Иргэд зарим чиглэлийн автобусыг нэг цаг хүлээж байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Удахгүй ес эхэлнэ. Өвлийн хүйтэнд автобус хүлээнэ гэдэг нийслэлчүүдийн хувьд үнэхээр том бэрхшээл. Нийтийн тээврийн хүчин чадал хүрдэггүй юу, аль эсвэл замын түгжрэлээс хамаарч зарим чиглэлийн автобусыг 30 минутаас нэг цаг хүлээж байна.

Энэ асуудлыг бид өчигдөр сурвалжиллаа. Зурагтын шинэ эцсийн автобусны буудалд очиход иргэд зорчих автобусаа хүлээж, удаан хүлээсэн нэг нь цухалдсан байдалтай байв. Харин хүүхэд багачууд даарч, ээж аав нь "Автобус ирэх болж байна уу" гэдгийг гар утаснаасаа хараад зогсож байлаа. Энэ бол Улаанбаатар хотын автобусны зогсоолболгонд байдаг дүр зураг. Зарим автобус зорчигч нь дүүрчихээр буудал дээр зогсохгүй шууд явдаг. Автобусандаа сууж чадаагүй иргэд дараачийнхийг нь хүлээдэг. Дараагийн автобус ирэхэд хүмүүс дахиад л багталцахгүй бужигнаж, жолооч "Хойшоо яваад өг. Зай харагдаад л байна. Хүн бүр л ажилдаа явах гээд яарч байгаа шүү дээ. Одоо хоёрхон хүн" гэсээр арай чүү чихэж оруулаад хаалгаа хааж чадахгүй хөдөлж байна.

image

Автобусны буудалдээр зогсож байсан иргэд автобус оройтож ирснээс ажлаасаа хоцрох, даарах, тэр ч байтугай осгох шахаж байгаагаа хэлж байв. Ямар нэгэн аргаар багтаж суухгүй л бол дараагийн автобусыг хүлээх шаардлагатай болдог гэдгийг ч хэлж байна.

Зорчигчдоос нийтийн тээврийн хүрэлцээ, хүртээмжийнталаар тодруулахад Өглөө оройн цагаар үнэхээр хэцүү байна. Зурагтын шинэ эцсийн автобусны буудал дээр Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа, Яармаг, Хороолол чиглэлийн автобуснууд явдаг боловч бүгд ирдэггүй. Удаан хүлээдэг. Өглөө гэрээс 7 цагт гаргахгүй бол автобусандаа сууж чадахгүй. "Баруунсалаа-Халдварт" чиглэлийн автобус барагтай бол ирэхгүй. Ирсэн автобусанд багтаж сууж чадахгүй. Иймээс гэрээсээ эрт гарч ажилдаа явдаг. Одоо өвлийн улирал болж байгаа юм чинь нийтийн тээврийн автобусаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж байв.

Хүйтний эрч чангарч байгаа энэ үед автобусаа нэмэгдүүлэх хэрэгтэй

Иргэн Л.Нямсүрэн "Нийтийн тээврийн зовлон үнэхээр хэцүү байна. Өглөө ажилдаа явж, орой гэртээ ирнэ гэдэг бол үнэхээр хэцүү. Энэ асуудал нийтийн тээврээр явдаг бүх хүнд тулгарч байгаа. Автобус ирэхгүй удахаар нийтийн тээврийн лавлах 326352 утас руу залгахаар утсаа авахгүй. Тэр лавлах утас бараг ажилладаггүй байх. Худлаа утас тавиад ард иргэдийг хуурч байгаа юм шиг санагддаг. Нийслэлийн иргэдийн ихэнх нь автобусаар ажилдаа явдаг байх. Одоо хүйтний эрч чангарч байгаа энэ үед автобусаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Дулааны улирал байсан бол өглөө оройдоо алхаж болно. Ид хүйтнээр автобусанд суухаас өөр арга байхгүй байна" гэв.

