НИЙСЛЭЛИЙНХЭН ГАЗРАА ХҮЧЭЭР ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

Aдмин / Нийгэм

УИХ газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа бөгөөд нийслэлийн газар чөлөөлөлтийн эрх зүйн асуудлыг тодорхой болгосноор бүтээн байгуулалтын ажил саад тотгоргүй явагдана гэж Засгийн газар үзжээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн хэрэгцээг харгалзан газар чөлөөлөлттэй холбогдох харилцааг тодорхой болгох саналыг УИХ-д гаргасан байна. Өөрөөр хэлбэл газар чөлөөлөх асуудлыг хууль журмаар нарийн зохицуулж, аливаа маргааныг захиргааны аргаар шийдвэрлэх чиглэл рүү орж байна гэсэн үг. “Тухайн хуулийн зохицуулалтыг хийснээр гэр хороололд орон сууцуудыг барих, бүтээн байгуулалтын бусад хүндрэл бэрхшээл арилна” гэж үзсэн нь араасаа эргэлзээ, асуултууд дагуулж байгаа юм.

Жишээ нь гэр хороололд орон сууц барих зорилгоор айлуудын хашааг гэр, байшинг чөлөөллөө гэхэд бүх айлууд эрх тэгшээр тухайн хөтөлбөрт хамрагдаж орох оронтой үлдэж чадах эсэх, сонгуулийн маргааш мартагдаж, ор мөргүй өөрчлөгддөг байдлаас үүдэн иргэд олноороо хохирч үлдвэл хариуцлага хохиролд хэн нөхөн төлбөр өгөх? зэрэг хүндхэн асуудлууд бий.

Нийслэл нэгдүгээр орлогч дарга П.Сайнзоригийн хэлсэнчлэн иргэдийн байшин барилгыг тодорхой жишиг үнээр үнэлэн нөхөн төлбөр олгох маягаар зохицуулалт хийгдэж газар чөлөөлөлтийг хийнэ гэх. Гэтэл газар, хашаандаа үл хөдлөх хөрөнгө байхгүй, гэр сууцтай өчнөөн мянган айлын эрх зөрчигдөх үү? гэдгийг асуух ёстой. “Асуудлыг шүүхэд шилжүүлэхгүйгээр богино хугацаанд шийдвэрлэдэг болох”-оос дарангуйлал ханхалж байгаа юм.

Иймд иргэдийн алга дарам газрыг улаан цагаан засаг төр нь дээрэмдэж авахаар хэлэлцэгдээд буй асуудалд хүн бүр идэвх оролцоогоо нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна уу? Үндсэн хуулиас давж, УИХ-Д захирагдамгүй Нийслэл, дүүргийн засаг дарга нартай болох гэж байгаа юм биш үү?

Энэ талаар хэд хэдэн УИХ-ын гишүүд ам нийлэн шуудрах болсон нь хардлагыг лавшруулах мэт. Аливаа асуудалд улс төрийн оноо цуглуулж хөөрүү хөсөргөн хандлагаар түргэн түүхий шийдвэр гаргаж ард нь түмэн олон хохирдог тохиолдлын тоо нэгээр нэмэгдэх вий.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.98] 2023-11-17 08:29:53

Орон нутгийн нүүдлийг нэн даруй зогсоох хэрэгтэй НИЙСЛЭЛЧҮҮД НИЙСЛЭЛИЙН ИРГЭН ШИГ АМЬДРАХ ЮМСАН ХӨДӨӨНИЙ ОРКУУД ИРЭЭД ТАХАЛЧИХ ЮМАА. УЛСЫН НИЙСЛЭЛ БОЛ НИЙСЛЭЛ ШИГ БАЙМААР БАЙНА ХОТЫН ДАРГАА. ЗӨВ ГАЗРЫГ НЬ ХҮЧЭЭР БАЙСАН Ч ХАМААГҮЙ ЧӨЛӨӨЛӨӨД МИТРО БАРЬ ЯАДГИЙН ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ГАРАХ ЮМАН ДЭЭР ГАРГАХ НЬ ЗӨВ

Зочин [202.126.90.98] 2023-11-17 08:25:42

ЁСТОЙ ЯГ ҮНЭН ШҮҮ НҮХТ, ЯАРМАГ, БУЯНТ. УХААНЫХАНЫГ ГЭР ХОРООЛОЛ Л ГЭНЭ ШҮҮДЭЭ

Зочин [66.181.181.23] 2023-11-16 20:37:24

Хотын төвийнхнийг л нийслэлийнхэн гэж хэлнэ. Гэр хорооллын хажууд байрладаг Яармагийн, Буянт-Ухаагийн орон сууцнуудыг, мөн Нүхтийн хауснуудыг хагас гэр хороолол гэнэ.

Zocnin [24.114.24.42] 2023-11-16 20:19:53

Fer horoololiin ded butsiig shiidsen house horoolol bolgowol utaa arilna

зочин [202.9.46.157] 2023-11-16 18:31:43

Албан тушаал эрх мэдэл хамаатан садан танил тал зөвшөөрөлгүй буусан айл ар өврийн хаалга хулгай луйвраар авсан газруудыгчөлөөлж сургууль цэцэрлэг хямд өртөгтөй барилга байшин барих зөв шдэ

Зочин [202.21.107.69] 2023-11-16 12:53:43

Энэ бол жинхэнэ дээрэм шүү.

Хаха [202.9.46.2] 2023-11-16 12:15:35

Ямарч хөрөнгүй хулгаачууд бөөн газар авах вииидэээ

Зочин [24.114.24.42] 2023-11-16 11:38:28

Монголчууд маань одоохондоо газрын үнэ цэнийг гүйцэд сайн ухаараагүй бхад хууль гаргаж бгаа нь луйвар мөн.Харин иргэдийн амьдралыг дэмжиж бага хүүтэй зээлээр орчин үеийн сайхан hiuse horoolol barij demjleg uzuuleh heregtei

Zocnin [24.114.24.42] 2023-11-16 11:35:34

Дээрэм дээрэм хуулиар батлуулж хөрөнгөтэй чинээтэй нь барилга бариулж зай багатай шахцалдсан тааламжгүй оромжинд амьдруулна Олон хүүхэдтэй газраа өмчилж аваад байшин барьж тохитой амьдрах боломжийг хулгайлж нийтийн хуаранд чихэлдэн амь зуух ирээдүйгүй болгож бна Энэ хууль ард түмэнд ээлгүй луйвар мөн

Зочин [202.55.191.194] 2023-11-16 10:28:16

Энэ шийдвэр арай л нэг талыг барьсан, иргэдийн өмчийг шууд бусдад хуулийн дагуу дээрэмдэж төсөл хэрэгжүүлэх нэрээр шилжүүлэх, ногоон тендер, автобус шиг л юм болох гээд байна.. Газар чөлөөлөх асуудал шууд зах зэлийн зарчмаар, харилцан тохиролцож байж явагдах ёстой. Хуулинд өөрчлөлт оруулах замаар хулгай хийдгээ л больчих.

Зочин [66.181.186.18] 2023-11-16 09:36:22

Нөгөө талаас нь харвал нийслэлчүүд утаандаа хордсоор л суухаас өөр сонголтгүй гэж үү...


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.