Хүүхдийн ордны замын урд талд гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Сүхбаатар дүүргийн 1-р хороо Хүүхдийн ордны замын урд талд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 11:02 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.