Хөшигийн хөндийн хурдны зам барилгын ажил дуусчээ

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханаар ахлуулсан хотын удирдлагын багийн хамтаар өнөөдөр Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс хурдны замын хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт зохицуулалтын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийтийн тээвэр, такси, экспресс автобус явуулах, зорчигч тээврийн аюулгүй байдлыг хэрэгжүүлэх, Нисэх буудал-Улаанбаатар хотын дунд шийдвэрлэхээр хүлээгдэж буй асуудлыг шийдвэрлэж, газар дээр очиж ажиллалаа.

Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтыг манай улс Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа билээ.

“Шинэ нисэх онгоцны буудлын хувьд олон улсын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг хоолойтой. 21 агаарын хөлгийн зогсоолтой. Манай айрпорт зурвас маань 3.6 км урт, 45 метрийн өргөнтэй. Олон улсын шаардлага, стандартыг бүрэн хангасан. Нэг бүр нь 2000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн танктай. Агаарын гурван хөлгийг шатахуунаар зэрэг цэнэглэх боломжтой. Төслийн хүрээнд нийтдээ 33 барилга байгууламжийг бид хүлээн аваад байна. Мөн цас цэвэрлэх, онгоц чирэх зэрэг газрын тусгай үйлчилгээний 157 тоног төхөөрөмж, техник хэрэгсэл орж ирсэн байгаа. Засгийн газрын санхүүжилтээр Захиргааны барилга баригдаад дуусч байна.

Нисэх онгоцны буудал бүхэлдээ ашиглалтад ороход бэлэн болсон. Нийслэлтэй нийтийн тээвэр, нисэх онгоцны буудал тойрсон ерөнхий төлөвлөгөө, эрчим хүчний хувьд Сонгино дэд станцын асуудал дээр хамтран ажиллах асуудал байгаа” хэмээн Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны дарга Д.Мөнхцог танилцуулав.

С.АМАРСАЙХАН: ШИНЭ НИСЭХИЙН ЧИГЛЭЛД НИЙТИЙН ТЭЭВЭР, ТАКСИНЫ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ ЭХЛҮҮЛНЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа нь ХОТ-ын үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хотын төвөөс наашаа сүүлийн үеийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх хэд хэдэн чиглэлийн төсөл хөтөлбөрийн судалгаа, зохион байгуулалтын ажлыг хийгээд явж байна.

Эрчим хүчний хоёрдогч эх үүсвэргүйгээр нисэхийн үйл ажиллагаа явах боломжгүй. Сонгино дэд станцын ажил 2013 оноос хойш удаашралтай явагдаж ирсэн. Саяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 2020 оны төсөвт шаардлагатай байгаа 4 тэрбум төгрөгийг тусгахаар болоод бид нийслэл дээр гүйцэтгэгч компанитай нь эвлэрлийн гэрээ хийх ажлыг зохион байгуулж байна. Асуудлыг ерөнхийд нь шийдээд явж байна. Ирэх хавар гэхэд бэлэн болгох хэмжээнд яригдаж байгаа. Энэ бол хамгийн чухал асуудал.

Нийтийн тээврийн үйл ажиллагааг хэрхэн явуулах, гадны дотнын зочид төлөөлөгчдийн аюулгүй зорчих нөхцлийг бий болгох чиглэлээр Нийслэлийн Нийтийн тээврийн удирдлагууд энд ирсэн байгаа. Та бүхэн ажлаа уялдуулж ажилах хэрэгтэй.

Улаанбаатар хотыг тойрсон Хөшигийн хөндий, Төв аймаг цаашлаад бусад бүсчилсэн хөгжлийн томоохон хөтөлбөрүүдийн хүрээнд бид дагуул хотуудаа хөгжүүлэхдээ шинэ нисэхийнхээ үйл ажиллагаатай уялдуулах ёстой. Ирэх хавар та бүхэн үйл ажиллагаа эхлүүлж, ажлаа хэвийн явуулахад нийслэлээс хамаарах бүх асуудал шийдэгдсэн байна гэж ойлгож болно. Нийслэлээс бүхий л асуудал дээр дэмжиж, хамтран ажиллах ёстой” хэмээв.

Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн босох “Аэросити” дагуул хотын хувьд долоон сургууль, 12 цэцэрлэг, нэг эмнэлэг, өрхийн эмнэлэг зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. 2022 онд 600 өрх, 2023 онд 800 өрхийн орон сууц барихаар төлөвлөгөөнд тусгажээ. Энэ ажил Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс 25 мянган га газрыг Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлсний дараа ажил эхлэх юм байна. Төсөл хэрэгжсэнээр нийт 39 мянга гаруй ажлын байр бий болно гэж тооцжээ. Эдгээр ажлын байрны ихэнхийг нийслэлийн иргэдээс сонгон шалгаруулж авах юм.

