Албан үүргээ гүйцэтгэх явцдаа 191 цагдаагийн алба хаагч гэмт хэргийн шинжтэй үйлдэлд өртжээ

Aдмин / Нийгэм

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдаас 2023 оны эхний 10 сарын байдлаар хуульд заасан албан үүргээ гүйцэтгэх явцдаа гэмт хэргийн шинжтэй 176 үйлдэлд 191 алба хаагч өртөж, хохирсон тохиолдол бүртгэгджээ.

Гэмт хэргийн шинжтэй үйлдэлд өртөж, хохирсон 191 алба хаагчаас зам тээврийн ослоор 1 алба хаагч, золгүй байдлаар 1 алба хаагч тус тус амь хохирсон, шинжээчийн дүгнэлтээр 20 алба хаагчийн биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан, 148 алба хаагчийн биед эрүүл мэндийг сарниулах гэмтэл тогтоогдоогүй, байгууллагын эд хөрөнгө, алба хаагчийн хувцас, хэрэглэлийг эвдэж гэмтээсэн 47 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн Цагдаагийн байгууллага, алба хаагчийн талаар хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээ ашиглан илт худал мэдээлэл тараасан 10 тохиолдол бүртгэгджээ. Тус байгууллагаас алба хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өмгөөлөгчөөр хангах, шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг тухай бүр авч ажиллаж байна.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-11-03 13:39:37

хуулиа зөв шударга тэгш дагахгүй байхад хүн бүр уурлаж байна . 76 ба дарга тэдний авгай хүүхэд дүрэм зөрчөөд байнга яж байхад шийтгэл өгөхгүй байж нэг муу хүн дам дээр түр байхад л чарлаа хулгайчууд анаад байж байнаа.

зочин [202.179.27.110] 2023-11-01 11:02:40

Иргэдэд ийм мэдээллээ улирал бүр өгч байх нь зүйтэй. Тэгэхгүй бол ганцхан цагдаа л иргэдээ дарамталдаг мэт ойлголтуудыг санаатай болон санамсарүй түгээж байгаатай санал нийлдэггүй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.