Агаарын бохирдол аллагаас ялгаагүй

Aдмин / Нийгэм

Төрийн гол үүрэг бол ард түмний асуудлыг шийдэх гэж явцуугаар товч ойлгодог. Гэтэл агаарын бохирдол бол яалт ч үгүй хэсэг бүлэг иргэд эсвэл хэн нэгэн дарга ганцаараа шийдэж чадах асуудал биш ба гагцхүү бодлогын алдаанаас болж аймшигт нөхцөл байдалд хүрчихсэн хэрэг. Утааг бизнес болгож ашигладаг улс төрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд утааг утаагүй зуухаар шийднэ гэж алиалсан.

Харин завсараар нь зарим нь гэр хорооллыг дахин төлөвлөнө гэж давшилтад орсон ч төсөв мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй, тэр үеийн дарга нар ч хариуцлага хүлээж гавьсангүй. Утаагүй зуухаар шийдэхэд улсын төсөв болон бусад эх үүсвэрээс 160 гаруй тэрбус төгрөгийг өнгөрсөн 10 гаруй жил зарцуулсан бол шахмал түлшний үйлдвэр барихад л зөвхөн 12 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулсан.

Гэтэл Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолтой хотуудыг магнайлж байгаа нь үнэхээр манай төр засгийн ажиллаж байгаа нүүр царайг илтгэсэн толь болов.

• Агаарын бохирдол хүүхдүүдийг алж байна. НҮБ-ын хүүхдийн сангаас гаргасан мэдээлэл баримтад Үндэсний хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа орж байна. Улаанбаатар хотын бохирдол өндөртэй нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40%-аар бага байна.

Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд бронхит, астам зэрэг хүнд өвчтэй болж, хичээл сургуульдаа явж чадахгүйд хүрч, улмаар сурч, хөгжих бусад боломжуудаа алдахад хүрч байна. Харамсалтай. Бяцхан үрс Улаанбаатар хотод Монгол хүн болж төрсөн учраас л уушигны хатгалгаатай, бронхиттой болж өсөх нь. Саяхан нэг УИХ-ын эрхэм гишүүн “... Энэ утаа чинь Зайсанд хүртэл үнэртээд байна...” гэж уйлагнав. Гэтэл амьсгалын тогтолцоотой хүн бүрт агаарын бохирдол нөлөөлдөг ажээ.

• Ирээдүй хойчоо утаагаар боомилж бөөнөөр нь устгаж байна. Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7-дахин нэмэгдсэн. Монголд өвөл зуны хооронд тэмдэглэгдсэн үр зулбалт 3.5-дахин нэмэгдсэн байна. Эмгэнэл. Ханиадны өвчлөл хоёр гурван сар дамнан үргэлжилж хүүхдүүд цэцэрлэг сургуульдаа ч хамрагдах боломжгүй гэртээ хашигдаж байгаа нь сүүлийн жилүүдийн төр засгийн оновчгүй бодлогын үр дүн. Мөн утааг бизнес болгож хардаг цэвдэгүүдийн мөнгөний төлөө улайрсан хэрцгийллийн хэлбэр болжээ.

Тоо баримтын эх сурвалж: Хүрээлэн буй орчин, агаарын бохирдол | UNICEF Монгол


Сэтгэгдэл

Аргаа ядсан иргэн [66.181.182.198] 2023-01-05 22:41:53

Өнгөрсөн Засгийн Газрын Байгаль орчны Сайд, Дэд сайд, Төрийн иарын бичгийн дарга гурвууланг нь агаарын бохирдол бууруулсангүй гэж огцруулж өөр сайд нарыг томилсон Гэтэл өнөөдар агаарын бохирдол буурсангүй харин ч зарим үзүүлэлт нэмэгдсэн БОАЖЯ-ны шинэ удирдлагын ажлыг дүгнээд сайн бол шагнаад саар бол өөр чадах хүмүүс тавихгүй юмуу Батжрдэнэ гэдэг сайд их л хичээгээд л ТВ-ээр байнга яриад л олон хурал цаглаан хийгээд тл байгаа дуулдана Гэтэл үр дүн харагддаггүй Яамныхаа хуучин ажиллаж байсан хүмүүсээ буруутгаад хоцрогдсон тэднийгээ хөөж туугаад нилээд цэвэрлэж байгаа бололтой Дагуулж ирсэн бас шинээр авч байгаа хүмүүс нь тун удахгүй УБ хотыг бүрэн цэвэрлэнэ гэж найдьяа Дээд дарга нар нь их л найдлага тавьж байдаг бололтой Болтугай Өөр санал бодолтой хүн байвал бичээрэй

Хариуцлага хүлээх ЗОРИГТОЙ этгээд байна уу? [103.212.118.148] 2023-01-05 21:38:15

Цахилгаан станцуудад дэвшилтэт технологи нэвтрүүлж ЧАДДАГГҮЙ. Автомашин цөөлж утаагий нь багасгаж ЧАДДАГГҮЙ. Орчин үеийн халаалттай орон сууцөнд БҮХ иргэдээ 21-р зуунд оруулж ЧАДДАГҮЙ. Монголын Засгийн газар, Хотын захиргаа ЮҮ хийж байгаа юм бэ?

Утаа бол ядуугийн үр дагавар. Ядууралтайгаа эхлээд тэмц. [103.212.118.148] 2023-01-05 21:26:51

18 аймагт амьдрал сайн байсансан бол ийм олон ядуус УБ-руу нутгаасаа зугтаж нүүхгүй байсан. Ядуу дорой болохлээр л тэд энд ирж амьдрахыг хичээж байгаа юм. Утаа гаргалаа гээд эднийг осгоож алах уу, эсхүл хөдөөрүү нь хөөх үү? Монголын л иргэд ш дээ.

Zochin [202.9.40.238] 2023-01-05 18:55:10

Hujaa bodlogo ........???? Baktsin shig l gesen vg ????!!!!!!!!

Монгол [77.247.85.102] 2023-01-05 13:46:02

Монголчуудыг гадаад улсууд Үхэр гэж хочилдог зарим улс орон хараал хэлэхдээ тэнэг Монгол чинь гэж хараадаг. Үнэхээр л тэнэг Монголдоо таарсан улс. Өөрсдөө нүүрсний асар их нөөцтэй байж хужаагаас нүүрс оруулж ирж зардаг!!!

Зочин [202.9.47.23] 2023-01-05 13:44:34

Хөдөө рүү зайлаачээ. Энэ бохир утаанд амьдарч байхаар.

зочин [66.181.181.43] 2023-01-05 12:42:01

Хохиролыг төрөөс л нэхнэ. Олон хүн амиа алдаж байна. Ханиад томуу хүрч эдийн засгаараа хохирч байна.

Зочин [66.181.187.25] 2023-01-05 11:55:19

Нэмэгдсэн гээд тооцоод суухаас өөр юууч хийхгүй мөнгө идэгчдийг яалтай билээ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.