image

Манай чиглэлийн автобусыг бараань харагддаггүй "Баруун салаа" гэсэн нэртэй

Иргэн Б. Мандах "Баруун салаа- Халдварт" чиглэлийн автобус маш их хүлээлгэдэг. Их цөөхөн явдаг юм шиг байна лээ. Автобус дотор шахцалдаж, хажуугаар зөрсөн хүмүүс нэгнийгээ түлхэж бага зэргийн хэрүүл болно. Өглөө оройд автобусанд явган хэрүүл тасардаггүй. Дээрээс нь агааргүй. Зуун айлаас Зурагт чиглэлд "Баруун салаа-Халдварт"-ын чиглэлийн автобус явдаг. Энэ чиглэлийн автобус үнэхээр бага. Ямар сайндаа бараань харагддаггүй "Баруун салаа" нэртэй байх вэ. Нийтийн тээврийнхээ үйлчилгээний чанарыг сайжруулъя гэвэл аль болох гэр хорооллын чиглэлүүдэд автобусны тоог нэмэх, үгүй бол түгжрэлээ багасгах хоёр арга байгаа. Угтаа бол автобус хүрэлцээгүйдээ биш түгжрэлээс болоод л явахгүй, олдоц муу байна" гэдгийг хэлж байна.

Өнөөдөрнийслэлийн 93 чиглэлд 860 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын 93 чиглэлд 860 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилдэг. Цагийн хуваарийн дагуу 06.00-23.00 цаг хүртэл үйлчилгээ үзүүлдэг юм байна. Ерөнхийдөө автобусны дундаж хүлээлт 9-10 минут байдаг. Авто замын түгжрэлээс шалтгаалж, зарим тохиолдолд хүлээлт үүсч байгааг үгүйсгэхгүй. Дундаж хүлээлтийн хугацааг арван минутаар тавьж өгсөн хэдий ч авто замын түгжрэл маш их нөлөөлдөг. Хэдий тухайн чиглэлд олон автобус тавьж өгдөг ч зам түгжрэлтэй бол автобус зогсож байна гэсэн үг юм. Тэгэхээр зохицуулалтын өөр арга хэмжээ авах шаардлагатайг албан хүмүүс хэлж байна.

image

...Өнөөдөр Улаанбаатарт 89 чиглэлд 860 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байгаа ч 1.3 сая гаруй хүн амтай нийслэлийнхэнд хүрэлцэхгүй байна. Нийтийн тээврийн үйлчилгээг хариуцдаг байгууллага нь судалгаанд үндэслэн, урсгалыг зохицуулж байгаа гэх боловч бодит байдал дэээр автобусыг 30, 40 минутаар хүлээдэг. Зарим чиглэлийн автобусыг нэг цаг хүлээж байна.

Мөн нийтийн тээврийг гомдлыг хүлээж авдаг 326352 утас руу залгахаар авдаггүй. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын ихэнх нь арваас дээш жил явсан тул ашиглалтын хугацаа нь дууссан. Хотын удирдлагууд парк шинэчлэл хийнэ гэж хэлж байгаа боловч бодитоор хийсэн зүйл байхгүй байна. Иймээс хар утаа хаядаг автобус ч үйлчилгээнд явахаас аргагүй. Өнгөрсөн оны энэ үед нийслэлд 89 чиглэлд 945 автобус үйлчилж байсан бол өнөөдөр 93 чиглэлд 860 болтлоо буурчээ. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүдийн хэрэгцээнд нийцүүлэн автобусны тоог нэмэгдүүлэхгүй бол энэ өвлийг давахад тун хүнд байна.


Сэтгэгдэл

зочин [202.9.47.22] 2021-09-21 02:29:36

хамгийн муу явдаг, их хүлээлгэдэг чиглэл бол Нисэх-сонсголон, Нисэх-Хүнсний 4, нисэх-зунжин байгаа шүү.

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:48:39

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:48:39

Aaaaa [202.9.40.133] 2019-12-10 15:11:27

Tugjrelee shiidehgui bol 1000n avtobus gargaad ch nemergui shuu !!!