“Шинэ нисэх онгоцны буудлын хувьд олон улсын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг хоолойтой. 21 агаарын хөлгийн зогсоолтой. Манай айрпорт зурвас маань 3.6 км урт, 45 метрийн өргөнтэй. Олон улсын шаардлага, стандартыг бүрэн хангасан. Нэг бүр нь 2000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн танктай. Агаарын гурван хөлгийг шатахуунаар зэрэг цэнэглэх боломжтой.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа нь ХОТ-ын үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хотын төвөөс наашаа сүүлийн үеийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх хэд хэдэн чиглэлийн төсөл хөтөлбөрийн судалгаа, зохион байгуулалтын ажлыг хийгээд явж байна.

Эрчим хүчний хоёрдогч эх үүсвэргүйгээр нисэхийн үйл ажиллагаа явах боломжгүй. Сонгино дэд станцын ажил 2013 оноос хойш удаашралтай явагдаж ирсэн. Саяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 2020 оны төсөвт шаардлагатай байгаа 4 тэрбум төгрөгийг тусгахаар болоод бид нийслэл дээр гүйцэтгэгч компанитай нь эвлэрлийн гэрээ хийх ажлыг зохион байгуулж байна. Асуудлыг ерөнхийд нь шийдээд явж байна. Ирэх хавар гэхэд бэлэн болгох хэмжээнд яригдаж байгаа. Энэ бол хамгийн чухал асуудал.

Нийтийн тээврийн үйл ажиллагааг хэрхэн явуулах, гадны дотнын зочид төлөөлөгчдийн аюулгүй зорчих нөхцлийг бий болгох чиглэлээр Нийслэлийн Нийтийн тээврийн удирдлагууд энд ирсэн байгаа. Та бүхэн ажлаа уялдуулж ажилах хэрэгтэй.

Улаанбаатар хотыг тойрсон Хөшигийн хөндий, Төв аймаг цаашлаад бусад бүсчилсэн хөгжлийн томоохон хөтөлбөрүүдийн хүрээнд бид дагуул хотуудаа хөгжүүлэхдээ шинэ нисэхийнхээ үйл ажиллагаатай уялдуулах ёстой. Ирэх хавар та бүхэн үйл ажиллагаа эхлүүлж, ажлаа хэвийн явуулахад нийслэлээс хамаарах бүх асуудал шийдэгдсэн байна гэж ойлгож болно. Нийслэлээс бүхий л асуудал дээр дэмжиж, хамтран ажиллах ёстой” хэмээв.

Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн босох “Аэросити” дагуул хотын хувьд долоон сургууль, 12 цэцэрлэг, нэг эмнэлэг, өрхийн эмнэлэг зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. 2022 онд 600 өрх, 2023 онд 800 өрхийн орон сууц барихаар төлөвлөгөөнд тусгажээ. Энэ ажил Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс 25 мянган га газрыг Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлсний дараа ажил эхлэх юм байна. Төсөл хэрэгжсэнээр нийт 39 мянга гаруй ажлын байр бий болно гэж тооцжээ. Эдгээр ажлын байрны ихэнхийг нийслэлийн иргэдээс сонгон шалгаруулж авах юм.

“Замын ажил 99.75 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Барилгын ажлууд дууссан. Гүүр, хоолой, тэмдэг тэмдэглэгээ бүгд бэлэн болсон. Нийт 32.2 км зам нь зургаан гүүртэй, 48 хоолойтой. Өнөөдрийн байдлаар жижиг заслын ажлууд хийгдэж байна. Улсын комисс ажиллуулахаар салбарын яаманд хандаад байна. Төслийн гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын IV товчоо компани, туслан гүйцэтгэгчээр Монголын гурван компани ажилласан” хэмээн төслийн зохицуулагч Ц.Түмэнбаяр ярилаа.

Сонирхуулахад тус хурдны замын хувьд Нисэх Яармагийн уулзвараас эхлэн Хөшигийн хөндий хүртэл үргэлжлэх бөгөөд буцаж эргэлт, замаас гарах боломж байхгүй тул нэгэнт тус замыг сонгосон бол шинэ нисэх буудал хүрч эргэх боломжтой юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл

Гана [203.91.115.40] 2019-06-25 06:44:29

Дуншиж дуншиж нэг юм дуусч байгаа нь сайн хэрэг,Гэхдээ ашигтай ажиллаж богино хугацаанд зардлаа нөхөх хэрэгтэй дээ. Нийтдээ 620 сая доллар буюу 1,5 их наяд төгрөгөөр энэ онгоцны буудал босч байгаа юм билээ

Гоомбий [202.9.43.126] 2019-06-25 05:44:55

Нэртэйгээр нь машин хадгалчих дулаан хөнжил байна уу гэж асуугаач оркоо

Гэлэн [202.9.43.126] 2019-06-25 05:42:23

Битгий давар гожигодоо гараа хөдөлгөж юу ч хийж чадахгүй байж ,хол очиж хуц за ,юун шулуун ,энэ чинь ямар авто уралдааны зам юмуу оркоо ,ийм дайны замтай болж байна гэж баярлаач гожигодоо .

