Гадаад мэдээ

Нийт 7481 мэдээ байна
post thumbnail

“Хилари” хар салхи хойд зүгийг чиглэжээ

 “Хилари” шуурганы нөлөөгөөр хүчтэй аадар бороо орсны улмаас Өмнөд Калифорни болон АНУ-ын баруун өмнөд нутагт гудамжууд усанд автаж, цахилгааны шугам эвдэрч сүйджээ. Харин хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд их хэмжээний хохирол учрах вий гэсэн айдас намжиж байна....

post thumbnail

Д.Трамп 200 мянган долларын барьцаа төлнө

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампад холбогдох сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг хянан шалгаж буй Жоржиа муж улсын шүүгч Трампаар 200 мянган ам.долларын барьцаа төлүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр Д.Трамп болон түүнтэй хамт шүүхэд дуудагдаж буй 18 хүн баасан гаргийн үд гэхэд Атланта хотын шүүхэд өөрийн биеэр очих шаардлагатай болж байн...

post thumbnail

Далбаагаар тоноглогдсон ачааны хөлөг онгоц анх удаа далайд гарлаа

Их Британид зохион бүтээсэн Pyxis Ocean гэдэг нэртэй, асар том далбаанууд бүхий ачааны хөлөг онгоц анх удаа далайд гарчээ. Уг хөлөг онгоцыг түрээслэдэг далайн тээврийн Cargill компанийн удирдлагын хэлснээр, дэлхийн далайн тээврийн салбар нүүрсхүчлийн хийн хаягдлын 2,1 хувийг ялгаруулж буй энэ үед шинэ технологи нь нүүрстөрөгчийн хаягдлыг багасгахад...

post thumbnail

Ерөнхийлөгч Ж.Байден Хавайд иржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нар Мауи арлыг хамарсан ойн түймрийн дараах байдалтай биечлэн танилцаж, холбогдох албаныхан болон байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдтэй уулзахаар даваа гарагт Хавай муж улсад хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг “Kahului” нисэх онгоцны буудалд Хав...

post thumbnail

Ким Жөн Ун засгийн газрын тэргүүнийг хатуу шүүмжлэв

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Ерөнхий сайд Ким Док Хун болон бусад хэд хэдэн өндөр албан тушаалтныг хатуу шүүмжилжээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ. Далан нурсны улмаас усанд автсан Ончон хошуунд явагдаж буй сэргээн босголтын ажлын явцтай танилцсан Ким Жөн Ун үүрэгт ажилдаа хариу...

post thumbnail

Цэвэр Эквадорын аллага буюу Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн замд хэн саад болов

Эквадорын Хууль тогтоох ассемблейн гишүүн, сэтгүүлч асан, таван хүүхдийн эцэг Фернандо Вильявисенсио Өмнөд Америкийн энэ жижиг улсын ерөнхийлөгчийн сонгуулийн найман нэр дэвшигчийн нэг болж, наймдугаар сарын 9-нд нийслэл Кито хотын нэгэн дүүрэгт ээлжит сонгуулийн цуглаанд оролцов. Мэдээжийн хэрэг улстөрчдийг хамгаалсан харуулууд дагалддаг. Эдгээр ж...

post thumbnail

ЭЙФЕЛИЙН ЦАМХГААС ШҮХЭРТЭЙ ҮСЭРСЭН ЗАЛУУГ БАРИВЧИЛЖЭЭ

Өчигдөр нээгдэх цагаас нь өмнө нэгэн залуу Эйфелийн цамхаг руу нэвтэрсэн. Харуул хамгаалалтын ажилчид түүнийг харсан даруйдаа зогсоох гэж оролдсон ч залуу тэднээс түрүүлж цамхгийн орой дээр гарчээ. Тэрбээр цүнхнээсээ шүхэр гаргаад оройгоос нь буюу 330 метрийн өндрөөс үсэрсэн байна. Залуу ойролцоох нэгэн спортын ордны дээвэр дээр газардсан гэв. Т...

post thumbnail

Польшид цагаачлалын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна

Польшт энэ оны эцсээр болох парламентын сонгуулийн өдөр цагаачлал болон өөр бусад гурван асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар болжээ. Эрх баригч “Хууль ба шударга ёс” нам /PiS/ төрийн өмчит компаниудыг хувьчлах, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх, Беларусьтай залгаа хил дээр хана босгох, Европын Холбооны гэрээний дагуу цаг...

post thumbnail

Ж.Байден Умард Солонгосын удирдагчтай уулзахад бэлэн байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай ямар нэгэн урьдчилсан болзол нөхцөл тавилгүйгээр уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби пүрэв гарагт мэдэгджээ. Тэрбээр  “...

post thumbnail

Мауи арлын түймэр газар авахад өндөр хүчдэлийн шугамууд нөлөөлсөн гэж үзжээ

Наймдугаар сарын 8-наас хойш ассан Мауи арлын түймэрт өртөж амиа алдсан хүний тоо 110 болж өссөнийг Хавай мужийн захирагч мэдээлсэн. Түймрийн учруулсан хохирлын хэмжээг тооцоолохын аргагүй байна гэдгийг нэмж хэллээ. Аврах ажиллагааны явцад хохирогчдын тоо цаашид нэмэгдэх магадлалтайг ч хэлж байна. Түймэрт өртсөн Мауи арлын ирээдүй бүрхэг байна г...