Зочин [182.160.32.202] 2019-12-07 01:18:55

Энэ хотын удирдлагууд үнэхээр маш муу ажиллаж байна

Зочин [202.9.40.88] 2019-12-06 16:21:31

Хамгийн бага явдаг, хүлээгдэл ихтэй чиглэл бол Сансар-Вокзал буюу 17 гийн а ба б чиглэл. Нийтийн тээврийнхэн аль чиглэлд хэдэн автобус явдгийг мэддэггүй юм байх даа. Баруун салаа- Халдварт арай гайгүй шүү

зочин [66.181.181.206] 2019-12-06 14:18:38

Хүлээлгэдэггүй чиглэлийн автобус гэж үгүй болсон,парk шинэчилэлээ хурдан хий,500 аютобусаа хурдан авч явуул,машинтай нөхөдүүд нийтийн тээвэрээр явж түгжрэлээ багасгах өөрөө өөртөө л түгжирээ үүсгэж өөрсдийн буруугаа мэдэхгүй цаг хугацаагаа дэмий зам дээр өнгөрөөж ажил албаа амжуулж чадахгүй бгаагаа мэдэх үү?түгжрэлийг өөрсдөө хийж бгаагаа мэд,машин тэрэгээ болиж нийтийн тээвэрээр явж цаг хугацаа хожиж амидарцгаа малнуудаа,машинтайгаа яваад машин тавих талбай зогсоол та нар олдохгүй бгаагаа мэдэх үү?малуудаа

ddd [49.0.144.72] 2019-12-06 09:26:00

Хүйтрэхээр автобус алга болчхийн, энэ юундаа байнаа.. ид шид байна уу хаха

Зочин [122.201.23.44] 2019-12-06 08:23:12

Бэлх вокзалийн автобусны тоог нэм

Irgen [58.182.212.233] 2019-12-06 04:48:24

Tugjirch yavsaar baigaad hotsordog ym baih chin bilee zahruugaa tugjirch tugjirch ruv ruu duhhuur negdugeer egnee chuluutei. Hotiin zahruugaa negdugeer egneeg ni jijig mashin zamiig ni ezleed zogsood rugjrel uusgeed l baidag shu de

Зочин [202.179.27.252] 2019-12-06 04:39:01

Хохь нь ийм хэцуу байдалтай байж гараад жагсаач та нар амьдрал сайхан байна хуук мандуулж байна гээд ам амандаа магтаад байж байгаа биздээ та нар

иргэн [139.5.218.197] 2019-12-06 04:18:15

1 -Р эгнээгээр л автобусийг давуу эрхээр явуулах хэрэгтэй !!!!!!! мөнгө жолоочид өгч байгаа мөнгөө нэн түрүү зогсоо.!!!!!!!!!автобусаа яг минутаар нь явуул. Ард түмэн даарч хөлдөх эрх байхгүй.Мөн автобусний буудалд байгаа түцнүүдээ зайлуулж чөлөөлж өг,зогсох газар олдохгүй байна.Та нар овтобусний буудал дээр яаж зогсож яаж үйлчлүүлэхийг нэг цаг зогсоод л харах болно,Нийтэд гарч ажилаа хийвэл сайн байна.!!!!!!Ажилаа хийгээрэй,бидний төлсөн мөнгө багадахгүй шүү!!!!#!!!!!

/*-*/ [49.0.213.103] 2019-12-06 11:13:41

ха ха ха, Хүүкдээ л хэл

Цагаа бич. [202.179.31.96] 2019-12-06 04:09:48

Цагаа бичвэл хүн буудал дээр очиж хүлээхгүй цаг нь болохоор очно. Автобуснууд угаасаа цагаар явж дотооддоо мэдээлдэг биз дээ. Тэрийгээ л гадагш нь үйлчлүүлэгчдэд бас харагдахаар болгооч.