ч.хүрэлбаатар сангийн сайд [204.101.225.42] 2019-06-24 16:54:34

2020 оны хавар сонгуулийн өмнө тууз хайчилнаа.

ИРГЭН [202.21.115.82] 2019-06-24 05:49:32

ДУЛААН ГАРАЖ БАЙГАА ЮУ ? 3-4 ХОНОГООР ГАДАГШАА ЯВАЖ БАЙГАА ХҮМҮҮС МАШИНАА ОРХИОД , БУЦАЖ ИРЭЭД МАШИНАА УНААД ЯВЧМХВАЛ МАШ ОЛОН ХҮНИЙ ЦАГ ЗАВ БЕНЗИН ТОС ХЭМНЭНЭ ДЭЭ

Зочих [103.26.193.22] 2019-06-24 11:03:30

Зайлуул тийм хүмүүс хир зэрэг олон бол

Зочин [182.160.34.193] 2019-06-24 09:39:19

Битгий шаа даварсан шээс минь хээр хаяа ???

Зочин [182.160.34.193] 2019-06-24 09:37:30

Хээр хаяа амбараа

Зочин [182.160.34.193] 2019-06-24 09:35:56

Муу амбараа хаяад яв битгий давар

Зочин [182.160.34.193] 2019-06-24 09:33:02

Битгий шаа даварцан шээс минь

zochin [59.153.115.105] 2019-06-24 06:23:30

Harin tiim:ene mash chuhal asuudliig shidverlsen bolov yy? Delhiin standards niitssen yum bol tiim yilchilgee baih estoi.

bb [202.126.88.220] 2019-06-24 04:55:13

AN ehelsen ajil ni odoo l bieljee ok

zochin [59.153.115.105] 2019-06-24 06:24:35

anarhistyyd "ehleh" ch gejdee: yaajshuhaan idechih-uuchih gesen bodoltoi l baisan n' oilgomjtoisht.

Зочин [202.126.88.33] 2019-06-24 04:34:24

Дарга нар 2018 онд ашиглалтанд оруулна гэсэн байхгүй 2019 онд байхгүй юу хэн хаанаас юуг яаж цавчихуу гээд тохирч чадахгүй новшроод байх юмдаа МАНгарууд

Ганбаа [202.21.119.230] 2019-06-24 04:33:07

Хурдны зам тэгш,богино зайд шулуун байдаг.

irgen [202.179.31.60] 2019-06-24 04:25:05

Yarmagiin tovchoonii uulzbaraa hurdan shiideech yamar udaan um oilgomjgui irgeded chiraegdel bolj bna, tuunchlen yarmag nisehiin uulzbaraar neg orvol shine niseh hurch baij garna ch geh shig TUV aimag orohoor orohoor yah bolj baina ,YARMAGIIN tkvchoo shine nisehiin zamaar orvol gej bicheech oilgomjgui um bicheed humuusiig bitgii toorogduuleed baigaach zamaa meddeggui umnuud zaigaa tavij og .

Зочин [182.251.107.7] 2019-06-24 04:15:38

AN n uyed heltei amtai ikhluulsen heden ajil l onoodor mongoliig aria ood ni tataj bna daa. yaana odoo nogoo manai Mangaruud KM burd ni neg negeeree ochij tuz haichilaaad selpii hiiged unah bii dee.

zochin [185.39.141.208] 2019-06-24 03:49:09

65 yaagii . saihan shaah yum aa songuulii show ni yum baihdaa . 16 onoos hoish yu ch hiigeegvi baij . 1 jiliin dotor airacity hot bosgoh yum gene . eeee . 65 mangasiin amaar bol ene niseh chin 17 ond ashiglaltand orchihson baih yostoi

zochin [185.39.141.208] 2019-06-24 03:44:50

yu ???? 5 km yavaad l tuslah zam garah oroh baih gvi bol zam gehed hetsvv l yum bn daa

Зочин [202.131.245.34] 2019-06-24 08:16:43

Тэхээр чинь яаж хурдан явах юм.

20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.