НӨАТ-ын буцаан олголтоор улиралд 2 саяас дээш төгрөг авдаг 2234 гаруй иргэн байна

Aдмин / Нийгэм

Ирэх оны улсын төсөвт Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтоор 1.3 сая иргэнд 410 тэрбум төгрөг олгохоор тусгасан.

Хэрэв буцаан олголтыг 5% болгон нэмэгдүүлбэл 615 тэрбум төгрөгийн зөрүү гарна гэх тооцооллыг Сангийн яам хийжээ. Мөн ирэх онд олгох НӨАТ-ын буцаалтын дэлгэрэнгүйг танилцуулсан юм.

Үүнээс үзвэл улиралд

  • 0-80,000 төгрөг авдаг 1,174,897 иргэн
  • 80,000-500,000 төгрөг авдаг 128,852 иргэн
  • 500,000-2,000,000 төгрөг авдаг 5,627 иргэн
  • 2,000,000 төгрөг авдаг 2,234 иргэн байна.

Сангийн яамны зүгээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлж, татварын тогтолцоонд гар хүрэх нь буруу хэмээж буй бөгөөд энэ байр суурин дээрээ байна гэдгээ мэдэгдсэн.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Нийтийн өргөдөл гомдлын систем”-д 5% болгон нэмэгдүүлэх санал оруулсан нь 100,000 хүний дэмжлэг авсан билээ. Ингэснээр хуулийн төсөл санаачлан боловсруулахаар болоод буй юм.


Сэтгэгдэл

зочин [66.181.189.244] 2023-11-01 23:50:03

Иргэд 10% татвар төлдгийн 2%-ийг буцаан олгодог гэх боловч үнэндээ бол буцаан олгож байгаа 2 хувиас нь бас татвар авчихдаг нь тун харамсалтай. Буцаан олголт өгөхийн тулд улсын төсөвт 500 тэрбумыг нэмж суулгах ёстой гэж яриад байгааг ойлгохгүй юм аа, хураасан 10% татвараасаа 2% олгож байгаа биз дээ? Юун улсын төсвийн нэмэлт яриад байна вэ? Улсын төсөв гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгө биз дээ? Зарим аж ахуйн нэгжийн өгсөн баримтыг уншуулахад өөрсдөө түрүүлээд уншуулчихсан тохиолдол зөндөө гардгийг төр засаг анхаараасай.

Зочин [122.201.25.251] 2023-10-31 12:17:11

70.000 aas doosh avdag irgediig 5 % bolgood deesh avdagii ni 2 % huvi heveer uldeecheech margaad bh yumgui shde

АТГ [202.21.102.222] 2023-10-31 10:09:53

сар бүр 2,000,000 сая төгрөгөөс дээш буцаалт авч байгаа 2234 хүнийг нарийвчлаад шалгаад үзэх хэрэгтэй. Бусдад баримт өгөхгүй өөрсдөө уншуулдаг хэсэг байх магадлалтай л байх. Тэрнээс байнга сар бүр 100 сая аас дээш худалдан авалт хийдэг хүмүүс байх нь юу л бол

Зочин [203.91.115.50] 2023-10-31 14:47:42

Шалгаад торгууль тавиач луйварчдад

Зочин [203.23.199.221] 2023-10-31 10:23:33

ОСНААУГ

Зочин [202.126.92.98] 2023-10-31 08:03:56

төлсөн татвараасаа л эргүүлж авах гэж байхад юун баахан мөнгө төсөвт суулгана гээд байгаан бэ. Бидний төлсөн татварын 10% хаачсан байх нь вэ

Зочин [139.5.219.93] 2023-10-31 08:02:40

Tatwar tulduggui humuuseesee shahaj awaasai

Дулам [66.181.189.35] 2023-10-31 07:08:08

Онлайн худалдаа зарим мухлаг захынхан НӨАТ өгдөггүй Пос машин эвдэрсэн утсаар чинь өгчихнө гээд молигдоно . Татварын байцаагч нар ажлаа сайн хиыхдээ сургалтыг л сайн хиймээр !!! Зарим том дэлгүүрүүд хямдрал зарласан гээд НӨАТ өгөхгүй ээ Асуудал баына шүү .

Зочин [139.5.219.93] 2023-10-31 08:01:45

Zuw zuw

Зочин [66.181.188.13] 2023-10-30 22:41:24

Бхгахаан хонжвор таарсан нь дансанд орж ирдэггүй ээ. Яах ёстой юм бол оо

Зочин [66.181.176.184] 2023-10-30 21:07:45

Худалдан авалтаараа л буцаалт авах болохоор шуларга байхаа, тэрнээс гадна бид 2 хувиа бүтэн авч чаддаггүй. Баахан вм бодож байгаад 20 хувь өгдөг ч энэ нь 2 хувиасаа бага. Ер нь бол томоохон эдийн засагчид иөсөвт нөлөөлөхгүй гэж байгаа. Бусад татвараа бас бүрэн авдаг байгаасай. Татварын байцаагчид шинэлэгээр ажиллаасай


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.