зочин [202.21.118.174] 2019-12-06 03:54:10

Автобуснуудаа 1-р эгнээргээр явуулах хэрэгтэй байна. Дарга нарын явдаг замыг чөлөөлөх гээд ард түмний суусан автобусыг бараг худалч хүнд 1 шахам зогсоож байна. Ингээд л ажлаасаа хоцрох юм. Анхаарч үзээрэй.

Зочин [182.160.36.15] 2019-12-06 03:31:15

ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД ҮҮЛ САЙН АЖИЛЛАЖ БАЙЖ.

Зочин [124.158.107.86] 2019-12-06 02:53:42

1-р эгнээгээ бүрэн чөлөөлж өгөөч.Автобуснуудаа цэвэрлээч сандал дээр нь суух арга алга.Нийтийн тээврийн үйлчилгээгээ сайжруулаач.

Зочин [202.179.26.167] 2019-12-06 02:49:49

Нарантуул захын урдуур явдаг Чулууновооны автобус зах бөглөрдөг нэрээр огт явдаггүй 1,30минут хүлээлгэдэг.Орой болохоор бууна гээл шөнийн захаас эргэдэг үнэхээр хэцүү автобус 5 жил ийм байдалтай байна

Зочин [202.126.88.160] 2019-12-06 03:10:23

Тийм шүү

Зочин [103.229.176.130] 2019-12-06 02:03:36

ЭНЭ БҮХНИЙГ ХАРИУЦСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД, ДАРГА УДИРДЛАГУУД НЬ ЮУ ХИЙСЭН ГЭЖ ЦАЛИН АВЧ БАЙНА ВЭ ?????????????? ЦАЛИНГ НЬ БУЦААЖ ХУРААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ !!!!!!

Зорчигч [122.201.22.145] 2019-12-06 01:51:27

Улиастай-Тэц 3 гэж бүтэн цаг хүлээлэгдэг чиглэл байна ёстой ирнээ байхгүй жолооч нар нь яаг авгай байнга утсаараа ярина ганц худаг бас ялгаагүй нэг бол ойрхон явуул үгүй бол өөр компани оруулж өгөөчээ

Зочин [202.179.27.13] 2019-12-06 01:49:28

БАРАГ Л ОРОЙ БҮР ЦЭЦЭГ ТӨВИЙН УУЛЗВЭР ДЭЭР БАРУУНААС ЗҮҮН ТИЙШ ХӨДӨЛГӨӨНИЙГ 30-40 МИНУТ ЗОГСООХООР ЛЕНИН КЛУБЭЭС ЭХЛЭЭД БУУДАЛДАА ХҮН НЬ БАГТАХГҮЙ БОЛДГИЙН БНА 6 ЦАГААС 7-ИЙН ХООРОНД УДААН ЗОГСОХООР ЗАРИМ ХҮМҮҮС НЬ ШАХЦАЛДСАНААСАА БОЛООД УХААН АЛДАХ ШАХХИЙН ХҮҮХДҮҮД УЙЛАЛДАХИЙН

baruunsalaa [66.181.168.131] 2019-12-06 01:33:55

baruun salaanii autobus arai denduu tsooxon, tsag garan xvleedeg. xagas bvtensaind bvvr baixgvi 17 yavax yostoigoos 9 autobus yavj bgaa gesen yaagada ingeed bidniig zovoogood tsag vreed bgaa yum be

Зочин [202.180.218.37] 2019-12-06 01:31:15

Автобусны рейсийн зайг богиносгох хэрэгтэй

Зочин [192.82.76.244] 2019-12-06 01:24:05

61 мишээл экспо оф ордон чиглэл маш их хүлээлгэж бна АП-шнийг нь хархаар цөөхөн автуустай тэр хэд нь нэг талдаа гарчих юм

Зочин [64.119.26.235] 2019-12-06 01:16:43

Нийтийн тээвэр ард түмнээ залхааж ирсэн түүхтэй юм. Ам ангайвал парк шинчлэх гэж ярьдаг асуудлаа ойлгодоггүй хэдэн даргатай юм билээ. Шинэ автобус унавал бүх асуудал шийдэх бололтой юмаадаа. 1р эгнээг бүрэн чөлөөлж автобусанд өг.

