Эдийн засаг

Нийт 7759 мэдээ байна
post thumbnail

С.Амарсайхaн: Оросын банк Монголд салбараа нээх, манай банкны салбарт хөрөнгө оруулах боломжтой

ОХУ-ын 40 аж ахуйн нэгжийн 100 төлөөлөл Улаанбаатарт иржээ. Тэд "Made in Russia" нэрийн дор МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан, олон салбарыг хамарсан бизнес уулзалтад оролцлоо. Тодруулбал, Оросын хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрийн цогцолбор, химийн үйлдвэр, мэдээллийн болон цахим технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, урла...

post thumbnail

Өөрийн төрсөн хүүдээ зээл олгосон БЗС-гийн П.Лхагвасүрэнд холбогдох хэргийг өнөөдөр шүүн

Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна. Тодруулбал, П.Лхагвасүрэн нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн баталсан тушаалд хүүхдийнхээ нэрийг оруулж, тэтгэлэг олгуулах шийдвэр...

post thumbnail

Улсын дундаж цалин 2.5 сая төгрөг, голч цалин нь хоёр сая төгрөг болжээ

Үндэсний Статистикийн Хорооноос 2024 оны хоёрдугаар улирлын дараах дундаж цалингийн хэмжээг танилцууллаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 51.7 мянган аж ахуйн нэгж, 775.7 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн аж ахуйн нэгж ба...

post thumbnail

2024 оны наймдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт ₮41.6 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 27 хувиар өссөн байна

Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний найман сарын мөнгө, зээлийн мэдээллийг танилцууллаа. Энэ оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлт 41.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.9 их наяд төгрөг буюу 27 хувиар өссөн байна. Ингэж өсөхөд төгрөгийн хадгаламж 5.8 их наяд,...

post thumbnail

УБТЗ-ын ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлнэ

Орос, Монгол, Хятадын төмөр замын компаниуд гурван улсын төмөр замын коридороор дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухай "Оросын төмөр зам" компани "Telegram" сувагт мэдээлжээ.    “Орос-Монгол-Хятадын төмөр замын коридороор дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх...

post thumbnail

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг АТГ-аас баривчилжээ

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын /ЭМДЕГ/ дарга Л.Бямбасүрэнг өчигдөр Авлигатай Тэмцэх Газраас баривчилжээ.  Энэ талаар АТГ-аас тодруулах гэсэн боловч прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдэг хариулт өглөө. 

post thumbnail

Манай улс 2024 оны эхний найман сард БНХАУ-тай 12.8 тэрбум ам.долларын худалдаа хийжээ

Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний найман сарын Гадаад худалдааны үзүүлэлтийг танилцууллаа.  Манай улс энэ оны эхний найман сарын байдлаар нийт 155 улстай гадаад худалдаа хийсэн аж. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 18.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 10.6 тэрбум ам....

post thumbnail

Иргэн 40 сая төгрөгийн зээл авах гээд 14 сая төгрөгөө залилуулжээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 7 хоногт гэмт хэргийн шинжтэй 673 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс 39 нь залилах гэмт хэргийн шинжтэй байсан бөгөөд үүний улмаас иргэн хуулийн этгээдэд 369 сая төгрөгийн хохирол учирсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад бүртгэгдсэн гомдол мэдээлэл 61 хувиар буурав. Бүртгэгдсэн гомдол, мэдээллээс дурдвал: И...

post thumbnail

Өрхийн сарын дундаж бодит орлого 1.7 сая төгрөг байна

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний долоон сарын үзүүлэлтийг танилцууллаа.  Дурдсан хугацаанд өрхийн сарын дундаж бодит орлого 1.7 сая төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17 хувь өссөн дүн бөгөөд уг өсөлтөд цалин хөлсний орлого 31.2 хувь нэмэгдсэн нь нөлөөлсөн гэв. Харин өрхий...

post thumbnail

1100 тонн улаанбуудай арилжлаа

Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод зохион байгуулагдсан “Улаанбуудайн арилжаа”-гаар 2-р зэрэглэлийн 1100 тонн улаанбуудайг арилжлаа. Улаанбуудайн арилжаа нь тариаланч, гурилын үйлдвэрүүдийг холбох, чанартай улаанбуудайг арилжих, зах зээлийн бодит үнээр худалдан борлуулах, авах, далд эдийн засгийг ил болгох ач холбогдолтой юм. Арга хэмжээ...