Хүүхэд баярлуулахдаа зургийг нь нийтэлж, эрхийг нь бүү зөрчөөрэй

Aдмин / Нийгэм

Маргааш зургаадугаар сарын 1-н. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр иргэд, байгууллагууд сайн дурын үндсэн дээр хүүхэд багачуудыг баярлуулж, бэлэг бэлдэж өгөн, хандив тусламжийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Сайн дурын үйл хийх нь мэдээж сайхан үйлдэл хэдий ч бэлэг авсан хүүхдийн зургийг аваад нийгмийн сүлжээнд нийтлэх нь хүүхдийн эрхийн зөрчил болох юм. Аливаа хандив тусламжийн үйл ажиллагаа зохион байгуулж буйгаа зарлах нь нэг талаасаа бусдад үлгэр дуурайл болж байгаа ч бусдын эрхийг зөрчиж байгаа эсэхээ юуны өмнө сайтар тунгааж байх нь чухал.

Хүн болгон ухаалаг гар утастай, дуртай үедээ зураг авч, бичлэг хийж нийтэлдэг болсон ч юуг нийтэлж болох үгүйд хязгаартай хандах хэрэгтэй. Хүүхдийн зураг бичлэг хийж нийтэлсний улмаас тухайн хүүхэд сургуульдаа явах, найз нөхөдтэйгөө уулзахад хүндрэлтэй болох, үеийнхэндээ гадуурхагдах, сэтгэл зүйн хямралд өртөх зэрэг олон сөрөг үр дагавар болзошгүй юм.

Зураг, бичлэгээ нийтлүүлсэн иргэн гомдолтой байгаа тохиолдолд шүүхэд гомдол гаргах ч эрхтэй байна.

Ташрамд дурдахад, зөвхөн баярын өдөр төдийгүй ямар ч үед төөрсөн, тусламж хэрэгтэй болсон, хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай хүүхдийг харсан бол зургийг нь авч нийтлэх, хувийн мэдээллийг нь цацахгүй байхыг эрхэмлэж, Хүүхдийн тусламжийн 108 болон цагдаагийн байгууллагын 102 утсаар дуудлага өгч, мэдээлэх үүргээ биелүүлээрэй. Ингэснээр та шаардлагатай тусламжийг холбогдох байгууллагуудад нь холбож өгөн иргэний үүргээ биелүүлж байна гэсэн үг юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.