Зочин [66.181.188.116] 2019-12-06 02:14:49

Зөв. Автобус явдаг бүх замын 1- р эгнээг чөлөөл.

зочин [202.179.24.173] 2019-12-06 01:14:00

Өглөө эрт гараад ажилдаа явах арга үгүй. Автобус 7 цагаас нааш явахгүй. Орой автобус эрт 9 цаг гээд зогсоно. Маш удаан хүлээлгэд арай гэж ирэхдээ хүнээ авахгүй шалавхан явчихна. Дээр үеийн автобусны жолооч нарыг маш өндөр шалгуураар авч цалин мөн сайтай байсан болохоор хариуцлага өндөртэй байна. Одоо автобусанд хнү сууж оролго орох байх нь жолоччид хамаагүй тул хүнээ суулгахгүй хурдан рейс хийх гээд байна . Ер нь их аваар осол гаргах юм.

Зочин [192.82.70.30] 2019-12-06 01:00:39

Karta hereglej suragui malnuud l avtobusni joloochig bayjuulj bna da

Энхтуул [192.82.65.145] 2019-12-06 00:54:02

Өглөө оройдоо автобус унаагаа сайн татаад, маяктай машинуудаа татахгүй явуулж баймаар байна аа замын цагдаа нар аа

Зочин [202.9.46.170] 2019-12-06 00:37:10

Өмхий пизда монгол сөнөөсэй

Hahhaha [202.55.188.83] 2019-12-06 00:54:48

Hahaahhahaa

Zochin [192.82.71.242] 2019-12-06 00:24:54

Mash ikh huleegdej bna. Tatvar yarikhaasaa umnu niitiin teevree saijruul

зочин [202.131.245.69] 2019-12-06 00:23:14

мэргэжлийн биш юм аа гэхэд угаасаа хотын нийтийн тээврийн салбарт ажиллаж байсан хүмүүсийг л дарга удиирдлагын багт оруулах хэрэгтэй. Энэ намын-улс төрийн томилгоо Монгол улсын хөгжлийг гацааж, будилуулж байгааг ойлгохгүй байгаа юм байх даа. төрөөс юм хулгайлах гэсэн эсвэл ажилтай болох гэсэн нам, дарга дагасан хүмүүсийг төрөөс даруй зайлуулмаар юм.

зочин [103.229.123.43] 2019-12-06 00:22:35

Улам мохож байна ардын засаг. 20 онд гарахгуйгээ мэдээд хулгайлж идэж ууж аваад арилж огох замруугаа орчлоо энэ дээр суугаа 64 пиздакууд

Зочин [202.131.229.236] 2019-12-06 00:09:50

Автобус 1-р эгнээгээр чолоотэй зорчих журмаа хэрэгжүүлье!!!!!! Нийтийн тээврийн Үйлчилгээгээ сайжруулъя..

Zochin [150.129.142.158] 2019-12-06 00:02:27

1 хорооллын араар хотын төв руу М49 гэсэн ганцхан автобус явдаг.Энэ автобусыг хүлээвэл өдийд шууд хөлдөж үхнэ.Ядаж самбар наагаад хуваарь тавьчихаж болдоггүй.Энэ толгой дээр дандаа мөнгөний төлөө л ажилладаг хувалзнууд сууж байгаа болохоор нийтийн тээвэрт яаж өөрчлөлт орох вэ дээ

Зочин [202.55.188.84] 2019-12-05 23:32:15

Энэ автобус арай хэтэтэрлээ 90-ээд он шиг боллоо

Зочин [103.229.123.43] 2019-12-06 00:25:37

Социализмаа байгуулчаад юу гаа улиад байгаа гичий вэ 20 онд 20000тогрогоор саналаа зарвал 1960 ондоо очноо


39 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
39 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.