Гэр шатаж, нэг хүн нас баржээ

Aдмин / Нийгэм

Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан галын дуудлага эрс нэмэгдэж байгааг албаны хүмүүс анхааруулж байна. Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн улмаас хоёр байшин шатаж, 7 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл өнгөрсөн шөнө дахин нэг хүн галд өртөж нас баржээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Усан сангийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 16:14 цагт онцгой байдлын хэлтэст ирсэн байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:20 цагт очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ.

Уг гал түймэрт иргэн Н/40 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл

зочин [103.57.95.86] 2023-10-31 13:13:55

Манай онцгойхон дүгнэлт хийх цаг иржээ. Магтаалд умбаад л цаснаас машинууд гаргачихаад доторхи бүх хүний амь аварсан болгож ярина. Олон модон тоо ярина. Яг 3 км дотор шөнө түгжрэл байхгүй баахан хүний амь аварлаа гэх өөрсдөө л 2 давхараас үсэрч гарсан байна. Урьчилсан хянах систем дайсангийн орой дээр байрлуулж ажиглалт хийх хүчин чадал байгаа. Татвар төлөгчидөд өөрсдөд нь үйлчилж байгаа гэж сэтгэлгээгээ өөрчил. Хүн загнана бензин тос нэхэх бол байдаг.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.