Швейцарын эрдэмтэд Паркинсоны өвчтэй хүмүүсийн хөдөлгөөнд туслах технологи бүтээжээ
Швейцар улсын эрдэмтэд Паркинсоны өвчтэй хүмүүсийн хөдөлгөөнд дэмжлэг үзүүлэх технологи бүтээсэн байна. Паркинсоны өвчтэй хүний тархины эсүүд эргэж сэргэхгүйгээр гэмтсэний улмаас дөрвөн мөч гэнэт хөдөлгөөнгүй болох, тэнцвэр алдах, өөрийн мэдэлгүй үйлдэл хийх, салгалж чичрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг, одоогийн анагаах ухаанаар эмчлэгдэх боломжгүй өвчин юм.
Эрдэмтдийн бүтээсэн шинэ технологи нь нурууны ясыг дагаж байрлуулах соронзон механизм гэж нэрлэж болохоор, цахилгаан цэнэг өгөх бичил генераторуудыг дотор эрхтэн орчимд нь байрлуулж өгснөөр төхөөрөмж ажиллаж, хөлийн булчинг ажиллуулах үйлдэлтэй юм байна. Сүүлийн 25 жилийн хугацаанд Паркинсоны өвчнөөр өвдөх хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдсэн, одоогоор дэлхий дахинд 8,5 сая гаруй хүн энэ өвчнөөр өвдсөн гэсэн судалгаа байна. Шинэ технологийн ачаар өвчтөнүүд эргээд хөдөлгөөн хийх боломжтой болж байна гэж Швейцарын холбооны технологийн газраас мэдээлжээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:28:00
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:28:00
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [66.181.161.179] 2023-11-10 18:31:25
Хөгширөөд бие нь муудаад амьдрах нь шийтгэл болсон хүмүүсийг чөлөөлөх энэрэнгүй ухамсартай байх хэрэгтэй. Хүн зориудаар үхүүлж чадахгүй гэх нь өөрийн ариун байдлаа алдахгүй гэж хувиа хичээхдээ хажуудаа зовж бгаа хүнийг чөлөөлж чадахгүй юу ч хийхгүй гэмгүй байх гэсэн хувиа хичээсэн үйлдэл. Өөрийн хувцсыг муухай болчихно гээд хажууд нь хүн үхэх гэж бсан ч туслахгүй бгаатай адил сэтгэхүй юм. Хүн нас барахад харамсаж уйлдаг ч цаад хүнээ бодохоос гадна өөрийн өнчирч хоцорч бгаагаа бодож бас уйлдаг. Тэр хүний орон зай, өөрийнх нь дутууг нөхөж бсан өөрт нь хэрэгцээтэй бсан хүнээ алдсандаа буюу өөрөө гарз хохирол амсч бгаадаа өөрийгөө бодож уйлдаг. Үнэн чанартаа өөрийгөө бодсон хувиа хичээсэн энэрэнгүй байх биш ухаалаг зөв сэтгэлтэй цаад хүнээ жинхэнээсээ бодсон энэрэнгүй байхыг хичээдэг баймаар бна.