МЭДЭЭ

Нийт 100213 мэдээ байна
post thumbnail

Намуудыг “шилэн” болгох Ерөнхий сайдын санаачилгыг дэмжихээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Эх орончдын өдөр”-т зориулсан “Шилэн нам” эрдэм шинжилгээний хуралд оролцлоо. Тус хуралд улс төрийн 17 намын удирдлагууд болон эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид уригдаж, улс төрийн намуудын шинэчлэл, сонгуулийн тогтолцоог хэрхэн боловсронгуй...

post thumbnail

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Төв Азийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэх сонирхолтой гэдгээ илэрхийлэв

Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Төв Азийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэх сонирхолтой гэдгээ илэрхийлжээ. Америкийн Засгийн газрын өндөр албаны хүмүүс Оросын талын нөлөөтэй бүс нутгийн орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх эрмэлзэлтэй байна. Нэгдсэн улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мягмар гарагт Казакстан улсад айлчилж, тус у...

post thumbnail

Иран улс цөмийн гэрээнд зааснаасаа 18 дахин их хэмжээний уран баяжуулсан гэж зарлажээ

Иран улс цөмийн гэрээнд зааснаасаа 18 дахин их хэмжээний уран баяжуулсан гэж Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагт зарлажээ. Тус агентлагийн мэдээлснээр Иран улсад гэрээгээр хүлээн зөвшөөрсөн баяжуулсан ураны хэмжээ 202.8 килограмм хэдий ч өдгөө энэ нь хэтэрч, 3 тонн 760 килограмм болсон гэнэ. Түүнчлэн Олон улсын атомын энергийн аген...

post thumbnail

Грек улсад галт тэрэгний хоёр цуваа мөргөлджээ

Грек улсад галт тэрэгний хоёр цуваа мөргөлдөж, 30-аад хүн амь насаа алдаж, олон арван хүн бэртэж гэмтээд байна. Грекийн нийслэл Афин хотоос хойд зүгт 200 км орчим зайтай орших Лариса хотын ойролцоо галт тэрэгний хоёр цуваа мөргөлджээ. Орон нутгийн цагаар мягмар гарагт болсон ослын улмаас 30 гаруй хүн амь эрсдэн, 90-ээд хүн гэмтэж бэртээд байна. Нас...

post thumbnail

“Шувуу” ажиллагааг хэрэгжүүлэхдээ гадаад паспортыг нь хүчингүй болгоно

Авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байхдаа гадаад орнууд руу оргон зугатсан албан тушаалтнуудыг “Шувуу” ажиллагаагаар эх оронд нь албадан авч ирэх ажиллагааг эхлүүлнэ гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдээд байна. “Шувуу” ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд албан тушаалтнуудын дипломат болон энгийн па...

post thumbnail

Д.Баярболд: Таргалалт Монголд тулгамдсан асуудал болж байна

Жил бүрийн өдийд томоохон тэмдэглэлт баярууд дуусахтай зэрэгцэн хүн бүр дор бүрнээ турж, эрүүл жиндээ хүрэх зорилго тавьдаг. Баяраар идсэн их хэмжээний хоол унд илүүдэл жин болж бидний биед “тухалдаг” тул арга ч үгүй юм. Сүүлийн жилүүдэд хүн амын дундах таргалалт нэмэгдэж, үүнтэй холбоотой өвчлөл хэвийн үзэгдэл болж буйг судалгаа, тоо б...

post thumbnail

Монголоос зугтах хүсэлтэй залуус мянга мянгаар нэмэгдсээр...

1950-1970-аад онуудад Монголд Хятад ажилчид хэдэн арван мянгаараа орж ирэн хоёр орны хэлэлцээрээр тэд барилга бүтээн байгуулалтын ажил ихээр өрнүүлж байв. Тухайн үеийг бодвол Монгол Улсын эдийн засаг тэлж, үйлдвэрлэл бүтээн байгуулалт өрнөх дотоодын боломж нөөц, ажиллах хүч хангалттай бий болжээ. Гэвч хөдөлмөрийн үнэлэмж сул, улсын эдийн засаг хүчи...

post thumbnail

ХСҮТ-Д БАЙДАГГҮЙ “MRI” ШИНЖИЛГЭЭГЭЭРЭЭ ТҮРИЙ БАРЬСАН “МЕД ПОРТАЛ” ЭМНЭЛЭГ Ж.ЧИНБҮРЭНГИЙНХ ҮҮ

Хавдрын эмнэлгийн ачаалал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Хавдартай өвчтөнүүд болон хавдартай эсэхээ мэдэх гэсэн иргэд тус эмнэлгийн гадаа хонон өнжин дугаарлан зогсож байна. Ингэж дугаарлан зогссоны эцэст сая нэг үзүүлэх хувь тохионо. Үзүүлээд үнэхээр хагалгаанд орох шаардлагатай бол дахиад 14-30 хоног хүлээж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж б...

post thumbnail

ШИЙДЭЛГҮЙ ШИЙДВЭРҮҮДИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БУЮУ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦАХИМЖИЛТ

Монголд болох болохгүй, бүтсэн бүтээгүй цахимжилт газар авсаар.  Саяхан л автобусны цахим карт уншигчаар автобусны зогсоолуудыг цэгцлээд өгнө гэж, ebarimt апп ашиглан авлигалтай тэмцэх... emongolia аппаар төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулах гэх мэтийн олон гоё амлалтууд хөвөрсөн ч үнэндээ төдийлөн бүрэн дүүрэн үр дүнд хүрэхгүй байна. Автобусны...

post thumbnail

Тогтолцооны өөрчлөлтийг тоглоомын улс төрөөс ангижруулах уу?

Нийтийн эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлэн, төрийн дураар авирлалтыг хязгаарлах суурь өөрчлөлтийг “тогтолцооны өөрчлөлт” хэмээн харьцангуй ч эерэгжүүлэн ойлгож болохоор ажээ. Гэвч сүүлийн 30 гаруй жилд Монголд давамгайлж буй улс төрийн хандлагыг авч үзвэл тохиролцож, тоглоомын аргаар улс орны ирээдүйг хэт цөөнх буюу бүлэглэл эрхшээж ирсэн...