Наран дээр гурван хүчтэй дэлбэрэлт болжээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Өчигдөр буюу долоодугаар сарын 16-нд Наран дээр хүчтэйгээс дунд зэрэглэлд хамааруулдаг "М" ангиллын гурван дэлбэрэлт болж, тэдгээрийн нэг нь радио холбоог саатуулсан талаар Е.К.Федоровын нэрэмжит Хэрэглээний геофизикийн хүрээлэн мэдээлжээ.

Тус хүрээлэнгээс мэдээлснээр, “Нарны 3372 (N21E30) бүлэг толбонд “M1.1” зэрэглэлийн дэлбэрэлт болсон нь 14 минутын турш үргэлжилж, улмаар радио холбоонд саатал үүсгэжээ. Ням гарагт мөн “М1.8” болон “М4.0” зэрэглэлийн хоёр дэлбэрэлт бүртгэгдсэн байна.

“Долоодугаар сарын 16-17-ныг хүртэлх сансар огторгуйн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, даваа гарагт Нарны идэвхжилийн хамгийн хүчтэй буюу “Х” ангиллын, тэр дундаа протоны дэлбэрэлт болж магадгүй байгаа бөгөөд богино долгионы радио холбоонд нөлөөлөх төлөвтэй байна” гэж Федоровын нэрэмжит хүрээлэн мэдээлжээ.

Наран дээрх дэлбэрэлт нь дэлхий дээр соронзон шуурга үүсгэж, улмаар эрчим хүчний системийн үйл ажиллагааг доголдуулж, шувууд, амьтдын нүүдлийн замд нөлөөлдөг байна. Үүнээс гадна, хүчтэй соронзон шуурга нь хиймэл дагуул, холбооны хэрэгслийг гэмтээх аюултай аж.

Өнгөрсөн сард Наран дээр 163 толбо бүртгэгдсэн нь таамаглаж байснаас хоёр дахин их байна гэж АНУ-ын Далай, агаар мандал судлалын үндэсний газар (NOAA) өмнө нь мэдээлсэн байна. Хамгийн сүүлд 2002 оны есдүгээр сард ийм тооны нарны толбо ажиглагдаж байжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [59.153.84.210] 2023-07-20 11:08:59

delhiinhee medeeg sonirhoyooo.

Зочин [202.126.88.166] 2023-07-20 08:09:48

Busdiin Nar ni baigarai

О.Ундрал [202.126.89.72] 2023-07-19 12:49:12

Дэлхий дээр болчоогүй нь яаамаадай

zochin [139.5.219.214] 2023-11-28 18:06:13

udahgui delhiid irne

О.Анар [202.9.47.59] 2023-07-19 16:21:19

Хаха та болиочээээээээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.