Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нэр, төрөл ангиллыг шинэчлэн батлав

Aдмин / Нийгэм

ҮСХ-ны Даргын зөвлөлийн энэ сарын 19-ний өдрийн ээлжит хурлаар “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нэр, төрөл ангилал”, “Ахуйн үйлчилгээний цэгийн хагас, бүтэн жилийн мэдээний маягт, түүнийг нөхөх заавар”, “Жендэрийн статистикийн үзүүлэлтийн хүрээ, тооцох аргачлалыг шинэчлэх” зэрэг 3 асуудлыг хэлэлцэж, баталлаа.

“Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нэр, төрөл ангилал”-ыг ҮТШСГ-ын дарга А.Дэмбэрэл, ҮТШСГ-ын статистикч Ю.Батзоригт, статистикч Б.Уранбилэг, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Эрх зүй, мэдээлэл захиргааны албаны дарга Б.Доржбат, Тусгай зөвшөөрлийн албаны ахлах мэргэжилтэн Е.Нямсүрэн нар байлцан хэлэлцүүлж, батлуулав.

Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нэр, төрөл ангиллыг шинэчлэн батлах гол зорилго Тогтвортой хөгжлийн зорилгын 6 дугаар бүлгийн үзүүлэлтийг тооцоход Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тооцох аргачлалд тусгах ус хангамжийн эх үүсвэр болон ариун цэврийн байгууламжийн шаардлага хангасан ба хангаагүй нэр, төрлийн үзүүлэлтийг тодорхойлоход оршино гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.