ОДООГООР 80 ГАРУЙ МЯНГАН ТОНН ШАХМАЛ ТҮЛШНИЙ НӨӨЦТЭЙ БАЙНА

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын агаарын бохирдол, шахмал түлшний чанартай холбоотой асуудлаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд мэдээлэл өглөө. Тэрээр “Энэ жилийн хувьд дөрөвдүгээр сараас өвөлжилтийн бэлтгэл хангасан. Энэ оны хувьд 123 мянган тонн түлш нөөцөлсөн. Улаанбаатар хотын сар хагасын хэрэглээ юм. Одоогийн байдлаар нөөцөөс 40 мянган тонн түлш борлуулсан. 80 гаруй мянган тонны нөөцтэй. 5, 6, 7 дугаар сард нөөцөлсөн түлшний чанарт анхаарч 40 гаруй мянгыг борлуулалтад гаргасан. Одоо үйлдвэрээс гарсан түлшээ нөөцөлж, нөөцийн түлшээ борлуулж байна. Өнгөрсөн жилийн хувьд Улаанбаатар хотод нийтдээ 557 мянган тонн түлш хэрэглэж байсан. Харин 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 509 мянган тонн түлш хэрэглээд байна. Борлуулалтын цэгийг 650 болгож нэмэгдүүлсэн. Өдөрт 3000 гаруй тонны захиалга өгдөг” хэмээлээ.


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.249] 2023-01-03 15:24:52

Түлшний үнийг хямдруул

зочин [64.119.22.62] 2023-01-03 12:30:16

Чанарын хувьд урьдаас дордсон байна. Үнс их гардаг. Илч муутай байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.