"RFID наалгах гэж 2-4 цаг оочерлох шаардлагагүй"

Aдмин / Нийгэм

Иргэд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наалгах гэж техникийн оношилгооны төвүүд дээр оочер үүсгэх шаардлагагүйг АТҮТ-өөс тайлбарлав. Тус төвөөс мэдээлснээр автомашины оношилгооны хүчинтэй хугацаа нэг жил. Тодруулбал өмнөх жил нь хэзээ орсон дараа жилийн тэр өдрөө оношилгоонд ороход болдог.

Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа нь нь улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран эхний таван сард хуваарилсан байдаг.

  • 1 болон 6-аар төгссөн бол нэгдүгээр сард
  • 2 болон 7-оор төгссөн бол хоёрдугаар сард
  • 3 болон 8-аар төгссөн бол гуравдугаар сард
  • 4 болон 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5 болон 0-ээр төгссөн бол тавдугаар сард татвараа төлөх ёстой.

Торгуулийн хувьд Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бичигдсэн зөрчлийн торгуулийг 15 хоногтоо багтаан төлбөл 50% хөнгөрүүлэх, 14 хоногоос хэтэрвэл 50% нэмэгдүүлэхээр заасан.

RFID наалтын хувьд ямар нэгэн төлбөр хураамжгүй, Автотээврийн Үндэсний Төвийн оношилгоо, бүртгэлийн бүх цэгт нааж байгаа. Энэхүү наалт нь тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк төрөл, өнгө, өмчлөгчийн утасны дугаар болон оношилгоо, татвар, торгууль, даатгал гэсэн ерөнхий мэдээллийг агуулсан, уулзвар гарцууд дээрх суурилуулсан камерт уншихдаа зөрчилтэй эсэх мэдээллийг тодорхойлон дамжуулах таг юм.

Тэгэхээр 2-4 цаг оочерлох шаардлагагүй.

Банкны апп ашиглан татвар, торгуулиа төлөөд оношилгооны хугацаа нь дууссан бол оношилгоондоо ороод оочер дараалал багатай өөрт аль ойрхон цэг дээр очоод RFID наалгахад болно хэмээн АТҮТ-өөс зөвлөлөө.


Сэтгэгдэл

Зочин [66.181.185.30] 2024-01-05 21:59:17

Наад хогийн юмаа битгий наалгаарай зүгээр мөнгө олох арга

Зочин [202.126.89.209] 2024-01-05 21:09:16

Pizdaanuud chin unegui2 geel shaahiin hen unetei gesiin golognuudee

Зочин [103.57.93.227] 2024-01-05 20:44:14

хаанаас яаж авах вэ? машинтайгаа оочирлоод байгаамуу, ямар нэг албан газар өөрсдөө оочирлож 3 цаг болоод байгаа юм уу? яаж тараахаараа ийм удаан оочир үүсээд байгаа юм?

Зочин [202.9.46.250] 2024-01-05 16:28:56

Хэдэн сар хүртэл үнэгүй наах юм бэ Мэдээлэл муу бүрхэг байгааагаас болж оношилгоонд орох болоогүй ч оочерлоод үнэгүй үед наалгачих гээд Бөөн юм болоод байна шүү дээ Хариуцсан нөхдөө ???

Иргэн [202.9.46.250] 2024-01-05 16:24:44

Гол нь 6 сард оношилгоонд орох юмаа Тэр үед үнэгүй наах уу Үнэгүй гэхээр яараад наалгуулах гээд л байна шүү дээ

Зочин [202.9.46.162] 2024-01-05 22:43:58

болно гэсэн.

Hun [103.254.123.118] 2024-01-05 10:33:19

salbaruudiin medehgui bgaad bgaaa


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.