Зүүнхангай, Завханы Сонгино, Баянтэс, Алдархаан, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Баянбулаг, Өвөрхангайн Уянга, Нарийнтээл (5 аймгийн 15 сум) байгаа юм.

Харин их эрсдэлтэй бүлэгт Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дундгов, Дорноговь аймгийн 110 сум багтжээ.

Энэ жил гандуу, гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан юм. Хур бороо элбэг байсан төвийн бүсээр зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл доройтсон, нэгжийн ургац бага, малын тоо олширсон зэрэг нь зудын эрсдэлийг нэмж байгааг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс мэдээллээ.


Сэтгэгдэл

Хүн [139.5.218.200] 2022-12-29 13:37:35

Хөдөөний, малчид, дэндүү, ухаан, муутай, залхуу, байна,, Байгал, цаг, уургийн, нөхцөлд, тохируулан, малын, тоо, чанарыг, өөрлөхгү й, бэлчээрээ, зөв, ашгалахгүй, хадлан, тэжээл, тарихгүй, Зунжан Гэрийн, хойморт, завилж, айраг, архи, залиглаж, Намаржан, найр, наадаж, хэсэж Морь, уралдуулж, Өвөл, болохийг, мартдаг,, хүмүүс, олон, байна Өвөл, болохоор, бусдын, төлөө, амьдарч, байгаа, мэт, цаг, хэцүүдрлээ, хэмээн, хашгарна Сумын, дарга, нар,гэж,, ялсан намын, бөхс, долоогч, нам, дагасан, тэнэг, ХУЛГАЙЧ, нар, голдуу, Ийм, л, байгаа, байдаг

8888 [202.55.188.105] 2022-12-28 11:33:34

Зудын эрсдэлтэй аймаг. сумуудад тусламж үзүүлмээр бна баянхонгор аймгийн байдраг сум ч өвөлжилт хүндхэн бсан түүнийг огт ярихгүй юм сумын удирдлагууд нь яагаад дуугардаггүй юм бэ малчидаа бодооч зуны хандиваар авсан мөнгөнөөсөө зарцуулаач хэдэн төгрөг цуглаж юунд зарцуулсан тайланг сонсмоор бна засаг дарга нь 2 р багт анхаарлаа хандуулаад бусад багийг үл тоосон шинжтэй байх юм аа анхаарчээ удирдлагууд минь сонгууль дөхөхөөр л мундаг ажил хэрэгч энхийн цагаан тагтаанууд болдог шүү та нар

зочин [66.181.180.117] 2022-12-28 11:01:52

Баруун аймгуудад маш их цастай байна. Дарга нар ойрхон дэд бүтэц сайтай Төв аймгийг тойроод халаглаад явах юм. Тэд чинь хангай газар ядаж өвсөө хотоос авчихна. Ингэж сүржигнэж болохгүй дарга нараа. Дүр үзүүлж байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.